ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Chanel - “Coco Coach” загварууд

Загвар  | 2014 / 10 / 07

Карлын зүрхний хайрт Кара болон Шанелийн шинэ дүр төрхөөр тодорсон Леона Бинкс нарын хамтын ажиллагааны үр дүнд бүтсэн энэ намрын “Coco Coach” загваруудыг хүлээн авна уу. Боксын рингнээс урган гарсан гоо үзэсгэлэнгүүд Шанелийн загваруудаас гадна зүүлт, чимэглэлээр нь ч гэсэн өвч бүрэн гоёсон байна лээ. Түрийтэй пүүз, өвдөг давсан оймсон гутал, өргөн бүс, савхин шорт гээд хүчтэй байхад чинь туслах бүгд байхад нөгөө талаар даашинз, урт хүрэм зэрэг эмэгтэйлэг байдлыг буцаан авчирсан деталиуд ч бий.

Chanel - “Coco Coach” загварууд

Энэ намрын трендийг элэгдсэн шүүгээнээс...

Загвар  | 2014 / 10 / 02

Моод эргэдэг. Харин сүүлийн үед арай богино давтамжтайгаар эргээд байгаа юм шиг чамд санагдаж байна уу? Надад ч гэсэн.

Энэ намрын трендийг элэгдсэн шүүгээнээс...

Өдийд “заавал-авах” ёстой загварлаг жагсаалт

Загвар  | 2014 / 10 / 01

Энэ жагсаалтанд орсон хувцаснуудаас нэг нэгийг цуглуулчихсан байхад л чи 2015 оны хавар хүртэл моод хаашаа эргэж байгаа талаар ахин бодох шаардлагагүй. Учир нь дэлгүүр хэсэхдээ цээжлэх ёстой “түлхүүр үгс” чинь энэ 7 юм:

Өдийд “заавал-авах” ёстой загварлаг жагсаалт

“Chloe” - Энэ намрын загварууд

Загвар  | 2014 / 10 / 01

Байгалийн өнгө давамгайлсан Chloe-ийн загваруудаас биеэ бүтэн ороох дайны том хөнжлөн нөмрөг нь загварын блоггеруудын дунд хит болж байгаа. Өвдөг давсан түрий, бүстэй хүрэм, богино дэрвэгэр даашинз гээд энэ дунд 2014 оны намрыг санагдуулахгүй зүйл нэг ч алга. Ноосон цамц өмсөж, пальтоныхоо энгэрийг задгайлчихаад салхи даган алхсаар гэртээ орох энэ улирлын намуухан оройдоор бид ингэж л хувцаслах хэрэгтэй.

“Chloe” - Энэ намрын загварууд

Энэ намар, өвлийн малгайн тренд

Загвар  | 2014 / 09 / 30

Сэрүүний улирал эхлэлээ бүсгүйчүүд ээ. Эрүүл мэндийн хувьд намрын зэврүүн салхинд зулайгаа битүүлж дулаан явах нь хамгийн чухал. Зунд нимгэн малгайг харин өвөлд зузаан малгайг өмсөх боломжтой байдаг бол намрын улиралд аль аль нь ч боломжтой учраас хамгийн олон сонголттой нь юм. Ингээд чамд намрын малгайн тренд болсон загваруудыг санал болгож байна.

Энэ намар, өвлийн малгайн тренд
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Энэ намар, өвлийн тренд гуталнууд

Загвар  | 2014 / 09 / 29

Гутал сонгохоор дэлгүүр хэснэ гэдэг бол супермаркет ороод гарахтай адилтгаж болох зүйл ерөөсөө ч биш. Үүнд загварын мэдрэмж, ямар ч шинэлэг зүйлийг турших зориг, санхүүгийн нөөц бололцоо гэх мэт зйүлс хамаагүй их хэрэгтэй. Чи тэгвэл энэ намар өвлийнхөө хамгийн ач холбогдолтой дэлгүүр хэсэлтийг хийхдээ бэлэн үү? Зүгээр л зарагдаж байгаануудаас нь хөлд эвтэйхэн санагдсанаа авчихаж болохгүй шүү дээ. Нарийн сонгон шалгаруулалт хийхийн тулд өмнө нь загварын тайзан дээр аль хэдийнэ алхаад үзчихсэн энэ азтай гуталнуудыг сонжоорой. Аль нэг нь чамд таалагдаж л таарна.

Энэ намар, өвлийн тренд гуталнууд

“A La Russe”- Намрын загварууд

Загвар  | 2014 / 09 / 26

Загвар болгонд нь Орос “охь” ямар нэг хэмжээгээр шингэсэн аж. A La Russe-ийн дизайнер Анастасия Романцова өөрийн эх орны соёлын онцлогийг намар өвлийн цуглуулгадаа шингээхдээ бүжгэн жүжиг, алтан түлхүүр, одон тэмдэг, улаан тууз, алтан товчийг ашиглаж хээ угалз, шоон хээгээр биежүүлсэн. Харин энэ коллекцийн ерөнхий зохиол хааны ордонд өсч торнисон, цэргийн генералын эрх охины тухай өгүүлсэн мэт...

“A La Russe”- Намрын загварууд

J.Crew - Энэ намрын загварууд

Загвар  | 2014 / 09 / 19

Эмэгтэйлэг, цэвэрхэн, зөөлөн хувцаслалтын санаа хайж байгаа бол чи эндээс олж чадна. Гэхдээ J.crew үүнийг хайнга байдал, хэтрүүлсэн хэмжээ хоёртой хослуулсан гэдгийг нь урьдчилж сануулъя. Нүдэнд ая таатайгаар буух өнгө, материалын зохицлууд нь гадаа намар ирснийг чамд ахин “дуулгах” байх. Энэ зургуудыг үзсэн чинь бага зэрэг томдуулаад авчихсан өмдөө гаргаж, найз залуугийнхаа пальтог “дээрэмдээд”, биеийн тамирын хослолоо нэг нэгээр нь салгамагцаа ажил хэрэгч хувцаснуудтайгаа хольж өмсмөөр санагдах чинь...

J.Crew - Энэ намрын загварууд

“Versace” - Resort 2015

Загвар  | 2014 / 09 / 08

Бүжигчин залуу, боксчин бүсгүй хоёрын дурлалыг төсөөлөх гээд оролд доо? 1960 он руу эргэн очоод нэг нь шаахайтай, нөгөө нь бээлийтэй тийм хоёр хүнийг хамт байлгах гээд үз. Огт эвсэлдэхгүй, нийцэхгүй дүр харагдана уу, эсвэл? Донателла Версачегийн тархинд яг юу болж байгааг хэзээ ч бид тааж хүчрэхгүй бололтой.

“Versace” -  Resort 2015

DIY: Нохойны жентельмен хүзүүвч

Загвар  | 2014 / 09 / 04

Энэ зурган дээрх нохой яг “Эзэн минь, уучлаарай. Би өнөөдөр ажил хэргийн уулзалттай” гэж байгаа юм шиг харагдаж байгаа биз? Чиний нохой ч бас гангалмаар, эзэн шигээ мундаг харагдмаар л байгаа. Гэхдээ нохойны хувцас үнэтэй, дээрээс нь олдоц муу. Тиймээс өөрсдөө хийцгээе. Нохойгоо яг ингэж “хувцаслачихаад”, өөрөө өнгө дагуу оффис даашинзаа өмсөөд зугаалж байгаагаар чи надад яг төсөөлөгдөж байна. Одоо шууд ажилдаа оръё.

DIY: Нохойны жентельмен хүзүүвч

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com