ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шинэ жилсэг санаа №10

Хуучин эд зүйлсээ хадгалсан шүүгээнд маань миний үнэхээр дуртай нэгэн хэсэг бий. Тэр бол бараг 4-р ангиасаа эхлэн цуглуулсан бүх цаасан мэндчилгээ, захиануудын цуглуулга юм. Төрсөн өдрийнх, шинэ жилийнх, бүтэлгүй хайрынх, тун бүтэлтэй байснаа бас л бүтэлгүй болсных гээд цуварч өгнө дөө.

Шинэ жилсэг санаа №10

Шинэ жилсэг санаа №9

Бүсгүй: Би энэ шинэ жилээр хувийн нисдэг луутай болоод дэлхийгээр аялмаар байна.
Өвлийн өвгөн: Жаахан бодит бай л даа.
Бүсгүй: Тэгвэл би найз залуутай болмоор байна.
Өвлийн өвгөн: /Яаран/ За, тэгээд ямар өнгөтэй луу авахаа шийдсэн үү?

Шинэ жилсэг санаа №9

Шинэ жилсэг санаа №8

Ажлаа тараад гарахад хот амилж байгаа мэт санагддаггүй гэж үү? Чамайг л хүлээж байсан юм шиг хорвоо дэлхий сая сэргэж, гудамж гэрлээ асааж, хүмүүс бүр ч хурдан алхлах шиг тэр мэдрэмж. Гэсэн ч чи огтхон ч яарсан шинжгүйгээр үргэлжлүүлэн явахдаа инээмсэглэн бүжинэ. Хүн бүхний жилийн хамгийн дуртай үеийг илүү “таашаан” өнгөрүүлэхийн тулд Гоолингоо нь өдөр бүр чамд шинэ жилсэг санаануудыг санал болгож буй билээ. Өнөөдөр харин энэ чамайг хаашаа хөтлөнө гээч?

Шинэ жилсэг санаа №8

Шинэ жилсэг санаа №7

“Шинэ жил” гэдэг үг өөрөө бидний хэлдэг баярын тухай хамгийн гоё үг юм шиг ээ. Мэдээж бүх баярууд гоё ч гэлээ Цагаан сарын тухай бодонгуут олон таваг салат, мянган мянган бууз хэрхэн хийх нь бодогдож, төрсөн өдөр гэнгүүт юун түрүүнд найзуудаа яаж хөгжилтэй байлгах талаар сэтгэх жишээтэй. Гэтэл шинэ жил бол хэнийг ч тусгайлан хөгжөөж, баярлуулах шаардлагагүй, харин өөртөө л том бэлэг барих дүрэмтэй хамгийн нийтэч бөгөөд шударга баяр байгаа биз?

Шинэ жилсэг санаа №7

Шинэ жилсэг санаа №6

Өнгөрсөн жилийн 12 сарын 31-ний орой өөртөө ямар нэгэн шинэ зүйл авахаар гэрийнхээ ойроллцоох дэлгүүрүүдийг бараг бүгдийг нь гүйцээж билээ. Шинэ жилийн орой байсан учир гартаа гацуур мод, бялуу, саа, оргилуун дарс барьсан хүмүүс яаран надтай зөрнө. Гэтэл би гэж мангар амьтан шинэ оныг өөртөө хэрэглэх цоо шинэ зүйлтэй угтана гэж зүтгэсээр гэрээсээ дайжин гарч ирсэн нь тэр.

Шинэ жилсэг санаа №6
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Шинэ жилийн оройн амтат Бурито

Аль болох олон шинэ төрлийн хоол сурч, гэр бүлдээ хамгийн сайхан амттайг нь хийж өгөхийг зорьдог эзэгтэй нартаа зориулаад энэ удаад бурито хийх аргыг бэлдлээ. Шинэ жилийн ширээг чинь ч сайхан чимэх болно.

Шинэ жилийн оройн амтат Бурито

Шинэ жилсэг санаа №5

Орон бүрт, дэлхий даяар удахгүй ирэх Зул сар, шинэ жилийн баярыг тэмдэглэхээр дор бүрнээ бэлтгээд л байна. Их дэлгүүрүүд төв талбайдаа гацуур модоо аль хэдийн засч, замын хажуугаар баярын худалдаа эхэлсэн энэ цаг үед манайд л харин уур амьсгал жаахан хожуу орох нь бололтой.

Шинэ жилсэг санаа №5

Шинэ жилсэг санаа №3

Хүслээ шивнэх гэдэг зүйл яагаад шинэ жилтэй холбогдсон тухай би бодож суулаа. Шинэ жил бол хуучин зүйлийн төгсгөл шинэ амьдралын эхлэл бөгөөд хүмүүс шинэ цаг хугацаанд бүх зүйлийг сайхнаар төсөөлж, эхлүүлэхийг хүсдэг учраас л холбогдсон байх.

Шинэ жилсэг санаа №3

Яах уу: Хуримынхаа өмнө эргэлзээд байвал...

Чи яг хүссэн даашинзаа авсан, хүссэн ресторандаа захиалга өгсөн, хоёр талын эцэг эх ч гэрлэлтэнд чинь сэтгэл хангалуун байгаа. Та хоёрыг хүн болгон л сайхан хос гэцгээдэг. Саяхан танилцаж байсан ч одоо нэг л мэдэхэд хуримын тов ойртож, өдөр бүр чи түүний гэргий болоход нэг алхмаар ойртсоор. Уг нь чи сонголтондоо саяхныг хүртэл огт эргэлзээгүй. Гэтэл сүүлийн хэд хоног чиний сэтгэлийг айдас бүрхэж, өдийг хүртэл хариултыг нь олсон гэж бодож явсан асуултуудаа өөртөө ахин тавих ёстой юм шиг санагдаж эхэлжээ. “Тэр миний гэрлэх хүн мөн үү?”, “Би үнэхээр хүний эхнэр болохдоо бэлэн үү?”, “Тэр бид хоёр насан туршдаа бие биедээ үнэнч явж чадах уу?”.

Яах уу: Хуримынхаа өмнө эргэлзээд байвал...

Мөрөөдлийн хуримын даашинзнууд-2014

Хүн бүрийн харж байсан хамгийн сэтгэл булаам сүйт бүсгүй байх хүслийг чинь биелүүлэхэд сонгосон даашинз чинь дан ганцаараа ч чиний “баруун гарын туслах”-аас өөрцгүй чухал үүргийг гүйцэтгэх болно. Амьдралдаа ганцхан удаа өмсөх учраас хуримын даашинзаа тун болгоомжтой, сайн шилээрэй. 9 орны, 9 шилмэл дизайнеруудын энэ оны бүтээлүүдээс санаа ав.

Мөрөөдлийн хуримын даашинзнууд-2014

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com