ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоё шүд эмэгтэй хүний нүүрний гоо сайхан

Гоо сайхан  | 2004 / 05 / 23

Дорно дахины яруу найрагчид эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг магтан дуулахдаа дандаа шүдний цагаан, гоёыг дурьддаг. Эр хүн бүсгүйн хүнийг анх хараад сайхан нүд, гоолиг бие бялдар, урт хөл, зузаан уруулыг анзаардаг. Бүсгүй хүнийг инээмсэглэлгүй төсөөлөхийн аргагүй, мэдээж гоё сайхан шүдгүйгээр. Маш хөөрхөн бүсгүй хэрэв муухай шүдтэй бол түүнийг сонирхох нь эрс буурдаг.
Ихэнх ард түмэн харьцангуй том, тэгш хэмтэй дээд шүд, хэт ялгараагүй соёог сайхан шүд гэдэг. Доод шүд дээдэхээс жижиг байдаг, гэхдээ мөн тэгш хэм, хэмжээ нь хоорондоо адил байх ёстой. Хоорондоо зайтай байрласан, жижиг, муруй, дээд шүд бусдаас хэт урт, доод эрүү урагш төвийсөн бол муухай гэж тооцогддог.

Хумс бол бие организмын нэгэн чухал хэсэг

Гоо сайхан  | 2004 / 05 / 22

Хумсны өөрчлөлтөө маш анхааралтай ажиглаж байх хэрэгтэй. Учир нь хумсаар хүний бие организмын байдлыг тодор-хойлж болдог. Хэрэв хумсан дээр цагаан толбо, босоо зураас гарч ирвэл уушги муудаж, эсвэл витамин дутагдаж байгаагийн илрэл.

Өө сэвгүй будалтын сургууль

Гоо сайхан  | 2004 / 05 / 22

Нэгэн өглөө нүүрээ будаж байхдаа будаг чинь огтхон ч болохгүй байгааг анзаарчээ. Суурь крем чинь шингэж өгөхгүй, уруулын будаг нь хүссэнээр будагдахгүй, нүд ч нэг л хачин харагдаад... Сэтгэлээр битгий уна. Эрт орой хэзээ нэгэн цагт бид бүгдтэй нь ийм зүйл тохиолддог.. Нүүр будалт хэвийн зүйл болох үед түүний чанар нь буурдаг. Энэ байдлыг хяналтаасаа алдахгүйн тулд ердөө хэдэн дүрмийг л мэдээд авчих. Харин бид чамд тусалъя!

Өө сэвгүй будалтын сургууль

Крем өнгөлөг харагдуулдаг.

Гоо сайхан  | 2004 / 05 / 22

Тональ кремын тусламжтайгаар нүүр царайг өнгөлөг, залуу, гоё харагдуулж болно. Орчин үед маш сайн чанарын, арьсанд ууссан мэт крем үйлдвэрлэдэг болсон тул хэрэв таны арьсан дээр крем ялгарч харагдаад байвал та зөв өнгөө сонгоогүй байна гэсэн үг.

Крем өнгөлөг харагдуулдаг.

Гоо бүсгүй болоход уруул бамбагардуу, сайтар хvрээлэгдсэн зураастай байвал сайн

Гоо сайхан  | 2004 / 05 / 22

Өдгөө телевизээр реклам сурталчилгаа гарахуйд урт хөл, нарийн бэлхүүс, намирсан үстэй гоо бүсгүйчүүд л гунхалзах болжээ. Олонх охид ингэхсэн гэж мөрөөддөг нь мэдээж.
Гоо бүсгүй болохын тулд ямар ямар хэмжигдэхүүн хэрэгтэй байдгийг уншигч охиддоо толилуулъя.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Та биеийнхээ өөг далдалж гоолиг сайхан харагдъя гэвэл...

Гоо сайхан  | 2004 / 05 / 22

Хүн бүхэн эхээс гоё сайхан болж төрдөггүй. Харин тэр өө сэвээ энгийн аргаар далдалж нууж чадна гэдэг эмэгтэй хүний эзэшвэл зохих урлаг. Магадгүй та сайхан бие хаатай ч байж болно. Тэгвэл тэр гоё сайхнаа улам тод харагдуулалах хэрэгтэй биздээ.

Та биеийнхээ өөг далдалж гоолиг сайхан харагдъя гэвэл...

Та сэтгэл татам царайг хүсэж байна уу?

Гоо сайхан  | 2004 / 05 / 20

Та гялалзсан, эрүүл, толигор, энхрий зөөлөн арьстай байхыг хүсэж байн уу? Ер нь хүв хүйтэн ус, мөсөн жин нүүрэндээ хэрэглэх нь арьсны булчинг чангаруулж, үрчлээг багасгадаг сайн талтай. Мөс, цасаар жин тавихад ямар ч арьсанд тохирдог онцлогтой бөгөөд нүүр гараа угаахдаа халуун хүйтнээр нь ээлжлэн хэрэглэж угаалтаа хүйтэн усаар дуусгаж дадах нь нүүрний арьс он удаан жил өнгөлөг, уян хатан байлгаж чадна.

Таны 2004 оны үсний засалтыг тодорхойлж байна

Гоо сайхан  | 2004 / 02 / 15

ҮҮс сайхан бол зүс сайхан” гэдэг рекламыг бид үдэш бүр телевизээрээ үздэг ч тэр болгон амьдрал дээр хэрэгжүүлэхдээ хойрго ханддаг нь нууц биш. Нэгдүгээрт бид үснийхээ хуурай, тослог, ширүүн зөөлөн гэдгийг нь тодорхойлоод таарч тохирох шампунь, ангижруулагчийг сонгох хэрэгтэй болдог. Мөн 7 хоногт 1 удаа үсэндээ массаж хийлгэн бигнүүр тавих ёстой гэнэ.
Гэхдээ 7 хоногтоо 3-4 удаа л угаахгүй бол үс хэт хуурайшиж унах тохиолдол багагүй учирдаг бололтой. Ингэж арчилсаны эцэст нүүрнийхээ хэлбэрт тааруулан донжыг нь олж үсээ хэлбэр гарган засуулвал эрхэм та өнгө ороод л явчихна. үс гэдэг хүний гоо сайханд чухал ач холбогдолтойгоор барахгүй арьснаас ялгаагүй арчилгаа шаардагддаг болохыг амьдрал дээр бид нотолсоор байгаа билээ. Ямартаа ч эрхэм таны 2004 оны үсний засалтыг модонд орохыг “Vidal Sasoon”-ын захирал, мастер үсчин Д.Одонгоо тодорхойлж байна.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com