Гэрийг тав тухтай, халуун дулаан бас чамин байлгахын тулд зарим зүйлд мөнгийг үрсэн шиг үрэх хэрэгтэй. Харин зарим зүйлийг авахдаа хямд төсрийг нь сонгосон ч буруудах зүйлгүй. Бүгд л өөр өөрийн гэсэн чухал ач холбогдолтой юм шиг санагдах ч, гэрээ тохижуулахдаа юунд харамгүй зарцуулж, юунд харамч хандах ёстойгоо эндээс хараарай. Ванны өрөөний хөшиг үү, гоожуур уу? Гэрэлтүүлэг үү, том дэр үү?
Хүн өдөр болгон байр худалдаж авдаггүй, тиймээс нэг авахдаа сайтар тунгаах хэрэгтэй. Үүний адилаар өдөр болгон гэрээ тохижуулахгүй, тиймээс нэг хэсэгтээ л дотор нь амьдрах орчноо зүгээр л “энд тэндээс” цуглуулчихаж боломгүй. Мэргэжлийн интерьер дизайнеруудын л мэддэг гэрийн дотоод заслын цөөхөн зарчмыг танилцуулж байна. Өөрөө өөртөө дизайнер болж, өрөө бүрээ дотроо төсөөлөхдөө эдгээрийг бүү орхигдуулаарай.
Нийтлэлч Артаньяан ахын хошин шогийн мэдрэмжээс гадна хоолонд өгсөн “нэгэн чигт” сэтгэлийг нь бишрэхгүй байхын аргагүй. Түүний “Taste it” группээр би байнга зочилдог юм. Гэтэл сарын өмнөөс тэнд нэг дуудлагын хоолны сүлжээ “од” болоод болдоггүй. Байн байн л нүдэнд “хурдан”, “эрүүл” гэсэн үгс харагдаад хорхойссондоо түрүү сарын нэг өдрийн хоолоо Eatfirst.mn-ээс захиалж үзлээ.
Яг одоо галынхаа өрөөгөө тойруулаад нэг хар даа! Ихэнхдээ эмэгтэйчүүд бид галынхаа өрөөг яг ийм төрлийн загвараар гэж нэрлэхээс илүү өөрт таалагдсан нүдэнд дулаахан болоод эмх цэгцтэй, зай талбай их байлгах зэрэгт л анхаарал хандуулдаг. Тэгсэн мөртлөө л бид ямар нэг стиль загварын дагуу галынхаа өрөөг тохижуулчихсан байдаг гэнэ.