Өнгөрсөн өдрүүдэд бид хэд хэдэн нэртэй дизайнерын гоёлын даашинзны коллекцоос хүргэсэн. Гэвч үдэшлэг тараад, жинхэнэ party-гаа эхлүүлэх гэж байгаа бүсгүйчүүдэд захиалж хийлгэсэн, гар урлал ихтэй даашинз өмсөх нь тохиромжгүй байж мэднэ. Тиймээс бид энэ удаад Topshop брэндийн арай чөлөөтэй загвартай баярын цуглуулгаас орууллаа.
Хайрт уншигчиддаа...
Зуны нар ээсэн нэгэн сайхан өдрийн мэнд! Амьдрал сайн биз дээ? Их ачаалалтай үе өндөрлөөд, ид гангалдаг үе эхэлчихсэн, амралтын өдрүүдээр shopping хийгээд завгүй байна уу? Тийм бол дэлгүүр хэсэхдээ манай “Шоппинг зөв хийх 7 арга”-ыг битгий их зөрчөөрэй гэж зөвлөмөөр байна. Бүр зөрчихгүй байна ч гэж юу байх вэ. Хэрэв нэг хөөрхөн даашинз танд гайхалтай сайхан зохиод байтал дэлгүүрт нь ганцхан үлдчихсэн гэж сэтгэл зовоогоод байвал тэр удаадаа аваад өмсчих. Угаасаа аливаа дүрмийг хааяа ч болов гэм зэмгүйхэн зөрчих гэж зохиодог шүү дээ. Заримдаа замын хөдөлгөөний дүрмийг ч гэсэн бяцхан зөрчихөд зугаатай байдаггүй гэж үү?
Шинэ жилийн бэлэг бусад баярын бэлгээс ялгаатай байх ёстой. Яагаад гэвэл Шинэ жил бол гариг эрхсийн нэгэн эргэлт явагдан дуусч, шинэ эхлэлийг дагуулж байдгаараа онцлог. Тиймээс хүн бүрийн гариг эрхсийн онцлогт тохирсон бэлэг сонговол бэлгэ дэмбэрэлтэйгээс гадна сэтгэлд нь нийцэж хамгийн үнэ цэнэтэй бэлэг болно.