Чамайг “Ёстой азтай” гэж найзууд чинь бүгд шогширно. Чамд лизинг хөөцөлдөж, байр хайж явах шаардлага байсангүй. Эр нөхөр чинь гэрээ аль хэдийнэ төхөөрчээ. Эсвэл алт шиг хадмууд чинь ачийнхаа амьдрах гэрийг өөрсдөө авч өгнө гээд та хоёрын оролцоогүйгээр бүхнийг урьдчилан шийдсэн байв. Бэлгэнд байр авна гэдэг хичнээн сайхан. Хэдий чи бүх зүйлд талархалтай хандаж байгаа ч, эртнээс төсөөлж байсан гэрээс чинь огт өөр байхыг хараад урам хугарлаа.
Цэцэг авах дургүй бүсгүй хүн бий гэж үү? Бэлэглэх дуртай эрчүүд олон байгаа байх. Төрсөн өдөр, тэмдэглэлт ой, хурим, шинэ жил, бүсгүйчүүдийн баяр эсвэл зүгээр л энгийн өдөр ч гэсэн хамаагүй бэлгэнд авсан амьд цэцэгнүүдээ гэртээ тавихад харагдах байдал нь ч, өрөөгөөр нэг тархах үнэр нь ч үнэхээр сайхан байдаг. Харин сэтгэлийг чинь сэргээсэн, анхилуун үнэрт тэр цэцгээ удаан хадгалахын тулд мэдэх ёстой хэд хэдэн бяцхан зүйлс бий.
Айл бүр л зочин угтдаг өрөөндөө илүү их анхаарал хандуулдаг . Хэрвээ зочны өрөөнийхөө ерөнхий хэв загварыг өөрчлөхийг хүсч байгаа бол таньд санаа авч болох хэд хэдэн жишээ сонирхуулъя. Хамгийн гол нь бүтэшгүй зүйл мэтээр бодож, өнгөцхөн дүгнэж харвал эдгээр интерерүүд бүгд л хэтэрхий чамин, бодит амьдрал буулгаж болшгүй мэт санагдана. Харин тухайн өрөөний хамгийн гол гэж хэлж болох шийдлийг нь анзаарч, өнгөний зохицол нь ямар байна, тавилга голлоод байна уу гэдгийг нь харахыг өөрийн зүгээс танд зөвлөх байна.