Эрчүүд найз залуу гэсэн тодорхойлолттой байх үед мөнгөө гамнах нь бүсгүйчүүдийн хувьд өөрөөс нь мөнгө харамлаж, нарийлаад байгаа мэт санагдах нь олон. Харин нөхөр болох үед энэ асуудал өөрөөр яригдана. Гэр бүл зохиосны дараа санхүү нь хамтынх болох болохоор тэр л дээ. Энэ талаар бид Найз залуугийн сул тал = Нөхрийн давуу тал нийтлэлдээ дэлгэрэнгүй бичиж байсан. Харин чамайг бяцхан баярлуулахдаа ч мөнгөө харамлаад байгаа эрийг тооцоотой мундаг залуу юу эсвэл нарийндаа хатсан, шунахай амьтан уу гэдгийг хэрхэн мэдэж болохыг эндээс уншаарай.
Яагаад одоо болтол та хоёр нэг л болж өгөхгүй, урагшилж чадахгүй байгаа юм бол доо гэж гайхаж сууна уу? Зүгээр дээ, бүх зүйлд таарах төгс хариулт гэж байхгүй шүү дээ. Бүх зүйл шалтгаантай л байж таарна. Гэхдээ найз минь заримдаа амьдрал бидэнд шалгуур тавьдаг юм. Чамайг энэ саадыг давж гарч чадах эсэхийг л сорихын тулд эр зоригийг чинь шалгаж байгаа нь тэр. Зарим хосууд маш хурдан нэг нэгнээ ойлгож гэр бүлийн харилцаанд төвөггүй орсон байдаг бол өөр бусдад нь нэлээд их цаг хугацаа хэрэгтэй болох нь бий. Хүн бүрийн шалгуур ондоо.
7 хоног бүр Гоолингоо нь өөр дээрээ цугларсан сэтгэгдлүүдийг цуглуулаад магтсан, шүүмжилсэн, нийтлэлийн санаа өгсөн байна уу гээд уншиж ярилцдаг юм. Тэр болгонд хатуу үгээр илэрхийлсэн ч яах аргагүй үнэн утгатай, харваас амьдрал үзсэн, ухаалаг “эгч” нарын бичсэн нь мэдэгдэхүйц сэтгэгдэл дор хаяж 1 таардаг. Тэгээд “Тэд нарын шилдэг зөвлөгөөнүүдээс бүрдсэн нийтлэл яагаад байж болохгүй гэж?” – ийм бодол төрсөн юм.
“Чанга асуулга байна шүү!” гэж нэлээн хэдэн залуус энэ асуултнаас бултсан! Гэхдээ эрчүүд маань энэ асуулгад бүдрээгүй ээ. Харин ч бүр нэг сэтгэлээ уудалж, дотроо онгойлгож байгаад зүрхнийхээ угаас хариуллаа. Охид бүсгүйчүүд маань ч гэсэн өөрийн гэсэн бодлоо хуваалцаарай. Залуус маань бүгдээрээ л “Ам нээвэл уушиг нээ” гэж байгаад л хариулж эхэлсэн дээ.
Гайхалтай учралаар хайраа олж, нисэх шахам л дүүлж яваа найз минь наашаа суугаарай. Магадгүй одоо хайрандаа “согтоод” өөр бусдыг анзаарах сөхөөгүй байж мэдэх ч амьдралдаа ганц тохиох томоохон шийдвэрийн өмнө чи доор бичсэн зүйлийг заавал бодож үзэх хэрэгтэй. Энэ бол чи түүнийг жинхнээсээ хайрлаж байна уу эсвэл алдахаас хайран, шохоорхлын дэргэд зогсчихоод хөдөлж чадахгүй байна уу гэдгийг ялгаж өгч чадах 3 хүчтэй асуулт юм. Өөрөөсөө асуугаад үнэнээр нь хариулаарай:
Саяхан би ханиад хүрчихээд улаан хамар, цонхийсон царайтай 3, 4 хоног явлаа. Ер нь бол “Ганган хүүхний үхэл хавар намар” гэдэгтэй утга дүйхээр юм болсон л доо. Хөдөө ажлаар явчихсан байсан найз залуу маань ирэх үед би чинь аавдаа эрхэлж байгаа охин шиг л толгой хагарах гээд байгаа юм шиг санагдаад байна, нусаа татахаас ч ядарч байна гээд л гомдоллож гарав. Гэтэл намайг бага зэрэг тайвшруулж, байснаа хүзүүг маань үнсэж, цамцны доогуур гараа шургуулаад яг л секс хийх гээд ирлээ дээ.
Та хоёр хэзээ хамгийн сүүлд секс хийсэн бэ? Хамтын амьдралаа эхлүүлснээс хэдэн жилийн дараа өдөр тутмын аар шаар асуудалдаа дарагдсан хосуудын сексийн давтамж холдох нь олонтаа. Сексийг завтай үедээ л хийдэг зүйл мэт хандах болж, аль алиных нь үүнд төрөх сонирхол буурдаг. Үүнтэй зэрэгцэн, яг энэ үеэр хосууд бусад талаараа ч хөндийрч, хоёуланд нь хайр халамж дутагдаж байгаа мэт мэдрэмж төрж, сав л хийвэл жижигхэн асуудал дээр ч муудалцах нь холгүй болж, хамтрагчаасаа юм юм нэхэж эхлэх нь бий. Энэ бүхнийг зассаны дараа сексийн хэвийн хэмнэлдээ эргэн орох ёстой юм шиг санагдаж байж магадгүй. Гэхдээ эсрэгээрээ , сексийн хэвийн, идэвхтэй хэмнэлдээ эргэн орвол энэ бүхэн засагдах магадлал ч байгаа шүү.
Өмнө нь Гоолингоо нь энэ талаар бүсгүйчүүдээс асууж ГООЛИНГОО ЯРИА нийтэлж байсан шүү дээ. Харин энэ удаа эрчүүд маань чин үнэнчээр өөрсдийн бодлоо өчлөө. Эр хүнийг өөрчлөх гэдэг их л амаргүй даваа даа. Тэд өөрсдөө ч үүнийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн шүү! Эр хүнийг гэрлэлт эсвэл хүүхэд, хариуцлага өөрчилдөг гэж зарим нь үзсэн бол хэсэг бүлэг нь эр хүнийг анхны хайр эсвэл халамжтай гэргий, хайр дурлал өөрчилдөг гэж хариулсан. Харин үлдсэн хариултууд эрчүүд хэзээ ч өөрчлөгддөггүй гэсэн бодолдоо бат итгэлтэй байсан. Яг аль нь үнэн юм бол?