Тэр арьсыг чийгшүүлж, толийлгож, үрчлээг тэнийлгэж, хөгшрөлтөөс хамгаалж, дүүргэж, нүүрний онцгүй хэлбэрийг ямар ч сөрөг нөлөөгүйгээр засч чадна. Юу гэж үү? Гиалуроны хүчил! Бидний биед цаанаасаа ялгардаг ч, “цагийн эрхээр” хэмжээ нь багасдаг энэ хүчил эмэгтэйчүүдийн гоо сайхны ихэнх хүслийг биелүүлж чадаж байгаа. Түүнтэй илүү дэлгэрэнгүй танилцмаар байна уу?
Зүгээр л реклам, савлагааг нь хараад биш, үнэхээр найрлагыг нь харж өөртөө хэрэгтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг сонгох нь “арчаатай” эмэгтэйчүүдийн хийдэг зүйл яах аргагүй мөн. Ингэхийн тулд тэдгээр найрлагуудын ач холбогдлын талаар мэдлэгтэй байх нь чухал. Дархлаа сайжруулах янз бүрийн шинэлэг бэлдмэлүүд гарч л байдаг ч, энгийн л нэг амин дэмийн комплекс уухад хэзээд л үр дүнгээ өгч мэдрэгддэг шиг, арьс арчилгаанд ч бас амин дэмүүдийн үзүүлэх нөлөө орлуулашгүй юм. Ингээд дараах 3 амин дэм нь хөгшрөлтийн эсрэг, нөсөө толбын эсрэг, батгашилт нүхжилтийн эсрэг, чийгшүүлэх хэмээх “бидний хүсдэг бүхий л зүйл”-ийг бэлэглэдэг байх нь ээ.
“Эмульс” гэдэг үг амнаас унах үед “Ямар эмульс?” гэсэн асуултыг үргэлж араасаа дагуулдаг. Энэхүү асуулт нь дотроо сүүлийн үед хана туурга будаад байгаа барилгын эмульс юм уу, эмльс гэж юу билээ?, сүүлийн үед арьс арчилгааны бүтээгдэхүүн дунд бас эмульс гэж сонсогддог болсон байна лээ гэх мэт олон асуулт тээж буй. Тэгэхээр ямартай ч бүсгүйчүүд бидэнд хамгийн ойр сэдэв арьс арчилгааны эмульс гэж юу вэ, хэрхэн хэрэглэх вэ талаарх асуултынхаа хариуг эндээс авцгаая.
Бүх зүйлийн үр дүн бидний хэр их сэтгэл гаргаснаас шалтгаалдаг болов уу. Эцсийн үр дүн чамд ямар мэдрэмж төрүүлэхээс хамаарах боловч хайр сэтгэл ч бас үүнд багтана. Ажил, даалгавар, төсөл, хоол, хобби, уралдаан, спорт, хүмүүс хоорондын харилцаа гээд бодоод байхаар бүгд бидний хэчнээн их сэтгэл, цаг, анхаарлаа хандуулснаас шалтгаалахаар байгаа биз?
“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн хүрээнд явуулсан асуулгуудын нэг дээр бүсгүйчүүдийн маань юу гэдгийг нь, яагаад хэрэглэх хэрэгтэйг нь мэддэггүй бүтээгдэхүүнүүдийн жагсаалтыг серум, эссэнс, ампуль, эмульс гэх мэт “харь” нэртэй бүтээгдэхүүнүүд тэргүүлсэн юм. Тийм учраас эдгээр бүтээгдэхүүнүүдийг хэрхэн хэрэглэх, яагаад хэрэглэх хэрэгтэй талаар мэдээлэл заавал оруулах хэрэгтэй юм байна хэмээн бид төлөвлөсөн билээ.
Бидний зарим нь угаас өглөө оройд хоёр удаа л арьсаа чийгшүүлдэг байсан эсвэл одоо л үүнийг дадал болгож байна. Гэтэл арьс арчилгаа нь үндэсний хэмжээний спорт шиг болтлоо хөгжсөн Солонгост бүсгүйчүүд арьсаа 24/7 чийгшүүлж, арчилдаг. Энэ хэрэгцээнээс л анх цүнхлээд явах боломжтой чийгшүүлэгч цацлага үүсчээ.
“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөр эхлээд 40 гаруй хоног өнгөрлөө. Энэ хооронд бүгдээрээ олон зүйлийг сурч, мэдэж авахаас гадна орой бүр арьсаа арчлах дадалтай болоод байна. Өдрөөс өдөрт чийглэг, эрүүл, өнгөлөг арьстай болж байгаагаа мэдрэх нь хэчнээн сайхныг хэдүүлээ л мэдэх байх даа, тэ? Ингээд “Beauty Diary №4” –өөс бүгдээрээ юу сурах вэ?