ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шинэ жилээр дууриалгаж хийлгэж болох 40 кутюр даашинз

Загвар  | 2015 / 11 / 13

Үдэшлэгүүд эхлэхэд 20 хүрэхгүй хоног үлдлээ. Жилийн хамгийн их ач холбогдол өгөн оролцдог баяраараа худалдаж авсан биш өөртөө зориулан урлуулсан кутюр даашинз өмсвөл ямар вэ? Кутюр даашинзыг хэзээ ч олноор нь үйлдвэрлэдэггүй. Загвар бүрийг гар аргаар, олон дизайнерын тусламжтайгаар хийдэг учраас зөвхөн цөөн тооны, онцгой хүмүүст л хүрэлцдэг билээ. Чи бол угаасаа л онцгой эмэгтэй. Хэдий жинхэнийг нь авч дийлэхгүй ч, өөрөө өөрийгөө кутюр загвараар урамшуулж яагаад болохгүй гэж?

Шинэ жилээр дууриалгаж хийлгэж болох 40 кутюр даашинз

Burberry Prorsum - Энэ намрын загварууд

Загвар  | 2015 / 11 / 05

Бүрхэг саарал тэнгэрийг "нээж" хаалгаа онгойлгоод гэрээсээ гарахдаа задгай пальтоныхоо энгэрийг урдаа хумьж барин амнаасаа уур савсуулаар ажил руугаа яаравчилна... Яг ийм үед л би дуртай. Хүйтэн боловч тэр нь л үсээ ороолтондоо хийж, гадуур хувцсандаа шигдэн, үл ялиг доошоо харан алхах сайхан шалтгаан ч болдог юм шиг. Burberry-ийн энэ намрын загварууд ийм дүр зурагт маань төгс тохирох хувцаснуудтай.

Burberry Prorsum - Энэ намрын загварууд

Ажилдаа юу өмсөх вэ: Хоолойтой цамц + Илгэн даашинз

Загвар  | 2015 / 11 / 02

1960-аад оны "номын" охидыг 2015 онд загварлагт тооцох юм гэж хэн санах билээ? Яг одоо тренд болж байгаа атлаа арван нэгдүгээр сарын цаг агаарт нийцсэн, ажилдаа өмсөх төгс хослолыг танилцуулж байна.

Ажилдаа юу өмсөх вэ: Хоолойтой цамц + Илгэн даашинз

Elie Saab – Энэ өвлийн загварууд

Загвар  | 2015 / 10 / 28

Тэр яг Оросын хааны ордны хувцаслалтаас санаа авсан байх. Магадгүй... бараг л гарцаагүй дээ. Үслэг зах, үслэг нөмрөг, товгор зузаан хээ, улаан цэцгэн хатгамал, дээрээ шигтгээтэй нэхий дээлний санаа өөр хаанаас гарна гэж? Elie Saab-ын ид шидэт өвөл рүү нэвтрэхээсээ өмнө “Би урьд насандаа хааны гүнж байсан байх магадлалтай юу?” гэж өөрөөсөө асуугаад үзээрэй. Хэрвээ “Тийм” гэж хариулвал, тийм өөртөө итгэх итгэл, өөрийгөө дээгүүрт бодох сэдэл эдгээр загваруудыг таашаахад нэн шаардлагатай хүчин зүйл мөн. Бундын хатад минь, ингээд тавтай морил:

Elie Saab – Энэ өвлийн загварууд

15-16 оны өвлийн хүрэм, пальтоны трендүүд

Загвар  | 2015 / 10 / 26

Чи намар, өвлийн пальтогоо авсан уу? Хэрвээ аваагүй бол чамайг ирж буй улирлын загварын гудамжаар аялуулъя. Шал шүргэсэн, тахим шүргэсэн, ташаа шүргэсэн гээд гадуур хувцасны бүх төрлийн урт энэ өвөлд хүлээн зөвшөөрөгдсөн байна. Ганцхан урт ч биш, нөмрөгөн, үслэг, бариу, хэлхэгэр гээд ямар ч төрлийн загварыг орхигдуулаагүй ганц улирал гэвэл энэ бололтой. Дотно танил, цоо шинэ холилдсон трендүүдтэй танилцаж өөртөө алийг нь өмчлөхөө шийдээрэй.

