ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ажилдаа юу өмсөх вэ: Өвлийн ансамбл

Загвар  | 2016 / 01 / 11

Өвөл ихэнх хүмүүс хар, бараан өнгийн хувцас өмсдөг. Харин бид яана гээч? Эргэн тойрон тэр чигтээ бүрсийчихдэг бүдэгхэн өвлөөр харин ч илүү тод, цайвар хувцаслах болно. Энэ удаагийн нийтлэлийг “цагаан шөнө” гэж нэрлэх гэж байгаад өвлийн ансамбл гэдэг нэр илүү тохиромжтой юм шиг санагдлаа. Учир нь энэ хувцаслалт өвлийн улиралаас нуугдаж, зугатах биш харин түүнтэй нэгдэн уусаж байгаа юм.

Ажилдаа юу өмсөх вэ: Өвлийн ансамбл

“Капсул” шүүгээ: Өөр хоорондоо төгс зохицдог 37 хувцас

Загвар  | 2016 / 01 / 06

“Өмсөх юм алга аа” – гэдэг үгийг чи ахин хэзээ ч хэрэглэхгүй.
Тренд үүсгэгч хувцас загварын блоггерууд алдаршихын хэрээр тренд дагахыг зөвлөдөггүй, капсул шүүгээ бүрдүүлэгч блоггерууд ч зэрэг алдарших болжээ. Энэ юу гэсэн үг вэ? Тав тух, амар хялбар, моодноос хамааралгүй хувцаслалт хэзээ ч өөрөө “моод”-ноос гарахгүй аж.

“Капсул” шүүгээ: Өөр хоорондоо төгс зохицдог 37 хувцас

Nicolas Jebran – Энэ өвлийн от кутюр загварууд

Загвар  | 2015 / 12 / 30

Бүсгүй хүний үзэсгэлэн гоог илүү хүчирхэгээр харуулсан намар өвлийн от кутюр цуглуулгыг өмнө чинь дэлгэе. Шулуун хуваалт, хурц өнцөг, том хээ, шигтгээ ашигласан нь илүү чамин, “том” загваруудыг урлажээ. Давхар хормой, цацагтай загваруудыг илүү тодотгомоор санагдлаа.

Nicolas Jebran – Энэ өвлийн от кутюр загварууд

Monique Lhullier - Энэ жилийн гоёлын загварууд

Загвар  | 2015 / 12 / 23

Шинэ жилээр гялалзахад чинь зориуллаа
Улаан хивсний ёслолын урдаа барьдаг дизайнер энэ жил харин илүү чөлөөтэй, энгийн, даруу сэтгэхээр шийджээ. Гар урлалыг хойш тавьж, олдоцтой,түгээмэл материалуудыг холин гаргасан давтагдашгүй загварууд нь чамд шинэ жилийн гоёлоо сонгох шпи болж чадна гэдэгт итгэж байна.

Monique Lhullier - Энэ жилийн гоёлын загварууд

Ажилдаа юу өмсөх вэ: Нарийн туузан алчуур

Загвар  | 2015 / 12 / 21

Хэрвээ чи нарийхан урт хүзүүтэй бол эсвэл ажил дээрээ жирийн костюм өмсөхөөс залхаад байгаа бол энэ бяцхан акссесуар чиний стильд шинэчлэл хийх болно. Энэ намар, өвлийн тренд, нарийн туузан алчуурт “хөрөнгө оруулах” хэд хэдэн шалтгаан бий. Нэгт, ямар ч энгийн хар, цагаан хувцасны харагдах байдлыг дангаараа өөрчлөх чадвартай. Хоёрт, тийм ч үнэтэй биш мөртлөө олон төрлөөр ашиглах боломжтой...

Ажилдаа юу өмсөх вэ: Нарийн туузан алчуур
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Reem Acra-Энэ жилийн гоёлын загварууд

Загвар  | 2015 / 12 / 17

Ромын охин тэнгэрүүдийн үдэшлэгийг санагдуулам шулуун, намирсан загвартай, торон даашинзнууд энд байна. Ливаны хуримын загвар зохион бүтээгч Reem Acra-ийн Европ, Америк соёлын холимог цуглуулгатай танилцаарай.

Reem Acra-Энэ жилийн гоёлын загварууд

Ажилдаа юу өмсөх вэ: Богино свитер + Дэвүүрэн хуниастай юбка

Загвар  | 2015 / 12 / 09

Чи оффис дээрээ цэгцтэй, эмэгтэйлэг бөгөөд хуучинсаг бус хувцаслалтыг хүсэж байна. Тэгвэл чамд энэ сард юу хэрэгтэйг хэлэх үү? Таазнаас дээгүүр богинохон ноосон цамц, хуниас бүрийг нь сайтар дарж индүүдсэн нимгэн юбка. Юбка нь тугалган бүрээстэй даавуун, лидеринэн гэх мэт гэрэл ойдог материалтай байвал бүр сайн. Учир нь тэгвэл чи түүнийг шинэ жилийн аль нэг үдэшлэгтээ майктай хослуулан өмсөөд, дараа нь ажил дээрээ ноосон цамцтайгаа өмсөж болох юм.

Ажилдаа юу өмсөх вэ: Богино свитер + Дэвүүрэн хуниастай юбка

Marchesa-Энэ жилийн гоёлын загварууд

Загвар  | 2015 / 12 / 08

Шинэ жилээр гялалзахад чинь зориуллаа
Наамал алтлаг хээ, хээтэй тор, органза, өдөн цацаг гээд гоелын даашинзанд ашиглаж болох хамгийн дур булаам материалуудын бүрдлийг танилцуулах гэж байна. Византын эрин үеэс санаа аван урласан хээтэй даашинзнууд нь өөртөө зөвхөн онцгойг хүсдэг бүсгүйчүүдийн биелэл болжээ. Маркесагийн нэрийн хуудас болсон хуниастай цэцэг шиг хормойг хамгийн сүүлийн улаан ягаан даашинзнаас харж болно. Энэ хормой хэзээ ч уйтгартай харагдахгүй юм.

Marchesa-Энэ жилийн гоёлын загварууд

Ажилдаа юу өмсөх вэ: "Н" хэлбэр + өндөр түрийт

Загвар  | 2015 / 11 / 30

Өвдөг давсан өндөр түрийт чиний хувьд ажил дээр өмсөхөд арай тохиромжгүй, хэт ганган ч юм шиг санагддаг уу? Дээр нь бариу даашинз, хэт ганган хувцаславал ажлын байран дээр зохимжгүй харагдах нь тодорхой. Гэхдээ ажил хэрэгч хэв маягт оруулж болохгүй гэсэн үг биш л дээ.

Ажилдаа юу өмсөх вэ:

Cristina Savulescu-ийн 40 даашинз

Загвар  | 2015 / 11 / 24

Бүх учир даашинзанд бий...
Үдэшлэгт орохдоо зүгээр л уригдсан болохоороо биш, зориуд бусдыг ангайлгах, алмайруулах “далд зорилго”-тойгоор ордог “үл үзэгдэгч титэм”-ийн эзэд минь! Толинд туссан дүрсэндээ дурлахыг хүсдэг бол эдгээр даашинз шуналыг чинь хөдөлгөж л таарна. Румыны гоёлын даашинзны загвар зохион бүтээгч Кристина “өөрийгөө мэдэрсэн” эмэгтэйчүүдийг л хувцаслахыг хүсчээ. Өөртөө итгэх итгэлээ чи даа, харин бусдыг нь даашинзаараа “яриул”.

Cristina Savulescu-ийн 40 даашинз

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com