ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Мартагдашгүй сайхан бэлэг бэлдээрэй

Ээждээ, эхнэртээ, хайртай бүсгүйдээ баярынх нь өдөр ямар цэцгийн баглаа барих вэ гэж та бодож сууна уу. Эсвэл дэлгүүрт орчихоод өнгө алагласан олон цэцгийн алийг нь сонгохоо мэдэхгүй будилж зогсоно уу. "Jarden " цэцгийн дэлгүүрийн хамт олон та бүхэнд сонголтоо хийхэд тусалж байна. Одоогоор "Jarden" дэлгүүрт 10-аад төрлийн цэцэг худалдаалж буй юм. үнэ нь 800-3500 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгааг энэ дашрамд дуулгая.

Хэнд ямар бэлэг өгөх вэ?

Хүмүүс янз бүрийн л аргаар бэлэг сонгодог. Зарим нь дэлгүүрээр хэсч, гарт дайралдсанаа авдаг байхад зарим нь бэлэг авахаасаа өмнө сайтар бодож, эртнээс эрж хайж эхэлдэг. Тэгвэл та бүхэнд ямар ордны хүнд юу бэлэглэж болох талаар бяцхан зөвлөгөө өгье. Хүлээн авна уу.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр

Анх 1911 онд 3сарын 8-ны өдрийг олон улсын эмэгтэйчүүдийн баяр болгон тэмдэглэж байсан байна.

Ямар цэцэг бэлэглэх вэ?

Хүн бүхэнд цэцэг бэлэглэх шаардлага зайлшгүй гардаг. Наад захын жишээ гэвэл, сургуулийн хүүхдүүд есөн сарын нэгэнд цэцгийн баглаа бариад сургууль руугаа явдаг шүү дээ. Ингээд бодохоор цэцэг бидний амьдралын салшгүй хэсэг байж, бид өөрсдөө цэцэг бэлэглэх “урлаг”-ийг төгс эзэмшдэг байх ёстой мэт. Гэвч яагаад ч юм бэ эсрэгээр болчихоод байдаг. Ялангуяа эрчүүд маань энэ тал дээр олон бэрхшээлтэй тулгардаг нь үнэн. Тэд цэцгийн баглаа бэлэглэхээс хаашаа ч бултаж чадахгүй гэдгээ ухаан санаагаараа мэдэрдэг бөгөөд худалдаж авсан баглаагаа “авч явахад амар болгох” зорилгоор гялгар цаас, уутаар “сайн далдалж” аваад эргэн тойрноо болгоомжтой харан “цөмийн зэвсэг” авч яваа мэтээр сэтгэлт бүсгүй рүүгээ гүйдэг. Цэцэг бэлэглэх асуудалд ийм байдлаар хэрхэвч хандаж болохгүй. Ихэнхи эмэгтэйчүүд бэлгэнд цэцэг авах дуртай байдгийг харгалзан үзсэн ч тэр эрчүүд цэцгийн баглааг дуулгавартай аялдан дагах “бууж өгөх”, “өвдөг сөгдөх”-ийн үндэс бус, харин хайртдаа баяр баясгалан бэлэглэнэ гэдэг утгаар нь ойлгох хэрэгтэй. Ингээд хайрт ээждээ, эхнэртээ, найз бүсгүйдээ энэ Мартын 8 - аар таны барих цэцэг хамгийн сайхан нь байх болно гэдэгт бид итгэж байна.

3 сарын 8 ны өдрийг улс орнууд хэрхэн тэмдэглэдэг вэ?

Америкт
Хамгийн анх ээжүүдийн өдрийг Америкт анх тэмдэглэж байсан бөгөөд 5 сарын 2 дах ням гарагт тэмдэглэж байв. Ээжүүдийн өдөр дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүс өөрсдийн ээжүүддээ баяр хүргэх, бэлэг өгөх зэргээр тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бөгөөд Америк энэ өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг баяр болгожээ.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Ээжүүдийн өдөр ээждээ хийж өгөх оройн хоол

Лемонтой тахианы мах
Тахианы мах маш их уурагтай , таргал уулах нь бага \цээж хэсэг нь\ учир сайн хоол юм. Тахианыхаа махыг хальснаас нь салгаад гурил болон лемоны шүүс, сармис, розмари зэргээр амт оруулж, доорх хялбархан жорын дагуу хийнэ.

Орон орны цагаан сар

Цагаан сарын баяр буюу Уламжлалт Шинэ жилийн баярыг билгийн тооллыг эртнээс хэрэглэж ирсэн Буддын шашинтай орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг. Элгээр орнуудад Монгол, Төвд, Хятад, Солонгос, Япон, Ветьнам, Энэтхэг, Лаос, Бутан, Индонез, Тайвань зэрэг азийн уламжлалт цаг тооллыг өнөөг хүртэл хэрэглэсээр байгаа улс орнууд багтдаг бөгөөд тэдгээр улс орнууд өөр өөрсдийн ёс заншлаар Цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

Цагаан сарын ёс заншил

Битүүлэх ёсон
Монголчууд өвлийн адаг сарын сүүлчийн өдөр битүүлдэг. Битүүлэх гэдэг нь билгийн улирлын сар бүрийн 30-д тэнгэрт сар үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг. Мөн хүнээс зээлсэн мөнгө зоос, эд мал бавал даруйхан эргүүлэн өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн, хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засдаг.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com