Гэрийнхээ аль нэг буланг дахин давтагдашгүй өвөрмөц болгохыг хүсч байгаа бүтээлч сэтгэлгээтэй бүсгүйчүүд анхаарлаа хандуулна уу. Жимсний чанамал, даршилсан ногооныхоо шилийг хаялгүй хадгалдаг бол одоо л тэдний хэрэг гарах нь дээ. Үнэ өндөртэй зургийн жааз, сувенир авч тавьсны оронд яаж мөнгөө хэмнэн, гэрээ чимж болохыг заах гэж байна.
Гэр чинь нэг л уйтгартай харагдаад байна уу? Заавал бүх тавилга, интерьерээ өөрчлөлгүй сайхан хэлбэртэй цэцгийн ваар авч тавих, ханын зураг өлгөх зэрэг жижиг шинэчлэл хийхэд л өрөөгөө тэр чигт нь сольчихсон юм шиг мэдрэмж авч болно. Энгийн утсаар бүтсэн энэ бөмбөлгөн гэрлийн бүрхүүлийг хийж, гэртээ шинэ уур амьсгалыг бий болго.
“Ногоон”-жуулна гэдэг нь гэрээ ногоон өнгийн эд зүйлсээр дүүргэнэ гэсэн үг биш юм шүү. Харин гэрийнхээ эрчим хүчний болон усны зарцуулалтыг багасгаж, мөнгөө хэмнэхийнхээ хажуугаар байгальдаа ээлтэй үйл хийхийг ингэж нэрлээд байгаа юм. Гэрээ “ногоон”-жуулснаар таны төсөв сард 100 мянга хүртэлх хэмжээгээр багасна. Дээрээс нь экологио хайрлана гэдэг алт олборлохоос ч илүү гавъяа гэдэг нь ойлгомжтой.
Дэлгүүр яваад ирэх бүртээ чи хогийн савандаа нэг гялгар уут нэмдэг үү? Нэг гялгар уут нь 1000 жилийн турш задардаг гэж тооцвол, бүсгүй чи долоо хоногт л байгалийг 7 жилээр хөгшрүүлж орхидог гэсэн үг юм. Өнөөдрийн гар урлалын булангаараа хуучин майкаа ашиглаад ердөө 10 минутын дотор олон удаа хэрэглэгддэг, экологид ээлтэй хүнсний уут хийх аргачлалыг заахаар бэлдлээ.
Харах нүдний баясгалан болдог үзэсгэлэнт цээнэ буюу “peony”-г “цэцэгсийн хаан”-аар өргөмжилдөг. Эмэгтэй хүнд, ялангуяа түүний хайр сэтгэлд онцгой ээлтэй хэмээгддэг энэ цэцгийг өөрийн гараар тарих юм уу, цээнэ цэцгийг дүрсэлсэн зураг бэлэг дурсгалын зүйлийг өрөөндөө тавьбал ханийн сайнтай учирна гэж билэгшээдэг юм.