Өнөөдөр өглөө эртлэн босоод ээж дүү бид гурав хэдэн жил золгоогүй эмээгийнхээ үеэлийнх рүү явлаа. Биднийг ирсэнгүй, ирээч гэдэг тухай хэд хэд сонсч байсан ч ээжийнхээ явъя гэж хэлэхийг л хүлээгээд байж. 3, 4 настай жаахан би малчин өвөөгийндөө байдаг байхад тэдний гэрийнхэн ирж, ээж аав бид гуравт дандаа гоё юм авчирч өгдөг байсан гэдэг. Ээжид минь жигтээхэн сайнаас гадна намайг их л өхөөрдөж хайрладаг байсан юм билээ. Одоо би тэр үеийг сайн санадаггүй ч өнөөдөр очиход халуун дулаанаар угтаж аван, хацрыг минь үнэрлэн инээмсэглэж байгаа нь багад минь хайрладаг байсан тэр л хэвээрээ гэдгийг нь надад мэдрүүлсэн юм.
Хавар ирлээ, хайрын сар ч гарлаа. Жихүүн өвлийн улирал шувтарч, цасан ширхэгүүдийн бүжиг анхны ногоо дэлгэрэх үзэгдлээр солигдох цаг хаяанд иржээ. Их баярын сарууд ээлжилсээр, хайрын романсууд ч хөвөрсөөр. Залуу та өөрийн бүсгүйдээ юу бэлэглэхээр зэхэж байна вэ? Бүсгүй минь чи ч гэсэн зүрхээ өгсөн ханхүүдээ хайрын баяраар ямар сюрприз барих гэж байна?