ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өдөр бүр дээс үсрэх хэрэгтэйн 5 гол шалтгаан

Гоо сайхан  | 2015 / 11 / 26

Охидын багаасаа л тоглож ирсэн дээс хэмээх тоглоом бидний бие галбирт ихээхэн ач холбогдолтой байсан байна шүү. Учир нь боксийн тамирчидын байнга хийдэг нэг төрлийн дасгал нь энэ юм. Боксын тамирчид булчинлаг чанга биетэйгээс гадна илүүдэл жинтэй, эрүүл бус байна гэж байдаггүй шүү дээ. Тэгэхээр өдөр бүр тодорхой хэмжээгээр дээс үсрэх нь төхөөрмж дээр дасгал хийснээс илүүтэйгээр илүүдэл жингээ хасч, биеэ чангалах болно. Яагаад гэвэл...

Өдөр бүр дээс үсрэх хэрэгтэйн 5 гол шалтгаан

Нүүр хүзүүг чинь хамтад нь арчлах бүтээгдэхүүнүүд

Гоо сайхан  | 2015 / 11 / 26

Хүн л болсон хойно цаг хугацааны эрхэнд захирагдаж арьс маань суларч, үрчлээ суух нь жам юм. Гэхдээ эмэгтэйчүүд бид чинь жам ёсны хуулинд хүртэл захирагдахгүй, залуу сайхнаараа толийж л явдаг улс. Гэм нь кино эсвэл үлгэрт гардаг шиг гэнэтхэн л залуу болдог ид шид гэж үгүй тул тууштай бас өөртөө хайртай, арчаатай эмэгтэй хүн л нас явсан ч зүс сайхан хэвээрээ үлддэг. Залуу насанд арьсан дээр өнгөцхөн гарсан зураасыг юман чинээ тоолгүй явсаар цаг хугацааны эргүүлэг тэр зураасыг гүн хар, олон давхар болгоод өөрчилчихсөн байхыг гэнэтхэн анзаарна.

Нүүр хүзүүг чинь хамтад нь арчлах бүтээгдэхүүнүүд

Өөртөө итгэх итгэл + Халамж = Төгс гоо үзэсгэлэн

Гоо сайхан  | 2015 / 11 / 25

Гоо сайхны эмчээр тасралтгүй 22 жил ажилласан нэг залуу ярилцлага өгч байхдаа ингэж хэлж байсан юм. “Анх энэ ажил мэргэжилдээ ухаангүй дурлаж өдөр шөнөгүй л тэгш хэмийн талаар бодож толгойгоо гашилгадаг байлаа. Харин одоо бол гоо сайхны бус сэтгэлзүйн эмч болохгүй яав даа гэж харамсаж сууна. Сүүлийн хэдэн жил би тасралтгүй төгс гоо үзэсгэлэнтэй хүмүүсийг засч зүгээр л гоё сайхан, хөөрхөн гэдэг нэг хэвэнд цутгаж байна.”

Өөртөө итгэх итгэл + Халамж = Төгс гоо үзэсгэлэн

Туршсан, таалагдсан: Olay электрон нүүр цэвэрлэгч болон Yves Rocher хумсны будгууд

Гоо сайхан  | 2015 / 11 / 25

Өмнө кино, кафе, ном, гоо сайхны бүтээгдэхүүн, тоглолт гээд олон зүйлсийн шүүмж нийтлэлүүд Гоолингоо дээр маань нийтлэгдэж байсныг та нар маань мэдэх байх. Өнөөдрөөс эхлэн үүнийгээ нийтлэлийн булан болгож “Туршсан, таалагдсан” нэрээр та нартаа хүргэж байхаар боллоо. Харин хамгийн эхний туршилтад орж таалагдсан зүйл маань электрон нүүр цэвэрлэгч.

Туршсан, таалагдсан: Olay электрон нүүр цэвэрлэгч болон Yves Rocher хумсны будгууд

Шинэ жилээр хүссэн даашинзаа өмсмөөр байна уу?

Гоо сайхан  | 2015 / 11 / 19

Тэгвэл 14 хоногт 10кг хасцгаая уралдаанд оролцоорой. Хэрвээ чи ялвал шагналд нь хүссэн жингээ, хүссэн даашинзынхаа хамт авах болно.
“Интернэтээс гоё даашинзтай, гоё эмэгтэйн зургууд хараад би хэзээ ч эдэн шиг харагдахгүй гэж бодон, сэтгэлээр унадаг уу? Тэгвэл огт тийм биш. Өөртөө хайртай, өөртөө арчаатай эмэгтэй яаж ч сайхан харагдаж чаддаг. Магадгүй чамайг эрүүл, гуалиг биетэй болгохын тулд тэвчээрийн чинь оргил хүртэл шахаад өгөх сайн багш өдий хүртэл таараагүй ч явсан юм билүү? Харин одоо үүнийг бидэнтэй хамт хэрэгжүүлцгээе.”

