ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Залуу сайхнаараа байхад чинь хэдхэн зүйл зөвлөе

Гоо сайхан  | 2007 / 06 / 02

Эмэгтэй хүний насыг харагдаж байгаагаар нь дүгнэдэг гэдэг. 20 насанд 60-тай юм шиг, 60-тай хэрнээ залуу эмэгтэй мэт хөнгөн шингэн, гуалиг, амьдралын эрч хүчээр дүүрэн хүн байх нь бий. Залуу насаа удаан хадгалахын тулд амьдралын хэв маяг, дадал зуршил, хооллох дэглэмээ эргэн харахад гэмгүй. Гэхдээ олон жилийн туршид дадсан зан үйлээ нэг л өдөр огцом өөрчлөх нь боломжгүй зүйл. Иймд өөрчлөлтийг ягуухан боловч шаргуу хийх хэрэгтэй. Танд мэргэжилтнүүдийн зөвлөгөө тусална.

Залуу сайхнаараа байхад чинь хэдхэн зүйл зөвлөе

Хөмсөг, сормуусыг хэрхэн арчлах вэ?

Гоо сайхан  | 2007 / 05 / 31

Өтгөн, дэрвийсэн урт сормуус нүдийг тодотгож, сайхан харагдуулдаг. Тэгвэл сормуусыг хэрхэн арчлах ёстой вэ? Орой унтахаасаа өмнө багахан наранцэцгийн тосонд 1-2 дусал А витаминыг хольж сормуусыг дээш нь үзүүр хүртэл зөөлөн сойзоор самнаж иллэг хийвэл унаж, хугарахгүй сайхан ургадаг.

Нарнаас арьсаа хэрхэн хамгаалах вэ?

Гоо сайхан  | 2007 / 05 / 29

“В хэт ягаан туяа”, арьсны меланома хэлбэрийн бус хорт хавдарыг үүсгэх ба наранд арьс түлэгддэгийн гол шалтгаан. “А хэт ягаан туяа”, арьс түргэн хөгширөх гол шалтгаан бөгөөд арьсны хамгийн аюултай хорт хавдар болох меланома хорт хавдарын шалтгаан. Тэгэхээр нарнаас буюу эдгээр туяанаас арьсаа хамгаалах нь маш чухал гэдэг нь ойлгомжтой.

Жирэмсэн байхдаа жиндээ анхаар

Гоо сайхан  | 2007 / 05 / 29

Эмэгтэйчүүд хэт таргалах нь жирэмсэн үеийн жинтэй нь холбоотой болохыг Шведийн эрдэмтэд баталжээ. Шведийн Анагаах Ухааны Хүрээлэнгийн хэт таргалалтын төвийн эмч, доктор Ивон Линн 2342 жирэмсэн эмэгтэйг судалж үзээд ийм дүгнэлтэнд хүрчээ.

Гэдэсний булчин чангаруулах дасгал

Гоо сайхан  | 2007 / 05 / 28

Эмэгтэй хүн махлаг байж болно. Гэхдээ пропорци тохирсон, том гэдэсгүй байвал аятайхан харагдана. Хүүхэд төрүүлсний дараа эмэгтэйчүүдийн гэдэс шалихгүй унжих нь бий. Гэвч аажимдаа агшдаг. Ер нь эмэгтэй хүний бие организмын онцлогоос шалтгаалан ташаа, бэлхүүс, гэдэс, өгзөг орчим өөх хуримтлагдах, “сонирхолтой” байдаг. Иймд өв тэгш, сайхан бие галбиртай болохын тулд дасгал хийх аргаар гэдэсний булчинг чангаруулж болно,

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сарын тэмдэг ихээр ирсэн үед нимбэг танд туслана

Гоо сайхан  | 2007 / 05 / 28

Нимбэгэнд витамин С их хэмжээгээр агуулагдсан байдаг бөгөөд хүний биеийн С витамины хэрэгцээг бүрэн хангаснаар дархлааны системийг сайжруулдаг. Нимбэгний шүүсийг ус ба элсэн чихэртэй хамт хэрэглэснээр халууралтыг бууруулдаг. Наршилтаас болсон халууралтын үед шингэн уух нь шингэний дутагдлаас сэргийлдэг.

Зуны улиралд сайхан харагдах 5 арга

Гоо сайхан  | 2007 / 05 / 25

Зуны өдрүүдэд тоос шороо, хуурай агаар, хөлс зэрэг арьсны “дайсан” байдгийг хүмүүс мэддэг. Хэдий тийм ч халуунд амар хялбараар аятайхан харагдаж болох нь. Юуны өмнө үс засалт, нүүр будалтдаа анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бүсгүйчүүд маань зуны улиралд хэлбэрт ордоггүй үсэндээ санаа зовж, нүүрнийхээ будгийг хэд дахин сэргээж будахын тулд ариун цэврийн өрөөнөөс салдаггүй шүү дээ. Тэгвэл улирлын чанартай үүсэх асуудлуудтай хэрхэн тэмцэх вэ? Доорх аргыг туршаад үзээрэй.

Арьс хамгаалах арга

Гоо сайхан  | 2007 / 05 / 23

Ердийн хэвийн арьсанд тусгай хамгаалалт тэр болгон шаардлагагүй. Зөвхөн өдөр тутмын өнгөт энгэсэг тавьж, сормуус, хөмсөг, зовхи, уруул, хацраа будах зэрэг зүс нэмэх гоо сайхны засал хийнэ. Хэрэв арьсан дээр сэвх, өнгөт мэнгэ буюу бүдүүрсэн судас зэрэг согог байдаг бол зуны цагт тосон түрхлэг хийждараа нь оо энгэсэг тавьбал зохимжтой. Нүүрэн дээрээ бүдүүреэн судастай бол өвлийн цагт арьсаа хамгаалахын тулд чийглэггүй, галууны болон гахайн хайланга тос бүхий буюу чидунжимс, эрдэнэ шиш, наран цэцгийн тостой нүүрний тос хэрэглэхэд зүгээр байдаг.

Турахын тулд өөрөө өөртэйгөө гэрээ хий

Гоо сайхан  | 2007 / 05 / 23

Дэлхийн хэмжээний одод тооцогддог Америкийн нэрт хөтлөгч Опра Уинфри хоёр жилийн дотор 20 кг жин хасчээ. Түүний өгөх зөвлөгөө бусад олон эмэгтэйчүүдийн хувьд гарын авлага болсон юм. Ингээд Опрагийн зөвлөгөөг сонирхоё. Хүн буруу хооллосноос болж таргалдаг гэж боддог нь хамгийн том төөрөгдөл билээ.

Өглөөний тордолт

Гоо сайхан  | 2007 / 05 / 23

Нүүрээ тасалгааны температуртай усаар савандахгүйгээр зайлах буюу арьсны шугамын дагуу мөсөөр илж арчина. Саван хэрэглэж болохгүй. Ердийн хэвийн арьсанд саванг долоо хоногт 2-3 удаа хэрэглэнэ. Саванг олон удаа хэрэглэх нь арьсыг хуурайшуулж, хогжруутуулан, цочромтгой чанарыг нь ихэсгэдэг. Усаар зайлах буюу мөсөөр илж арчисны дараа нүүрний арьсыг зөөлөн алчуураар хөнгөн хөнгөн дарж чийгийг нь шингээж авна. Ингэж угаалга үйлдэсний дараа нүүрээ хатаана.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com