15-16 оны өвлийн хүрэм, пальтоны трендүүд
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

DIY: Цор ганц цүнхээ бүтээе

Загвар  | 2015 / 10 / 23

Байнга үүрдэг хайртай цүнхэндээ бага зэрэг гоёо нэмээд л өөр нэг шинэ цүнхтэй болчихвол сайхан биш гэж үү? Алдартай дизайнер, брэндүүдийн сүүлийн үеийн загварууд ч өвөрмөц болоод байгааг анзаарсан биз дээ? Тэгвэл хийхэд маш энгийн бөгөөд хялбар аргыг Гоолингоо нь санал болгоё.

DIY: Цор ганц цүнхээ бүтээе

Ажилдаа юу өмсөх вэ: Хараацай эсвэл Тогос

Загвар  | 2015 / 10 / 21

Өглөө бүр шүүгээнийхээ өмнө зогсож байхад мөн дэлгүүр хэсэж байхад бидний бүгдийнх нь толгойд ордог нэг асуулт бий. “Ажилдаа юу өмсөх вэ?”. Ихэнхдээ хариулттай, энийг тэрэнтэй, тэрийг энэнтэй... Гэхдээ хааяа хариултгүй, тийм үед математикийн бодлого бодохын дайтай л юм болно. Оффисынхоо хамгийн дэгжин эмэгтэй болохыг хүсдэг бүсгүйчүүдэд тренди, ажил хэрэгч хоёр шинжийг хослуулсан хувцаслалтыг санал болгодог “Ажилдаа юу өмсөх вэ?” булангийн хоёр дахь цувралыг нийтэлж байна.

Ажилдаа юу өмсөх вэ: Хараацай эсвэл Тогос

Ярилцах сэдэв: Ямар хувцас хайгаад олохгүй байгаа вэ?

Загвар  | 2015 / 10 / 15

Туузан зангиатай кофт, зөөлөн ягаан өнгийн пальто, гоё загвартай мини юбканууд гээд сүүлийн үеийн шинэ трэнд, аль эсвэл одоо нэг их худалдаанд гарахаа байчихсан загваруудаас авахыг их хүссэн ч олж чадахгүй ямар ямар хувцас чамд байгаа вэ?

Ярилцах сэдэв: Ямар хувцас хайгаад олохгүй байгаа вэ?

Tsumori Chisato – Энэ намрын загварууд

Загвар  | 2015 / 10 / 14

Комик номны зургуудыг хувцсан дээрээ авааччихаад лаакан гутлаар чимээд өгчихдөг 60,70-аад он эргэн ирж байна. Ноосон цамцан дээрх “хуучны” уйтгартай хээнүүдийг арай сонирхолтой болгоод 2015 онд өмсөхөд тохиромжтой болгож. Бас тод өнгийн өргөн хүрээтэй нарны шилийг яахан мартах вэ? Жартгар нүд, час улаан уруул, жижигхэн чёлк, биеийн тамирын хувцасны кантыг ч бас...

Tsumori Chisato – Энэ намрын загварууд

Carolina Herrera – энэ намар өвлийн загварууд

Загвар  | 2015 / 10 / 07

“Бор, шаргал, саарал, хар, улаан хүрэн дээр нэмэх нь цагаан, зөөлөн цэнхэр” бол энэ намар өвлийг тодорхойлох өнгөнүүд. Дотор нь ороод хэвтчихмээр, дулаахан бас загварлаг мэдрэмжийг төрүүлэх хувцаслалтыг өөртөө бүтээхдээ эндээс шпи аваарай.

Carolina Herrera – энэ намар өвлийн загварууд

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com