ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Үрчлээс юуг өгүүлнэ вэ?

Гоо сайхан  | 2007 / 05 / 03

Цar хугацааны явцад хүний нүүрэнд үрчлээс бий болдог. Үрчлээс нь гоо үзэмжинд халгаатай төдийгүй сайтар ажиглавал зарим нэг өвчний талаар “мэдээлдэг” гэнэ шүү.

Нүдний орчим үүссэн үрчлээс - Бие организм дахь нийлүүлэх эд эс суларсны илрэл. “Инээмтгий” нүд гэдэг. Шамбарам өвчин үүсэх хор уршигтай.

Орон орны бүсгүйчүүл гоо сайхандаа хэрхэн анхаарал тавьдаг вэ?

Гоо сайхан  | 2007 / 04 / 28

Орон бүрийн бүсгүйчүүд гадаад үзэмжиндээ өөр өөрсдийнхөөрөө анхаарал тавьдаг онцлогтой.

Америк эмэгтэйчүүд
Эрүүл мэнддээ их анхаардаг. Спорт, биеийн тамирт дуртай, чөлөөт цагаа цэвэр агаарт өнгөрүүлдэг. Янз бүрийн хоолны дэглэм барьдаг. Гадаад үзэмжиндээ их шүүмжлэлттэй ханддаг.
Пластик мэс ажилбар голдуу хийлгэдэг. Герман эмэгтэйчүүд Косметик, гоо засалд их мөнгө үрэх дургүй. Хуучинсаг үзэлтэй. Натурал бодисоор биөэ тордохыг эрхэмлэдэг. Шинэ тос авахын өмнө герман эмэгтэйчүүд найрлаганд нь юу орсон болохыг нарийн судалдаг.

Хөлний майгыг засах дасгал

Гоо сайхан  | 2007 / 04 / 27

Майга хөл хүмүүст, ялангуяа эмэгтэйчүүдэд ихээхэн дарамт зовиур болдог. Харин хөлийн майгыг засдаг тусгай дасгал бий гэдгийг, тодорхой спортьн төрлөөр хичээллэн засч болдог гэдгийг тэр бүрий хүүхнүүд мэддэггүй. Майга хөлийг эв эгцхэн болгоно гэдэг маш хэцүү ч хичээсний дүнд үр дүн гарах л ёстой шүү дээ. Та дараахь дасгалууд илэрхий тус болно.

Нүүрээ хэтрүүлж будсанаас багадуулсан нь дээр

Гоо сайхан  | 2007 / 04 / 21

Эмэгтэй хүн бүр л өөртөө зохицуулж нүүрээ будсан гэдэгтээ итгэлтэй байдаг. Утгагүй харагдахыг хэн хүсэх вэ. Гэхдээ та нэг удаа ч болов өөрийгөө хөндлөнгийн хүний нүдээр харахыг хичээгээрэй. Хэн нэгэнд нүдээ хөхөртлөө цохиулчихаа юу даа гэмээр, эсвэл шавар арслан мэт шавж, цайвар царайтай болох гэсэн дэндүү хүсэлдээ автан арьсныхаа өнгөнд тохирохгүй энгэсэг түрхсэнээс үнсэн саарал харагдах үе бий.

Хөмсгөө өдөр бүр самна

Гоо сайхан  | 2007 / 04 / 20

Өнгөрсөн зууны 20-иод онд чамархай шүргэсэн урт хөмсөг моодонд орсон билээ. Харин 40-өөд онд зурсан юм шиг нарийн байсан бол түүний дараа хүүхнүүд утас шиг нарийхан дугуй хэлбэрээр хөмсгөө засдаг болов. Сүүлийн жилүүдэд хөмсгийг төрөлхөөс заяасан байдлаар янзалдаг моод дэлгэрчээ. Өнөөдөр хөмсөгний хэлбэр, өргөн нарийн гэдэг ойлголт утгаа алдаж, хөмсөг тод л байвал болоо гэцгээх юм. Орчин үеийн моодны хөмсөг бол зурсан юм шиг биш, илүү дутуу маяггүй, тод сайхан, сэрвийсэн үсгүй байх юм.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Өөрийнхөө жинг хэрхэн хэмжих вэ?

Гоо сайхан  | 2007 / 04 / 16

Жин нэмэгдэх, таргалах нь сүүлийн үед ихэд дэлгэрч байгаа нэг төрлийн эрүүл мэндийн асуудал буюу өвчлөл юм. Үүний шалтгаан нь маш энгийн бөгөөд хөдөлгөөн багатай суудлын амьдралын хэв маяг нь калори ихтэй хоол ундны хэрэглээтэй нэгдсэнээр үүсч байгаа юм.

Yнэхээр үс сайхан бол зүс сайхан байдаг юм гэж үү?

Гоо сайхан  | 2007 / 04 / 15

Яагаад ардын маань дундаас ийм үг гарч зүйр үг болон тогтсон юм бол...
Моодны чамин тансаг гоё сйхнаар хувцаслаж, нүүрээ хэр сайн будсан байлаа ч царайндаа тохирсон засалттай өнгөлөг үсгүйгээр яаж ч сайхан харагдах билээ дээ. Хүний сайхныг чимж өгдөг олон зэмсгийн хамгийн чухал нь үс. Тоос болсон, угаагаагүй, эв хавгүй самнасан үс хүний царайг дарж доожоогүй харагдуулдаг.

Тэжээлийн тосыг хэрхэн түрхэх вэ?

Гоо сайхан  | 2007 / 04 / 11

Хэрвээ та хөгшрөхгүй байя гэвэл тэжээлийн тосыг нүүрний шугамын дагуу зөв түрхэх ёстой. Үүний тулд нүүрэн дээрээ тосоо нааж, духнаасаа эхлэн тосоо түрхэнэ. Ингэхдээ духны голоос чамархай руу чиглэсэн маягаар хоёр тийш тараана. Үүнийхээ дараа хацар дээрх тосоо түрхэнэ.

Тасархай хөл …

Гоо сайхан  | 2007 / 04 / 10

Эмэгтэй хүний гоо сайхны нэгэн хэмжүүр бол хөл. Бид гоо сайхан гэдгийг зөвхөн нүүрэндээ л хамааруулж ойлгодог болохоос хөлөндөө тэгтэлээ анхаардаг билүү? Эмэгтэй хүн өөртөө хэр арчаатай байна гэдгийг хөлнөөс нь л харж болдог гэнэ. Тэгвэл:

Тамхи татах нь бүх биений арьсыг хөгшрүүлдэг

Гоо сайхан  | 2007 / 04 / 08

Тамхи татах нь хүний нүүрний арьсанд үрчлээ суулгаж шарлуулдаг төдийгүй нарнаас далд байдаг биений арьсанд ч нөлөөлдөг болохыг судлаачид тогтоожээ. Мичиганы их сургуулийн арьсны эмгэг судлалын эмч нар судалгааныхаа дүнд тамхи татах нь бүх биений арьсанд таагүй нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com