Тансаг, хээнцэр, гоёмсог, үнэ цэнтэй, нандин бэлэг хайж байгаа эрчүүд байна уу? Тэгвэл наашаа суу. Чиний сэтгэлийг хайраар бялхуулж, өдөр бүр бяцхан зүйлсээр баярлуулж, халамжилж, арыг чинь найдвартай дааж явдаг хайртай ээждээ, эхнэртээ, найз бүсгүйдээ, эгчдээ, охин дүүдээ Мартаар өгөх мартагдашгүй бэлэг хайж цаг алдах хэрэггүй ээ.
Баярын бэлэгний тренд солигдож “хэрэгтэй, хэрэггүй” гэх тодотголд хамаарах бэлэгнүүд жагсаалтаас гарчээ. Бэлэгний жагсаалтын эхэнд ном тэргүүлэх болж харин үнэт эдлэл байраа тавьж өгөөгүй хэвээр л байна. Мэдээж гоо сайхны онцгой бүтээгдэхүүнүүд жагсаалтаас хэзээ ч гарахгүй. Өгсөн хүндээ ч нүүр бардам, авч байгаа нэгэндээ ч хэрэгцээтэй, шинэлэг сонирхолтой, чамин, үнэ цэнтэй бэлэгний санааг дор жагсаая.
Хайртай хүмүүсийнхээ догдлон хүлээдэг шинэ жилийн баярт мөчийг нь хуваалцаж сэтгэл шингэсэн бэлэг илгээвэл ямар вэ? Дотны хүнийх нь илгээх сэтгэл шингэсэн захидал, өөрт нь л зориулан бэлдсэн онцгой бэлэг амьдралынх баярт мөчүүд дээр ахин нэг баяр нэмбэл хичнээн сайхан. Тиймээс тэднийг инээмсэглүүлж шинэ жилийн хамгийн “амттай”, хамгийн утга учиртай бэлгийг илгээх нь шинэ оны босгон дээр хийх хамгийн сэтгэл догдлом үйл байх болно.
Хүүхэд бүрийн догдлон хүлээдэг шинэ жил хаяанд иржээ. Энэ их аз жаргалтай хүлээлт хүүхэд насанд л илүү ихээр байдаг юм шиг. Санта өвөө хойд туйлд амьдардаг, түүнд тусалдаг бяцхан эльфүүд байдаг, бугануудаа унаад тэнгэрт дүүлэн нисдэг, шинэ жилийн орой гоёмсог бэлэг гацуур дор минь үлдээгээд явдаг гэх гэгээлэг бодлууд нь ямар хөөрхөн гээч, тийм ээ?
Ид шид байдагт итгэдэг үү?
Ид шид гэдэг бусдыг хайрлаж энэрэхийг, бусдад хайраа түгээхийг, бусдын сайн сайхны төлөө өөрийхөө аз жаргалаас эмтэлж аваад өгөхийг хэлнэ. Ид шид гэдэг кинон дээр биш харин амьдрал дээр өдөр бүхэн биелэлээ олж бусдыг баярлуулдаг, зүрхэнд нь гэрэл асаадаг, сэтгэлд нь итгэл нэмдэг урмын үгс, сайн үйл, зөв үйлдлийг хэлдэг. Тэдний нэгэн биелэл нь бяцхан хүүхдүүдийн нүдэнд аз жаргалын оч гэрэлтэх, инээмсэглэл тодрох энэ агшин юм.
Хаа сайгүй л шинэ жилийн даашинз, туфль хайсан, нүүр будалт, гоо сайхандаа анхаарсан бүсгүйчүүд байна шүү, тиймээ? Үдэшлэгт ирсэн нүд хужирлам охид, залуус “Өнгөрсөн ондоо би маш амжилттай, аз жаргалаар дүүрэн байсан гэж” өмссөн хувцас, өнгө зүсээрээ илэрхийлээд байх шиг санагддаг юм. Гэхдээ бид нүүр будалтаа гоо сайханчид л зөвхөн найдаад орхичихож болохгүй ээ. Хэчнээн гоё будуулсан ч хоол идэх үед арилах, хөлс гарахаар буух, батга гарах гээд олон асуудлууд төгс үзэмжийг минь үгүй хийнэ. Энэ мэт асуудлуудаас сэргийлэхийн тулд доорх бүтээгдэхүүнүүд чамд хэрэгтэй:
Хүний амьдралд тохиох хамгийн сайхан өдрүүдийн нэг бол хуримын өдөр. Хамгаас хайртай хүнтэйгээ амьдралаа холбон, зовлон жаргалаа хамтдаа туулна гэдгээ бусад хүмүүст мэдэгдэж, амлаж байгаа чухал үйл явдал. Тэр өдрөө хэзээ ч мартагдахааргүй сайхан бас дурсамж дүүрэн байлгахыг хэн бүхэн хүсдэг шүү дээ. Тийм дээ ч бэлтгэл ажил, зохион байгуулалт гээд өч төчнөөн ажил хөврөх болно. Нүсэр их бэлтгэл ажлын дараа хуримын өдөр бүтнээрээ мөн л завгүй өнгөрнө. Бүх юм цагийн хувиарын дагуу...
Хүн бүрийн харж байсан хамгийн сэтгэл булаам сүйт бүсгүй байх хүслийг чинь биелүүлэхэд сонгосон даашинз чинь дан ганцаараа ч чиний “баруун гарын туслах”-аас өөрцгүй чухал үүргийг гүйцэтгэх болно. Амьдралдаа ганцхан удаа өмсөх учраас хуримын даашинзаа тун болгоомжтой, сайн шилээрэй. Berta Bridal брэндийн энэ жилийн цуглуулгыг өмнө чинь дэлгэж байна.
3 сарын 18 боллоо шүү. Эрчүүдээ яаж баярлуулах талаар бүсгүйчүүд бүгдээрээ л бодож байгаа байх. Өнөөх тоглолтын тасалбар, үнэртэй ус, хоол, асаагуур гэх мэт уламжлалт бэлгийг түр хойш тавиад арай хөгжилтэй, чөлөөтэйгөөр сэтгэе гэж @delguurhesye нь бодлоо. Улаанбаатар хотод байдаг хамгийн “сонин” зүйл зардаг дэлгүүрүүдээс ‘woow’ дэлгүүрийг онцолж хэссэн байгаа. Эрчүүд маань хөгжилтэй хүмүүс болохоор эдгээр бэлгүүд таалагдана гэж итгэж байна.