Шилмүүст модны мөчрүүдийг нэг нэгээр нь түүж их цасанд дүрээд буцаагаад зүүчихсэн мэт модод тэр чигээрээ цасан цагаан бүрхүүлээр хучигджээ. Дүн өвлөөр хүйт дааж моддын мөчир байтугай шилмүүс нэг бүр нь цан татан угаасаа л ийм цасан цагаан байсан шиг санагдана. Их хотын утаа униарт сааралтан байгаа гудамжны дунд ийм цагаахан бас ариухан зүйл ганц ч болов байгаа нь яамай даа гэмээр.
Жилийн хамгийн их гэгэлздэг 12-р сарыг өөрсдийн дурсамжуудаараа чимэцгээе. Аз жаргалтай, нандин цаг хугацааг хамтдаа бүтээе гэвэл ямар байна? Бүх л бүтэн нэг жил өнгөрөн одоход ердөө хэдхэн хоног үлджээ. Гэгээлэг талаас нь хардаг хүнд л улам их аз жаргал ирдэг шүү дээ. Тиймээс сайхан санаануудыг танд дэлгэе, харин аль нэгийг нь заавал хэрэгжүүлээрэй. Бүгдийг нь туршвал бүр сайн шүү.
Шинэ жилийнхээ нүүр будалтыг танихгүй нүүр будагчид биш өөртөө даатгах гэж байгаа бүсгүйчүүдэд зориуллаа.
Өөрийнхөө хийсэн нүүр будалтын хичээлүүдээр бүсгүйчүүдийн дунд алдаршсан “Vlogger” (Видео блогч) – ууд энэ шинэ жилд зориулсан нүүр будалтын бичлэгүүдээ Youtube- д тавьж эхлэлээ. Өөрийнхөө нүүр будалтад санаа авч, хэрэгтэй өнгөнүүдээ одооноос хайж эхлээрэй.
Хүүхнүүдийн гуя нүд гялбуулдаг шинэ жил ирлээ. Тээр жил ажлынхан Монита зарлаж байхад эцгийн бие муу эмнэлэгт сахиж байгаад ажилдаа ирэв. Ажлынхан Монитаадаад л. Би ч дотроо муу хүүрнүүд намайг оруулаагүй юм байх даа гээд л бодож байтал Монитаагаас чинь гээд халуун хоол ирэв. Тэгэхээр нь ЗБ нараас нь миний баярлуулах Монита хэн юм гэтэл хүн сондгойроод чи хүнд бэлэг өгөхгүй зөвхөн авна гэхээр нь аан за гээд л баярлаад байгаа юм аа.
Шинэ жилээр гялалзахад чинь зориуллаа
Наамал алтлаг хээ, хээтэй тор, органза, өдөн цацаг гээд гоелын даашинзанд ашиглаж болох хамгийн дур булаам материалуудын бүрдлийг танилцуулах гэж байна. Византын эрин үеэс санаа аван урласан хээтэй даашинзнууд нь өөртөө зөвхөн онцгойг хүсдэг бүсгүйчүүдийн биелэл болжээ. Маркесагийн нэрийн хуудас болсон хуниастай цэцэг шиг хормойг хамгийн сүүлийн улаан ягаан даашинзнаас харж болно. Энэ хормой хэзээ ч уйтгартай харагдахгүй юм.
Ямар нэг зүйлийг олж авахаас илүү, түүнээс ангижрах нь хэцүү байдаг. Өвчний тухай бодоод үзье л дээ? Бид нэгхэн секундын дотор ханиад тусчихаад нэг долоо хоног эмчилдэг шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь түүнд “баяртай” гэж хэлсний дараах сэтгэл ханамж, өөрөөрөө бахархах мөчүүд нь цаашид өөрийгөө хайрлаж амьдрах итгэлийг өгдөг нь сайхан. Чи шинэ жилээс өмнө жингээ хасах гэж оролдож байгаа ч бай, саяхан удаан хугацааны харилцаагаа дуусгачихаад өдөр бүр найзууд руугаа залган уйлж байгаа ч бай, эдгээр 7 шинжийг уншаад үзээрэй.
Гэр бүлээрээ тойрч суучихаад сүлд модоо чимэглэх чимэглэлээ өөрсдөө хийгээд суувал сайхан. Өртөг ч бага, дээрээс нь гэр бүлээрээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлээд л нэг оройг хөгжилтэй сайхан өнгөрөөх болно. Бэлдэх зүйлс нь ч гар доорх материал учраас хүндрэл гарахгүй шүү. За ингээд дагаад хийцгээгээрэй.