ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шидэт өвлийн үзэсгэлэнт үлгэрүүд

Загвар  | 2015 / 01 / 14

“Өвөл яагаад ийм загварлаг бус улирал юм бэ?” гэж бодоод санаа алдах агшин бишгүй л. Гэхдээ үзэсгэлэнтэй харагдах хүслээ зун болтол авдранд хийж цоожлохын оронд гаргаж ирээд байдаг чадлаараа гангалж, гоёж гоодох хэрэгтэйг үе үеийн загварын сэтгүүлүүд бидэнд сануулж байна. Тэдний нүдээр өвөл ийм л загварлаг, нууцлаг, хачин жигтэйгээр гоёмсог харагдах улирал ажээ!

Шидэт өвлийн үзэсгэлэнт үлгэрүүд

Энэ өвлийн чимэг: Загварлаг чихэвч!

Загвар  | 2015 / 01 / 07

Бид одоо чихний чимэг болсон хөвсгөр, зузаан, өвлийн дулаан чихэвчнүүдийн талаар ярилцах гэж байна. Хэдийгээр өвлийн улиралд үргэлж малгай өмсөж толгойгоо хүйтнээс хамгаалах ёстой боловч долоо хоногийн ганцхан өдрийг энэ “тансаг амьтан”-д зориулахад тэгтлээ буруудахгүй юм шиг ээ.

Энэ өвлийн чимэг: Загварлаг чихэвч!

“Monique Lhuillier”- Resort 2015

Загвар  | 2014 / 12 / 24

Сүйт бүсгүйн хуримын даашинз урладгаараа алдартай Моник Люльегийн үдшийн гоёлоос бүрдсэн ресорт загваруудыг хүргэж байна. Люльегийн даашинзууд хар цагааны эрс тэс хослол болон улаан ба ягаан гэсэн бие чичрүүлэм “чанга хоолойтой” өнгөнүүдийг голчлон сонгожээ.

“Monique Lhuillier”- Resort 2015

Чамайг “гялалзуулах” шинэ жилийн тренди гоёлууд

Загвар  | 2014 / 12 / 11

Жил жилийн шинэ жилийн баяруудын өөрийнхөө зурагнуудыг зэрэгцүүлээд харахаар өнгөрсөн цагаас ирсэн хүнийг харж байгаа юу гэлтэй “хуучин” харагддаг гээч. Доторх хүн нь залуужаагүй байж болох ч өмссөн даашинз, зүүсэн ээмэг зүүлтнээсээ авахуулаад л орчин үеийн харагдах нь хувцас загвар, гоёл чимэглэлийн ертөнцөд тренд гэдэг зүйл яахын аргагүй үйлчилдгийн илрэл юм болов уу даа.

Чамайг “гялалзуулах” шинэ жилийн тренди гоёлууд

Александр Вангийн бүтээсэн “H&M”

Загвар  | 2014 / 12 / 03

Загварын түүхэнд өнгөрсөн сард томоохон үйл явдал болж өнгөрсөн нь Шведийн “H&M”брендийн зочин дизайнераар анх удаа америк хүн ажилласан явдал байлаа. 2004 оноос эхлэн зочин дизайнеруудыг урьж ур чадварыг нь “ашиглах” болсон “H&M”-ийн энэ намар, өвлийн загваруудын зохиогч нь давтагдашгүй мэдрэмжээрээ гайхагддаг Александр Ванг юм.

Александр Вангийн бүтээсэн “H&M”
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Дизайнеруудын бүтээсэн шинэ загварын оффис гар цүнхнүүд

Загвар  | 2014 / 11 / 26

Бараг л бүх дизайнерууд хоорондоо тохиролцсон юм шиг, намар өвлийнхөө IT загвараар дээрээ бариултай цүнхийг сонгосон байна. Хэдийгээр богцон, мини цүнхнүүд “мөчөөгөө өгөөгүй” ч, ажилдаа барихад тохиромжтой, багтаамжтай ийм цүнхнийг бид худалдаж авахдаа илүү баяртай байх болно, тийм үү? Хэрвээ чи шинээр цүнх авах гэж байгаа бол ямархуу загварыг хайхаа эндээс хараарай. Дизайнер бүрийн өөрийнх нь мэдрэмж шингэсэн цүнхнүүдээс шилдэг 8-ыг нь шүүвэл:

Дизайнеруудын бүтээсэн шинэ  загварын оффис гар цүнхнүүд

Энэ шинэ жилээр өмсөх “бараг л” дизайнерийн даашинзууд

Загвар  | 2014 / 11 / 19

...буюу дуурайлгаж хийлгэхэд хялбархан алдартай дизайнерийн даашинзны загварууд
Дараах даашинзуудыг 2014, 2015 оны хавар зуны загварууд, 2014 оны намар өвлийн болон haute couture загваруудаас материалын олдоц, хийцийн ойлгомжтой хялбар байдлаар нь шүүн цуглууллаа. Алдартай дизайнерийн даашинзууд дунд оёдолчноор хийлгэхэд хялбархан даашинз тун ховор байсан. Гэхдээ л бид 25-ыг олж чадсан шүү.

Энэ шинэ жилээр өмсөх “бараг л” дизайнерийн даашинзууд

Шинэ жилийн гоёлдоо санаа авах 12 тренд

Загвар  | 2014 / 11 / 12

Дизайнерийн гаргасан загварыг тайзнаас өөр газар амилуулдаг нэгэн том хэсэг бол улаан хивс. Тиймээс шинэ жилийн үдэшлэгтээ өмсөх даашинзандаа одооноос санаа тавьж буй Гоолингоочууддаа зориулан улаан хивсэн дээр үзэгдсэн гол 12 трендийг танилцуулж байна. 2014 онд ямар ямар даашинзууд баярын арга хэмжээн дээр хамгийн их алхлаа бол?

Шинэ жилийн гоёлдоо санаа авах 12 тренд

2015 оны намар өвлийг “шууруулах” хүрэмнүүд

Загвар  | 2014 / 10 / 22

Цасан шуурганд дургүй ч, загварын шуурганд харин дуртайяа өртөнө шүү. Айсуй яваа хүйтний 3 сард өөрөө өөрөөсөө уйдахгүйн тулд бид ямархуу шинэлэг гадуур хувцаснуудад хөрөнгө оруулах ёстой вэ? Дэлгүүр хэсэхээсээ өмнө заавал уншаарай.

2015 оны намар өвлийг “шууруулах” хүрэмнүүд

Гутлын хамгийн гоё 6 хаант улс

Загвар  | 2014 / 10 / 15

Загварлаг байхад их мөнгө хэрэггүй байж мэдэх л юм. Гэхдээ загварт дурлагч, түүнд хайр зарласан нэгний хувьд хамгийн гоёуудыг л хэрэглэхгүй бол сэтгэл хангалуун амьдарч чадна гэж үү? Үгүй л болов уу! Гутлын хар мянган үйлдвэрлэгчдээс шинэ санаа, гоёмсог бөгөөд тансаг байдлаараа сүүлийн үед цойлж байгаа 6 хаант улсын тухай одоо танилцуулъя.

Гутлын хамгийн гоё 6 хаант улс

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com