ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн зурвас - Гялалзсан сар

Мэдээлэл  | 2014 / 11 / 30

Цонхны цаанаас гялалзан харагдах цасан ширхгүүд, тэдний өнгийг улам баяжуулах гудамжны гэрлэн чимэглэлүүдийг би юутай их үгүйлнэ вэ? “Хүйтэн байна” гэж дайжсаар байгаад бид цасыг гомдоочихсон юм болов уу? Уг нь нэг өглөө босоод ирэхэд л битүү дарчихсан байдагсан. Эхний өдрөөсөө эхлээд л үлгэрийн мэт байгаасай гэж хүсч байгаа болохоор ид шидэд итгэдэг бяцхан охины зангаараа 12 сард би хүслээ шивнэе.
12-р сар минь, 12-р сар минь - “Цасыг хурдхан маш ихээр оруулж өгөөч! Хэрвээ тэгвэл би зузаан орсон цасан дээр хэвтээд эрвээхий болж, тэнгэрт нисмээр байна...”

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2014 / 11 / 24

Гоолингоо энэ долоо хоногт өөрийн олж дуулсан онцгой эвентүүд, газруудын талаар бүсгүйчүүдтэйгээ хуваалцаж байна. Та нарт минь ч бас бусдад санал болгох газар, үйл явдал байвал сэтгэгдлээр үлдээгээрэй.

Гоолингоо зөвлөж байна

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2014 / 11 / 17

Гурилгүй, эрүүл талхаар биеэ баярлуулах, шинэ жилийн гоёлоо сонгох, өрөөндөө цоо шинэ уур амьсгал оруулах болон гэр бүлээрээ шинэ жилээ тэмдэглэх санаанууд энэ долоо хоногийн зөвлөгөөнд багтсан байгаа.

Гоолингоо зөвлөж байна

Сарын найздаа алийг нь сонговол дээр вэ?

Мэдээлэл  | 2014 / 11 / 11

Эмэгтэйчүүд бид чинь сар бүр яг л цагтаа “уулздаг” үнэхээр нэг үнэнч найзтай хүмүүс шүү дээ. Сар бүрийн яг тэр л өдрүүдэд эмэгтэй хүн байхаас төвөгшөөх ч үе гардаг. Нэг хэсэг нь эм ууж сарын тэмдгийн үеэрх өвдөлтийг багасгах гэж оролдсоноос болж гэнэт ихээр таргалж, дархлаа нь муудаж юм л бол өвдөх гээд байдаг тал бий. Тэгэхээр эмэгтэйчүүдийн эмчид хандан, эрт дээр нь арга хэмжээ авахыг хорвоо дэлхийн бүх хөөрхөн цэцэгс нартаа зөвлөж байна.

Сарын найздаа алийг нь сонговол дээр вэ?

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2014 / 11 / 10

Энэ долоо хоногт амьдралынхаа хэв маягт, уур амьсгалдаа юу нэмэх болох бол гэхээс тэсч ядаж байна уу, бүсгүй минь? За энд байна.

Гоолингоо зөвлөж байна
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Гоолингоогийн нэвтэрхий толь: Ирээдүйдээ илгээх захидал

Мэдээлэл  | 2014 / 11 / 04

Хэнд: Ирээдүйн өөртөө
“Сайн байна уу, миний ирээдүйд орших би минь? Өмнө нь амлалт ч юм уу, мөрдлөгө зэрэг аар саархан зүйлсийг бичээд өрөөнийхөө хананы хаа нэгтээ нааж орхидог байсан ч, одоо анх удаагаа ирээдүйдээ хандан захидал бичиж үзэж байна.”

Гоолингоогийн нэвтэрхий толь: Ирээдүйдээ илгээх захидал

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2014 / 11 / 03

Илгэн гутал чинь норсон ч санаа зоволтгүй “Нанопротект”
Саяхан олж мэдсэн ч цэвэрлэхэд хэцүү, амархан бохир болдгоос нь зүрхшээгээд ноолууран хувцас, илгэн эсвэл цайвар өнгийн гутал авч чаддаггүй хэд хэдэн найзууддаа нүүр бардам зөвлөсөн “шидэт” шингэнээ та нартайгаа хуваалцъя. Нанопротект хэмээх энэхүү шингэнийг даавуу, илэг, арьс, нэхий, ноос ноолууран хувцас гутал руугаа цацах төдийд хэд хоногтоо л толбо болж бохирдчих вий гэж санаа зовох шаардлагагүй.

Гоолингоо зөвлөж байна

Гоолингоогийн зурвас

Мэдээлэл  | 2014 / 11 / 02

- Юу юугүй 11 сар гарчихлаа шүү. Харин цас яачихав аа?
- Цас ч амархан л даа. Нэг шөнө л нэвсийтэл дарчихна. Харин намар сайхан налайж байна даа.
хэмээн өнөөдөрхөн таксины жолооч, хөөрхөн ахтай ярьж явлаа. Тийм дээ, цас ч тун амархан, “Сайн уу, хөөрхөнүүд ээ?” гээд л нэг өдөр гүйгээд ирчихнэ. Тийм болохоор намартайгаа аль болох удаан налайгаад авъя даа. Харин та нар шууд хэлэхгүй байгаа ч “Одоо ч шинэ жил боллоо доо” гээд сэтгэлдээ мэдрээд байгааг чинь мэдэж байна шүү. Учир нь би ч гэсэн мэдрэхийн хажуугаар хурдан болоосой гээд яаруулаад сууж байна.

Гоолингоогийн нэвтэрхий толь: Тэврэлтийн өдөр

Мэдээлэл  | 2014 / 10 / 28

6-р сарын 1-нд телевизээр аав ээжийнхээ гараас хөтөлсөн алдрай үрсийн инээд гарч, гудамж хөөрдөг бөмбөлгөөр дүүрдэг. 9-р сарын 1-нд нэгдүгээр ангийн сурагчийн сэтгэгдэл, хонхны дуутай хослон радиогоор цацагдаж, гудамжаар дүүрэн оюутнууд дэгдэж цэцгийн туузнууд дэрвэдэг. 4-р сарын 1-нд фейсбүүк зөвхөн хөгжилтэй постоор дүүрч, гудамжинд хүн болгон хошин шогийн тоглолт дээр үзэгчийн суудалд сууж байгаа юм шиг шуугиантай, хөгжөөнтэй байдаг.

Гоолингоогийн нэвтэрхий толь: Тэврэлтийн өдөр

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2014 / 10 / 27

10 сарын сүүлийн долоо хоногийн мэнд хүргэе! 2014 оны 10- р сар хэмээх сар амьдралд чинь 1 л тохиох учраас дэмий битгий өнгөрөөгөөрэй. Дуусах гэж байгаа дээр нь амжиж заавал нэг сайхан дурсамж бүтээгээд үлдээгээрэй. Доорх хэдэн зүйлсээс ч санаа авч болох юм шүү дээ, хөөрхөн бүсгүй минь.

Гоолингоо зөвлөж байна

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com