ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Намайг хайрлахгүй ч хүүхдээ эцгийн хайраар дутаахгүй байх гээд л…

Миний амьдрал  | 2015 / 06 / 27

Би нэг залуутай 3жил гаран үерхэж байгаа юм аа. Эхэн үедээ бүх зүйл сайхан байсан ч хүүхэдтэй болсноор бүгд эхэлсэн. Ээж нь мэдчихээд хүүхдээ авахуул, эрт байна залуу байна гээд бөөн юм болоод би гэж тэнэг за үнэхээр хүүхдээ авахуулсаны дараа надаас салаад явбал энэ надад хайргүй гэсэн үг хаяад явах хүний хүүхдийг гаргаад яах вэ гэж бодоод авахуулахаар болсон.

Намайг хайрлахгүй ч хүүхдээ эцгийн хайраар дутаахгүй байх гээд л…

Хайр намайг тойроод байна гэж бүү шаналаарай, нэг л өдөр нисээд ирнэ

Миний амьдрал  | 2015 / 06 / 20

Сайн байна уу, Гоолингоо?
Сайн байна уу, үзэсгэлэн гоо нар минь?

Би 25 настай жирийн нэгэн бүсгүй. Хайр гэгчийг өмнө нь хаана байгааг гайхаж, хэзээ жинхэнэ хайртайгаа учрах талаар бодохоос хэтрэхгүй байлаа. Кинон дээр гардаг шиг гэнэтийн учралыг ч хүлээдэг байсан. Та нарт минь ч тийм үе байсан байх. Охид бүр хайрыг өөр өөрөөр мөрөөдөн төсөөлдөг шүү дээ.

Хайр намайг тойроод байна гэж бүү шаналаарай, нэг л өдөр нисээд ирнэ

Хэчнээн гомдож байсан ч би салж чадахгүй байна

Миний амьдрал  | 2015 / 06 / 20

Сайн байна уу?
Би өөрт тохиолдоод байгаа зүйлээ найзуудтайгаа ярихад ч эвгүй санаа зовмоор байгаа болохоор захидал бичиж байна. Би энгийн л нэг бүсгүй, ажилтай бол ажилтай, найз залуутай бол найз залуутай. Би 27 настай найз залуу маань надаас нэлээд ах.

Хэчнээн гомдож байсан ч би салж чадахгүй байна

Энэ хүний муу талыг олж хараад хэрүүл маргаан тасрахгүй байх вий гэдгээс айж байна

Миний амьдрал  | 2015 / 06 / 13

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Ингэж бичээд бага ч болов зөвлөгөө авахыг хүссэн юм. Оюутан байхдаа нэгэн залуутай 5 жил үерхсэний дараа салсан юм л даа. Анх бүх юм сайхан байдаг байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам тэр хүний муу муухай чанаруудыг олж харах минь их болсон гэх юмуу даа.

Энэ хүний муу талыг олж хараад хэрүүл маргаан тасрахгүй байх вий гэдгээс айж байна
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Хожимдсон ухаарал ба ирээдүйн аз жаргал

Миний амьдрал  | 2015 / 06 / 06

Сайн байна уу, Гоолингоо?
Би танай сайтын нэгэн уншигч байна аа. Миний амьдрал буланг унших дуртай. Хүмүүст сэтгэл доторхоо бичих боломж олгодогт баярлаж явдаг шүү :)
Тэгээд өнөөдөр би өөрийн түүхээ бичихээр шийдлээ. Та энэ захиаг минь тавьж өгч тус болооч! Би европь амьдардаг. Манай хүн Монголоор уншихдаа маруухан болохоор энэ байгаагаар нь тавьж болох уу? Гуйж байна. Хайртай хүнээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйх гэсэн юм аа. Баярлалаа та бүхэнд.

