ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2014 / 09 / 29

Энэ долоо хоногийн төлөвлөгөөнд чинь Гоолингоо нь юу юуг нэмэхийг хүсч байна гээч!

Гоолингоо зөвлөж байна

Гоолингоогийн зурвас

Мэдээлэл  | 2014 / 09 / 28

Яг одоо би гэртээ ганцаараа намуухан дуу сонсоод, цастай хамт шуухинан цонхоор орж ирэх цэвэр салхийг үнэрлээд сууж байна. Буйдан маань хөл өргөгчтэй болохоор ядарсан үедээ, ажлаа хийж байхдаа эсвэл яг одоогийнх шигээ зүгээр л тав тухыг мэдэрмээр санагдсан үедээ түүнийгээ босгоод дээр нь тэрийн тухалдаг. Хэрэгтэй зүйлсээ хийж дуусгачихаад хөөстэй ваннанд хэвтэж алжаалаа тайлангаа дуртай улаан усан үзмийн дарснаасаа шимэх бодолтой байна.

Гоолингоогийн нэвтэрхий толь: Миний амьдрал

Мэдээлэл  | 2014 / 09 / 28

Яг одоо би Гоолингоогийн хамгийн их уншигчтай булангуудын нэгийнх нь тухай өгүүлэх гэж байна. Энэ бол Миний амьдрал.

Гоолингоогийн нэвтэрхий толь: Миний амьдрал

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2014 / 09 / 23

Энэ долоо хоногийн Гоолингоо зөвлөж байна буланд юу юу шинээр нийтлэгдсэн гээч! Үргэлжлүүлээд уншдаа...

Гоолингоо зөвлөж байна

Гоолингоогийн нэвтэрхий толь: Зөвлөж байна

Мэдээлэл  | 2014 / 09 / 22

Зочин: gavarhan.
“Сайн уу, найз минь? Ийм халамжтай найзтай гэж бодохоор л байнга сэтгэл баяраар дүүрдэг шүү. Бидний төлөө үргэлж санаа тавьдаг, хэзээд хань болоход бэлэн байдагт нь баярлалаа. Үнэхээр гоё зөвлөгөө байна.”

Гоолингоогийн нэвтэрхий толь: Зөвлөж байна
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Гоолингоогийн зурвас – Хүслээр ирсэн бэлэг

Мэдээлэл  | 2014 / 09 / 21

Хүүхэд чинь багадаа чамаас “Би хаанаас гарсан юм бэ?” гэж асуухад нь чи юу гэж хариулж байсан бэ? Хүйснээс, гэдэснээс, амнаас гээд олон янзаар тайлбарладаг ч үнэнийг хэлдэг хүн бараг л байхгүй. Тэр нь ч аргагүй шүү дээ. Хэлсэн ч сайн ойлгуулж, ойлгож чадахгүй. Тухайн үедээ энэ асуултад хариулсан ч бай, үгүй ч бай дараа нь "асуусан асуултанд чинь одоо хариулъя" гээд ярилцаж эхлэх тохиолдол бас л ховор. Хариултыг нь хүүхдүүд зурагт, сонин сэтгүүлээс ч юм уу ямар нэг байдлаар зүгээр л өөрсдөө мэддэг болчихсон байдаг. Аав ээжээсээ асууж байсан үеэ ч санахаа больж, угаас л мэддэг мэт санагддаг. Тэр асуултаас өөрөөр сексийн тухай эцэг, эхээсээ асуусан тохиолдол бас л ховор. Зурагтаар киноны +18 хэсэг гарахад гэр дотор эвгүй нөхцөл байдал үүсч, бүгд яахаа мэдэхээ болиод л, утгыг нь мэдэхгүй ч аянаас нь болоод сурчихсан тачаангуй үгтэй дуугаа дуулах үед загнаж болиулах гэх зэргээр гэм хийсэн мэт байдалд оруулдаг.

Гоолингоогийн нэвтэрхий толь: Дэлгүүр хэсье

Мэдээлэл  | 2014 / 09 / 21

Энэ намрын хувцас загварын трендийн тухай нийтлэл бичиж байтал бүстэй пальто, гуя хүртэл түрийтэй өндөр өсгийт, улаан өнгийн ямар нэг гоё зүйл, бүрх малгай авч, моодтой хөл нийлүүлж алхмаар санагдаад шуналаа баахан хөдлөгчихлөө. Яасан ч гоё юм, цаад моод гэдэг зүйл чинь?

Гоолингоогийн нэвтэрхий толь: Дэлгүүр хэсье

Гоолингоогийн нэвтэрхий толь: Гоолингоо өдөр

Мэдээлэл  | 2014 / 09 / 16

Партичдад зориулагдсан бүтэн нэг өдөр бий. Үүнийг нь “Баасан ахын төрсөн өдөр” гэж нэрлэдэг. Жилд 52 удаа төрдөг “баавартай” ах шүү, Баасан нээрээ. Харин гэр бүлээрээ цагийг хамтдаа өнгөрүүлэхэд зориулагдсан хоёрын хоёр өдөр долоо хоногийн сүүлээр олддог. Дунд нь эмэгтэйчүүдийнх гэдэг тодотгол дутаад байгаа биз? Яг зөв. Тэгээд л бид “Гоолингоо өдөр”-тэй болсон юм.

Гоолингоогийн нэвтэрхий толь: Гоолингоо өдөр

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2014 / 09 / 16

Цоо шинэ долоо хоногийн мэндийг ахиад хүргэе! Бидэнд энэ долоо хоногт ажил, сургуулиас гадна амжуулах зүйлс олон бий шүү. Ухаалаг утсаа улам ухаалгаар ашиглах боломжийг өөртөө бий болгож, эрүүл мэнддээ ч анхаарч, нийгмийг өөр өнцгөөс харах цонхыг нээж өгөх уулзалт лекцэнд оролцож эсвэл бүр цүү шинэхэн аялалын маршрут зохиогоод, гараад давхичихсан ч болно. Харин яг алийг нь сонгож хэрэгжүүлэхээ өөрөө л мэддээ.

Гоолингоо зөвлөж байна

Гоолингоогийн зурвас – Нөхөртөө өгөх 7 хоног

Мэдээлэл  | 2014 / 09 / 14

Та нар анзаарч байсан уу? Нялх жаахан хүүхдүүд ээжтэйгээ хамт байгаа зургийг харахаар онцгой содон биш л бол нэг их анхаардаггүй хэрнэ аавтайгаа хамт байгаа зураг нь цаанаасаа л “хөөрхөн” харагдаад байдгийг. Хүүхдүүдээ аавтайгаа тоголж байгааг нь хараад ээжүүд бид ч гэсэн юу юунаас илүү өхөөрддөг шүү дээ. Яагаад эрчүүдийн тэгэж их сэтгэл татам байдгийг би ч гэсэн гайхаад л байдаг юм. Магадгүй бүсгүйчүүд биднээс арай өөрөөр хүүхдээ эрхлүүлдэг болохоор тэр ч байж мэднэ л дээ. Үүнээс гадна зүгээр л харахад, сонсоход бидний хайрыг татдаг олон сайхан тал том болсон жаалуудад маань бий.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com