Үс сайхан бол зүс сайхан. Зүс сайхан бол сэтгэл өөдрөг. Тийм ч болохоор бүсгүйчүүд бид гоё сайхан харагдахын хажуугаар сэтгэл өөдрөг байхын тулд үсэндээ маш их анхаардаг. Энэ үед хамгийн их асуудал болдог зүйлсийн нэг нь амархан тослогтох явдал шүү дээ. Хурдан тослогтох нь чиний үсний өөрийн онцлогоос гадна бидний үс арчилгаандаа гаргадаг нийтлэг алдаануудаас болдог. Ямар алдаа гаргаснаар тослогтоод байдаг вэ гэхээр:
Бид өмнө нь дандаа л Европ, Америк, Солонгос гээд гадаад охидын нүүр будалтын аргаас онлайнаар суралцдаг байсан. Харин одоо Монгол охидоосоо суралцах боломж хязгааргүй өргөн болжээ. Тэдний маань нүүрээ будах хэв маягаас өгсүүлээд хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүд хүртэл бидэнд ойр учраас цаанаа л нэг дотно юм.
Бид Youtube, Facebook, Instagram дээр гадаад бүсгүйчүүдээс арьс арчилгаа, нүүр будалтын зөвлөгөө авдаг ч заримдаа бидний амьдралд буухгүй, хэрэглэж байгаа бүтээгдэхүүн нь олдоцгүй байдаг шүү дээ. Тэгвэл яг л бидний дунд, Улаанбаатар хотод маань амьдарч байгаа бүсгүйчүүдээс авна гэдэг хамаагүй ойр бас дотно. Тэдний хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүд ч олдоцтой байна. Ингээд амьдралын хэв маяг, ажил төрлөөсөө хамаараад гоо сайхан арьс арчилгаатай ойр, түүгээрээ үлгэр дууриал болж яваа бүсгүйчүүдээс доорх 41 зүйлийг сураад аваарай. Мөн өөр өөрсдийнх нь хуудас руу орж илүү их мэдээллийг олж авах боломжтой шүү.
Фитнесчид хөлийн булчингийн дасгалуудаар дагнахдаа “хөл хийх” гэж ярьдгийг мэднэ биз дээ? Чиний биеийн бусад хэсэг хэвийн хэрнээ хөлөөрөө өөхлөлт ихтэй эсвэл булчингийн масс бага, хүчгүй харагдаад байгаа бол энэ нийтлэл чамд зориулагджээ. Гэртээ хийх энгийн дасгалуудаас авахуулаад ямар спортын төрлөөр хичээллэвэл хөлний хөгжилд сайн болохыг жагсаасан байгаа. Хамгийн гол нь чиний тууштай хичээл зүтгэлээс бүх зүйл хамаарна гэдгийг санаарай.
Зун гэдэг Монгол бүсгүйчүүд бидний хувьд хамгийн сайхнаараа гэрэлтэн алхдаг үе шүү дээ. Бариу, өнгөлөг хувцаснууд, өсгийтэй, өсгийгүй гутлууд гээд бодоход л гоё. Гэхдээ гоо сайхны арчилгаа тал дээрээ хамгийн их анхаарал хандуулах хэрэгтэй улирал гэдгийг санаж байх хэрэгтэй. Халуун нар, салхи, шороо, тоос гээд олон шалтгаанаар арьс, үс өнгөө алдаж, гэмтэж, гунддаг. Тэгэхээр зуны аагим халуунд үсээ хэрхэн гялалзсан, намирсан, сайхан хэвээр нь хадгалж авч үлдэх вэ гэвэл:
Яагаад гэвэл тэр маань эв эрүүл.
Тренди өнгөтэй байсан ч эрүүл л биш бол муухай л харагддаг. Тэр юу вэ? Тэр бол үс. Тэгэхээр загварлаг засалтаас илүү эрүүл байдал нь чухал байгаа биз? Эхээс төрөхдөө бид үснийхээ ширхгээс хөлийнхөө ул хүртэл эрүүл саруул байсан. Нэг ч будаг, химийн бодис хүргээгүй, хүүхдийн үс ямар зөөлхөн, торгомсог, гялалзсан байдгийг санаад үзээрэй. Харин гадаад орчны нөлөө, өөрсдийн дадал зуршил маань л тэр төрөлхийн эрүүл, гоо сайхан байдлыг алдагдуулж иржээ. Үсийг чинь насан туршид нь жаахан үеийнх шиг эрүүл хэвээр нь хадгалах хэв маяг гэвэл бид эдгээрийг зөвлөнө:
Хэмнэлт гэдгийг хүмүүс хэрэглээгээ танах, хямд сонголт хийх юм шиг ойлгодог учраас их хүнд сонсогддог. Муугаар хэлбэл ядуу юм шиг амьдрах гэж хардаг шүү дээ. Гэхдээ яг үнэндээ хэмнэлт гэдэг хэмнэл+т буюу зөв хэмнэлтэй амьдрахыг хэлдэг. Огцом гүйгээд зогсоод ахиж огцом гүйгээд байвал хүн маш хурдан ядардаг бол жигд хэмнэлтэй алхвал энергиэ зөв хуваарилж, эрүүл байж, бага ядардагтай л ижил юм. Тэгэхээр хэмнэлт гэдэг нь байгаа нөөцөө зөв хуваарилахыг хэлээд байгаа биз?
Чи хэр их алхалт хийдэг вэ? Дэлгүүр ороод ирэх, хажуугийн цэцэрлгээр зугаалахын хоорондохыг “алхалт”-нд тооцож болно л доо. Гэхдээ үүнээс авах үр дүн нь тийм ч өндөр байхгүй болов уу. Алхахыг дасгалын дайтай хүлээн авч, дасгалын дайтай хийснээр бид үүнийг эрүүл, үзэсгэлэнтэй бие махбодьдоо оруулж буй хөрөнгө оруулалтанд тооцож болно. Өөрөөр хэлбэл үүнд хүч, хөдөлмөр, цаг хугацаа, хичээл зүтгэлийг тодорхой хэмжээгээр шингээх ёстой гэсэн үг юм. Харин яаж, ямар ямар төрлөөр алхаж болох вэ?