ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоо засалд хэрэглэгддэг ургамлыг хэзээ хаанаас түүдэг вэ?

Мэдээлэл  | 2004 / 05 / 29

Хусны навчийг зуны туршид түүж болно. Хусны навчийг шинээр нь эсвэл хатааж (тэгэхдээ наранд хатаахгүй)ханд буюу нүүрний түрхэц бэлтгэхэд хэрэнлэдэг. Царсны холтос нь гоо заслын хосгүй эд(хөлөрхөөс хамгаалахад хэрэглэдэг). Түүнийг харанхуй газар ба салхинд хатаахад хэцүү байдаг. Тиймээс эмийн сангаас худалдаж авах ашигтай.
Харин дөнгөж унагасан царс дайралдвал залуу мөчрийнх нь холтсыг хуулж аваарай. Ургаа модны холтсыг хуулж авбал үхэх нь мэдээж. Нарснаас хавар гөлгийг нь гоо заслын зориулалтаар авч болно. Шилмүүсийг зун зотон шуудайд түүж авч болно. Нарсны шилмүүс нь шинэдээ ч, хатаасан ч хэрэгтэй байдаг. Эмийн балжингармыг зуны туршид нуга, талаас түүж болно. Ишийг нь хянуур тасалж нямбай түүсэн балжингармын цэцгийг шинэ дээр нь ханд хийх эсвэл хатааж хадгалж болно.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com