Шинэ жилээр хүссэн даашинзаа өмсмөөр байна уу?
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Арьсаа залуугаар нь авч үлдэх хамгийн үр дүнтэй 5 зуршил

Гоо сайхан  | 2015 / 11 / 18

Чиний нас ахихын хэрээр арьс чинь дагаад хөгширч урьдынх шигээ сайхан байхаа болино. Нас нэмнэ гэдэг амьдралын нэг хэсэг урчаас хөгшрөхгүй байна гэж байхгүй. Харин үйл явцыг нь удаашруулж бол болно шүү. Ингээд 30 нас хүртлээ өдөр тутам тогтмол хийж байх хэрэгтэй хэдэн аргыг дурдъя. Эдгээр аргууд нь 40-50 насны хооронд нүүрэн дээр үүсэх үрчлээг урьдчилан багасгаж өгөх болно.

Арьсаа залуугаар нь авч үлдэх хамгийн үр дүнтэй 5 зуршил

Эрүүлээр таргалахад чинь туслах 6 хүнс

Гоо сайхан  | 2015 / 11 / 17

Хэрхэн илүүдэл жингээ хасах талаар маш олон зөвлөгөө байдаг ч хэт туранхай, таргалахыг хүсдэг хүмүүст зориулсан нь ховор. “Таргалмаар байна аа” гэж хэлэхэд эргэн тойрныхон нь хамаг л өөх болж, хуримтлагддаг муу хүнснүүдийг зөвлөчихдөг. Хэдий таргалмаар байгаа ч эрүүл баймаар байна шүү дээ. Тэгвэл үүний тулд...

Эрүүлээр таргалахад чинь туслах 6 хүнс

ДАС+ГАЛ гэдэг бол ГАЛ-д ДАС гэсэн үг

Гоо сайхан  | 2015 / 11 / 10

Би их уран төсөөлөлтэй хүн учраас ингэж боддог ч байж магадгүй. Миний хувьд дасгал хийнэ гэдэг галд дасна гэсэн утгатай дүйцэхээр санагддаг. Амьсгал давчдам, тэсгэл алдам, бие хөндүүрлүүлсэн мэдрэмжинд дасна гэдэг асч байгаа гал дээгүүр үсрэхтэй бараг л адилхан. Бас дээр нь үр дүнгээ олж харахын тулд нэлээд цаг хугацааг зарцуулах болно. Гэхдээ юу гээч, галд дасч сурах хэрэгтэй юм билээ.

ДАС+ГАЛ гэдэг бол ГАЛ-д ДАС гэсэн үг

Надтай цуг гарахдаа бэлдээрэй: Шөнийн клубын будалтууд

Гоо сайхан  | 2015 / 11 / 04

5 мэйк ап блогчдын найзуудаараа “гарах”-даа бэлдэж байгаа бичлэг
Өнөөдөр энэ видеог оруулсан нь учиртай. Нэгт, өнөөдөр бол бүсгүйчүүдийн өөрсдийгөө баярлуулдаг Гоолингоо өдөр! Стрессээ сэгсэрч хаяхаар төлөвлөсөн бол энэ бичлэгүүд чамд хэрэг болно. Хоёрт, маргааш Гоолингоо карттай бүсгүйчүүд VLVT, M1NT шөнийн клубуудад tax-гүй нэвтэрнэ. Өнөөдөр, маргаашийн аль нэгэнд заавал “амжуулах”-гүй бол болохгүй байгаа биз?

Надтай цуг гарахдаа бэлдээрэй: Шөнийн клубын будалтууд

Чи өөрийгөө яагаад дандаа хамгийн сүүлд тавьдаг юм бэ?

Гоо сайхан  | 2015 / 10 / 29

Найзуудаасаа, ээжээсээ, хааяа өөрөөсөө яг ингэж асуумаар санагддаг. Дэлхийн бүх асуудлыг ганцаараа шийдэж байгаа юм шиг, дийлдэшгүй олон зүйлсийн ард гардаг атлаа өөр дээрээ ирэхээр “За, би ч яахав” гээд дараагийнхаа ажил руу ордог өөрсдийгөө яая даа?

Чи өөрийгөө яагаад дандаа хамгийн сүүлд тавьдаг юм бэ?

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com