"Арчаатай бүсгүйн 100 орой" арьс арчилгааны хэмнэл суулгах дэвтрийг өөрийн болгосноор чи:
• Гоё арьстай болно
• Оройн арьс арчилгааг унтахынхаа өмнө шүдээ угаахтай л адил амархан хийж дадна
• Арьсандаа тохирох гоо сайхны бүтээгдэхүүнийг мэдэж авна
• Арьсаа тодорхойлж, зөв арчилж сурна
• Өөрт тохирсон зөв бүтээгдэхүүнээ сонгож авч сурна
• Арьс арчилгааны талаар илүү сайн мэдлэгтэй болно
• Нэг зорилго тавиад түүндээ хүрэхээр 100 оройн турш хичээж, өөрийгөө дайчилна
• Өөрийгөө ялан дийлнэ
• Өөрийгөө хайрлаж байгаагаа мэдэрнэ
• Улам хөөрхөн, өөдрөг болно гээд олон эерэг үр дүн чамайг хүлээж байгаа...
Сошиал ертөнц хөгжихийн хэрээр эмэгтэйчүүд бидэнд өөрийнхөө бизнесийг эхлүүлж, өөрөө өөрийнхөө “босс” байх боломж бүрдэж байгаа нь үнэхээр сайшаалтай. Жирийн нэгэн влоггер бүсгүй хэдхэн жилийн дараа гэхэд л хэдэн арван жилийн түүхтэй аварга компанитай өрсөлдөхүйц өөрийнхөө брендийг бий болгох боломжоор дүүрэн цаг үед бүсгүйчүүд бид амьдарч байна. Зөвхөн өөрийнхөө хүчээр гоо сайхны ертөнцөд өөрсдийнхөө нэрийг бренд болгож чадсан энэ 4 бүсгүйн түүх чамд хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээж зүтгэх бага ч болов урам зоригийг өгж чаднаа гэдэгт Гоолингоо нь итгэлтэй байна шүү.
“Арьс чинь ойрд их ядарсан харагдаж байна, ажил ихтэй байна уу?”, “Сайн унтаж амарч чадахгүй байгаа юм уу?”, “Хөөх, арьс чинь ямар их хуурайшчихаа вэ?”, “Энд чинь юу гарчихсан юм?” гэх зэргээр ойр тойрны хүмүүс чинь чиний арьсанд “санаа зовж” байсан үе олон байх. Энгийн үед ч бусдад мэдэгдэхгүй арьсны асуудлууд бидэнд зөндөө бий. Ялангуяа ийм хатуу ширүүн уур амьсгалтай, бохирдолтой хотод амьдарч байгаа үед гарцаагүй шүү дээ. Тиймээс бид хэн хэнээс илүү арьсныхаа асуудалтай илүү ухаалгаар бас тууштай тэмцэж, үзэсгэлэн гоогоо удаан хадгалах аргыг энгийн дадал мэт болгон өөртөө суулгах зайлшгүй шаардлагатай. Энэхүү шалгарсан арга бол оройн арьс арчилгаа юм. Учир нь:
“Энэ сард 3 кг илүүдэл жин хаях зорилго тавьлаа”, “Ирэх 5 сарын шалгалтаар IELTS-ын оноогоо 7 болтол нь ахиулах болно”, 2019 онд эрүүлээр хооллоно, шинэ спортын төрлөөр хичээллэнэ. Үүнд ширээний теннис, ууланд алхалт, усанд сэлэлт багтана” “Энэ улирлаас эхлэн сахар болон давсны хэрэглээнгээ танаж, хоолондоо ногооны порцоо нэмнэ”, “Ирэх сараас би арьсандаа онцгой анхаарна”...
“Нас бол зүгээр л тоо” гэх үгийг бахархалтай нь аргагүй гадаад төрхөөрөө бидэнд батлан харуулдаг Холливиудын 50 гарч яваа жүжигчин бүсгүйчүүд болох Julia Roberts, Jennifer Lopez, Halle Berry, Sandra Bullock нарын арьс арчилгааны дэглэмийг нь сонжиж судалбал бүгдээрээ ретинол суурьтай бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэдэг болохыг чи төвөггүй олж мэдэх боломжтой.
“Арчаатай бүсгүйн 100 орой" хөтөлбөр эхэлсэнээс хойш арьсны маань өнгө хэт гандсан өнгө сэргэж эхэлсэн. Хамрын хар батга мэдэгдэм багассан. Чийгшилгүй байсан арьс маань чийглэг болж байгаа батга гарах нь харьцангуй багассан. Орондоо орохоосоо өмнө заавал нүүрээ маш сайн цэвэрлэж арчилгаагаа өөртөө байгаа бүтээгдэхүүнээрээ заавал хийдэг хэвшилтэй болжээ. Эмэгтэй хүн боловсрол, гоо сайхан хоёртоо хэзээ ч мөнгө харамлах хэрэггүй юм байна гэдэг үзэлтэй болоод байгаа.” гэсэн хөтөлбөрийн оролцогч бүсгүйн сэтгэгдлийг хуваалцаж байна.
11-р сар аль хэдийнээ тал дундаа орж Улаанбаатар хотод маань тэсгим хүйтэн өвлийн цаг агаар айлчлан иржээ. Өвлийн улиралд бидний арьсны хамгийн том заналт дайсан нь хуурайшилт байдаг. Хуурай, хүйтэн цаг агаар дээр агаарын бохирдол нэмэгдсэний үр дүнд арьс дээд зэргээр хуурайшиж, хуурай арьстай бүсгүйчүүлийн маань арьс бүүр ч их холцруутаж эхлэдэг гээч.
Эмэгтэйчүүд өдөрт дунджаар 11 минутыг нүүр будалтдаа зарцуулдаг байна. Заавал нүүрээ будах хэрэг бий билүү? Ингэж цаг хугацаа алдахын хэрэг юу байна аа? Өглөө хайран цагаа үрж будчихаад оройн нь хаашдаа л арилгачихдаг шүү дээ? гэх мэт бодлууд төрдөг л биз дээ. Ингэж бодсондоо хааяа нүүрээ будалгүй гэрээсээ гарах тохиолдол ч бий. Гэхдээ эерэг талаас нь бодоод үзвэл бүсгүйчүүд бидний харилцаа, карьер, амжилт, өөртөө итгэх итгэл, хайр дурлал гээд олон зүйлд нүүр будалт гайхалтайгаар нөлөөлж чаддаг. Нүүрээ зөв, сайхан будсан эмэгтэй хараа дээгүүр бардам алхдаг гэдэгтэй чи санал нийлнэ биз дээ?