ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Сэвхтэй хүмүүст зориулсан маск

Гоо сайхан  | 2007 / 03 / 06

Бидний дунд сэвхтэйгүй хүн бараг үгүй билээ. Манай орны эрс тэс, хуурай уур амьсгал, амьдрал ахуйн байдал, биеийн дархлаа, хэрэглэж байгаа эм тариа, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг олон зүйлээс шалтгаалаад арьсны тэжээл алдагдаж нүүр харлан, сэвхтдэг. Тэгээд түүнээс салах гэхдээ “сэвх арилгаж, цагааруулна” гэсэн болгоныг авч хэрэглэсээр байгаад хүн харахын аргагүй царайтай болчихсон байдаг.

Хумс гоё бол гар гоё ...

Гоо сайхан  | 2007 / 03 / 03

Эмэгтэйчүүд бидний нэрийн хуудсыг гар, хумс гэдэг. Тиймээс бүсгүй хүн бүр зөөлөн дулаан гартай, гоё сайхан хумстай байхыг хичээдэг. Энэ удаа хумсны гэмтлийг арчлах талаар зөвлөе.

Витамин арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Гоо сайхан  | 2007 / 03 / 02

Юуны түрүүнд хоол хүнсэндээ онцгой анхаарах ёстой. Чанарлаг, эрүүл хоол хүнс хэрэглэснээр гоо сайхан арьстай байгаад зогсохгүй өвчин зовиургүй эрүүл энх байхын эх үүсвэр болно.
Бидний хэрэглэж буй идэш тэжээл цусаар дамжин эд, эсүүдэд хүрч, улмаар эрүүл мэнд гоо сайханд нөлөөлдгийг эрдэмтэд эрт нотолсон. Хүнсэнд агуулагддаг витаминууд арьсанд хэрхэн нөлөөлдөг болохыг дуулгая.

Эрүүл толигор арьс таны нэрийн хуудас

Гоо сайхан  | 2007 / 02 / 28

Гоо сайхан харагдахын нэн тэргүүний нууц нь эрүүл арьс. Хатуу, ширүүн уур амьсгалтай манай орны хувьд арьсаа эрүүл, мөнхийн гэрэлтэй харагдуулах нь тийм ч амар зүйл биш. Өнгөлөг сайхан байлгахын тулд арьсанд байнга анхаарал тавьж, тордох хэрэгтэй болдог.
Манай хүүхнүүдийн ихэнх нь унтахдаа сүүн цэвэрлэгчээр нүүрээ арчаад л өглөө дээрээс нь будгаа түрхэн ажилдаа гардаг. Энэ нь зөвхөн будаг арилгах төдий л үйлдэл бөгөөд арьсны давхрага бүрт илүүдэл тос, хорт бодис хуримтлах эхний алхам болдог аж. Мөн нүүрэн дээр идээт үрэвсэл гарах, тослогтох, хуурайших, толбо үүсэх нь ч дээрхээс үүдэж байж ч болох талтай.

Насаа заавал үнэн хэлэх албатай ч биш

Гоо сайхан  | 2007 / 02 / 27

Зовхи, нүдний эргэн тойрон дахь арьсаар эмэгтэй хүний насыг тодорхойлж болдог. Нүүрний энэ хэсгийн арьс их нимгэн, эмзэг байдгаас амархан үрчлээ сууж хөгширдөг. Ажил хэрэгч, зав муутай бүсгүйчүүдэд зориулж дараах дасгалыг толилуулж байна. Энэхүү дасгал нь зовхины булчинг хөгжүүлэх замаар арьсыг сулрахаас сэргийлдэг.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Үс маш мэдрэмтгий

Гоо сайхан  | 2007 / 02 / 26

Дэлхийд алдартай одод мөнхийн залуу мэт үзэсгэлэнтэй харагддаг. Тэдний гоо сайхны нууц нь юунд байдаг вэ?
Жишээ нь, Холливудын од Жулия Робертс үсээ сайхан харагдуулахад онцгой анхаардаг гэнэ. Тэр дараах зүйлийг зөвлөжээ.

Гоо үзэсгэлэнгийн үнэ цэнэ

Гоо сайхан  | 2007 / 02 / 24

“Юм бүхэнд үнэ цэнэ буй. Хүн бүхэнд хувь тавилан гэж буй” гэсэн өгүүлбэрээр төгсдөг зохиол хэзээ ч билээ уншсан санагдана. Хэн гэдэг зохиолчийн, ямар нэртэй зохиол байсныг лав мартжээ. Гэхдээ төгсгөлийнх нь энэ хоёр өгүүлбэр сэтгэлд үүрд үлдсэн нь гайхалтай. Үе үе сэтгэл үймрэхэд дээрх хоёр өгүүлбэрийг би өөртөө хэлдэг юм. Үнэндээ амьдралын бүх гүн ухаан энэ хоёрхон өгүүлбэрт багтсан байдаг санагдана.

Уруулаа будаж сурцгаая

Гоо сайхан  | 2007 / 02 / 23

Уруулын хүрээг харандаагаар өөрчилж будсанаар нүүрний төрхөө эрс өөрчилж болно. Та 2 ширхэг уруул хүрээлэгч харандаатай болоорой, нэг нь арай тод, нөгөө нь нүүрний өнгөтэй адил. Тод өнгөөр уруулаа хүрээлж, нөгөөгөөр уусгаж будвал жинхэнэ уруулын өнгөөрөө байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Уруул хүрээлэгч харандаа нь уруул тодруулахаас гадна уруулын будаг урсгадаггүй сайн талтай.

Таны арьсанд ямар саван тохирохыг мэдэх үү?

Гоо сайхан  | 2007 / 02 / 21

Шингэн, шүүлттэй, бактерийн эсрэг, цайруулах үйлчилгээтэй, кремтэй гэх мэтчилэн олон төрлийн саван худалдаанд бий болжээ. Эдгээрээс сонголтоо хэрхэн зөв хийх вэ?

Будалт бол уран зургийн эрх чөлөө

Гоо сайхан  | 2007 / 02 / 20

Энгэсэг тавьж, сормуус, уруулаа будаж өөрт заяасан гоо үзэмжээ илүү тодотгох боломжийг бурхан зөвхөн бүсгүйчүүдэд л заяасан нь учиртай. Та хүссэн будгаараа будаж өөрийгөө өөрчилж болно. Бас будахгүй байх нь таны л дур. Гэвч будалт бол уран зургийн эрх чөлөө гэдэгтэй маргах бүсгүй үгүй биз.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com