Хожимдсон ухаарал ба ирээдүйн аз жаргал

Өөрийнхөө амьдралын багахан туршлагаасаа хуваалцъя

Миний амьдрал  | 2015 / 06 / 06

Сайн уу, Гоолингоо найзууд аа?
Би багаасаа л бүрэг ичимхий хүүхэд байлаа. Спортоор хичээллэж, олны дунд орж бараг үзээгүй. Би өөрийнхөө гадаад төрхөөс л ичдэг байлаа. 10 жилээ төгсөөд их сургуульд ороод нягтлан бодогч болж төгслөө. Миний бүрэг ичимхий байдал яг л хэвээрээ, ийм байхыг хүсээгүй учир би өөрөө өөртэйгөө зөрчилдөж байнгын сэтгэл гутралтай, цог золбоогүй дорой нэгэн байдаг байв. Энэ байдалд маань ах эгч нарын чи тийм болох ёстой, ингэх ёстой, гэх мэт байнгын шүүмжлэл нь улам намайг өөртөө итгэлгүй, гутранги баригдмал хавчигдмал нэгэн болгож байлаа.

Өөрийнхөө амьдралын багахан туршлагаасаа хуваалцъя

Миний аз жаргалгүй амьдралаа бага багаар өөрчилсөн туршлага

Миний амьдрал  | 2015 / 05 / 30

Сайн байцгаана уу, Гоолингоочууд аа?
Би саяхан маш их хямарч сэтгэлзүйч дээр очсон юм. Өөрийн мэдэлгүй бодолд дарагдаж, өөрийнхөө юу хийгээд байгааг ч ойлгохгүй байнга л ямар нэг зүйлд санаа зовж, ямар ч зорилгогүй өдөр хоногуудыг өнгөрөөгөөд байгаа юм шиг санагддаг болж эхэлсэн. Бүр бүх зүйлийг орхиод зугтахыг хүсдэг болсон. Сэтгэлзүйч намайг бараг бүтэн өдөржин сонсч суусан ба ихэнхдээ л би өөрийнхөө өдөр бүр хийдэг зүйлийг үзэн ядаж байгаагаа ярьж байлаа. Тэгээд эцсийн үр дүнд миний асуудал бол зуршил юм гэж хэлсэн. Гэхдээ архи, тамхи, мансууруулах бодис гэх зэргийн хорт зуршилтай гэсэн үг огтхон ч биш. Өдийг хүртэл би эднээс ганцыг нь ч хэрэглэж байгаагүй. Яг ямар төрлийн зуршил вэ гэхээр...

Миний аз жаргалгүй амьдралаа бага багаар өөрчилсөн туршлага

Надад огт итгэдэггүй юм шиг байх юм

Миний амьдрал  | 2015 / 05 / 23

Сайн байна уу?
Гоолингоогийн эрхэм уншигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье.
Би танай сайтын байнгийн уншигч эгэл жирийн л нэг эмэгтэй одоо 29 настай. Анхны хүүгээ төрүүлж ээж болж байсан үе саяхан мэт боловч түүнээс хойш 2 жил гаруйн хугацаа өнгөрчээ. Түүгээр ч үл барам охиноо төрүүлж хүү охин хоёртой аль хэдийнээ 2 хүүхдийн ээж болжээ.

Надад огт итгэдэггүй юм шиг байх юм

Би 40 гарсан, ганц бие, аз жаргалтай бүсгүй

Миний амьдрал  | 2015 / 05 / 16

Мөрөөдөл гэдэг маш өргөн хүрээтэй том сэдэв юм. Хувь хүнийхээ хувьд, гэр бүлийн нэг гишүүний хувьд, нийгэмд хувь нэмрээ оруулагч бие хүнийхээ хувьд, улс эх орныхоо нэгэн эд эсийн хувьд, дэлхий ертөнцөд амьдарч буй бодгаль хүний хувьд гээд тус бүрд нь бодож хүсдэг, хэрэгжүүлэхийг зорьдог мөрөөдлүүд надад бий. Харин хувь хүнийхээ хувьд яг өнөөдрийн байдлаар юу бодож, мөрөөдөж байгаагаа Гоолингоотойгоо хуваалцья гэж бодлоо.

Би 40 гарсан, ганц бие, аз жаргалтай бүсгүй

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com