Эрэгтэй найздаа сайн болчихоод, би ч гэсэн түүнд таалагдаж байж магадгүй гэсэн бодол төрж байсан хэрнээ хэлэлгүй өнгөрөөж байсан үе байсан уу? Эсрэгээрээ чамтай зүгээр л сайн найзууд болохыг хүссэн эрэгтэй найзыгаа надад хайртай юм биш биз гэж буруу таамаглан эвгүй байдалд оруулж байсан уу? Тэгвэл тэр үнэхээр чамд татагдаад байгаа эсэхийг доорх 11 шинжээр мэдэж аваарай.
Порно киноны жүжигчний ярьснаар...
Порно кино заримдаа бидний төгс сексийн тухай төсөөлөлд хэт их нөлөө үзүүлчихээд байдаг. “Би ингэж харагдах ёстой юм байх даа?” “Ингэж байж л сексдээ сайнд тооцогдох юм шиг байна” гэх мэт янз бүрийн бодол толгойд эргэлддэг. Гэхдээ үзэгчид бүгд эцсийн бүтээгдэхүүнийг харж гайхан биширдэг ч, хөшигний цаадах үйл явцыг мэдвэл энэ бүхэн тийм ч “төгс биш” гэдгийг ойлгох болно. Нэгэн порно киноны жүжигчин ажлынхаа үйл явцын талаар хуваалцсаныг хүргэж байна:
Үнэхээр хүн хэн нэгнийг эсвэл аливаа эд зүйлийг “санах” чадамжтай гэж үү? Эсвэл бид зүгээр л тэрхүү эд зүйл эсвэл хүний талаарх өөрийн төсөөлөл, мэдрэмж, үлдсэн дурсамжуудаа л нэхэн санадгаа “түүнийг санаж байна” гэж андуурдаг юм болов уу? Хальтхан сонсоход энэ хоёр ойлголт хоорондоо ямар ч ялгаагүй юм шиг санагдана. Гэхдээ үгүй юм.
Сайн уу, миний ирээдүйн би минь?
Яг одоо найзын маань хэлж байсан “Нэг жил гэдэг юу ч болж болдог урт хугацаа шүү” гэсэн үг л бодогдоод байх юм. Энэ үгийг ч би үнэн гэж боддог. Учир нь бүхэл бүтэн 365 өөр өдрийн дараах чи надаас хавьгүй мундаг, аз жаргалтай, ухаалаг болсон байна гэдгийг би сайн мэдэж байна. Ялангуяа чи минь нэгэн сайхан эрийн эхнэр болчихсон ч байж мэднэ.
“Хэрэв чи хоёр хүнд нэгэн зэрэг дурлавал хоёр дахийг нь сонгоорой. Учир нь эхний хүндээ үнэхээр л хайртай байсан бол хоёр дахид нь дурлахгүй байх байсан юм.” -Жонни Дeпп
Бидний амьдрал хачирхалтай, сонин зүйлсээр дүүрэн. Тэр бүү хэл хэзээ ч хийхгүй гэж байсан зүйлээ хийх тохиолдол ч гардаг. Амьдрал баялаг шүү дээ. Магадгүй чи өөрийгөө муу найз бүсгүй биш, хайртыгаа хэзээ ч хуурахгүй хүн гэж бодож байтал нөхцөл байдал өөрөөр эргэсэн бол өөрийгөө буруутгаж, сэтгэлээр уналгүй, бүхнийг зөвөөр хүлээж аваад урагшаа явахыг зөвлөх гэж энэ нийтлэлийг бичлээ.
Өдөржингөө хүүхдүүдтэйгээ тоглосны дараа эсвэл ажлаа хийн завгүй гүйсний дараа орой нь секс хийх ямар ч урам, хүсэл төрөхгүй байх нь бий. Хийхээр боллоо гэхэд урт удаан хугацааны оршил шаардаж, норох гэсээр байтал “үүр цайх” шахсаар ганцын л ард гарна. Өмнө нь ганц бие байхдаа бас хамт амьдардаггүй байхдаа бие биенийгээ хараад л сэрэл хөдөлдөг байсан бол одоо ар гэр, ажил амьдралдаа чи бага зэрэг түүртээд сексийг хүсэн хүлээхээ больчихсон байх. Чамд юу хэрэгтэй гээч? Сайтар бэлтгэл.
Ямар нэг зүйлийг олж авахаас илүү, түүнээс ангижрах нь хэцүү байдаг. Өвчний тухай бодоод үзье л дээ? Бид нэгхэн секундын дотор ханиад тусчихаад нэг долоо хоног эмчилдэг шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь түүнд “баяртай” гэж хэлсний дараах сэтгэл ханамж, өөрөөрөө бахархах мөчүүд нь цаашид өөрийгөө хайрлаж амьдрах итгэлийг өгдөг нь сайхан. Чи шинэ жилээс өмнө жингээ хасах гэж оролдож байгаа ч бай, саяхан удаан хугацааны харилцаагаа дуусгачихаад өдөр бүр найзууд руугаа залган уйлж байгаа ч бай, эдгээр 7 шинжийг уншаад үзээрэй.