ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Чамайг огтхон ч хайрлаж чадахгүй эрийн 10 шинж тэмдэг

Хайр & секс  | 2015 / 11 / 13

Амьдралд алдаа гаргадаггүй хүн гэж хаа байх вэ дээ! Гэхдээ хүн шаварт зоогдсон бол эрэг дээр гарах гэж зүтгэх хэрэгтэй. Алдаа гаргасан байлаа ч эрт дээр нь засах хэрэгтэй. Хэдийгээр хайрлах сэтгэл байлаа ч гэлээ угийн төлөвшил муутай, чамд хайргүй хүнийг өөрчлөнө гэдэг нэг эргээс нөгөө эрэг хүртэл шавар дундуур хамаг хүчээ баран алхахтай адилхан. Тэр шавар зүгээр нэг шавар бус чиний энергийг сорж, хүчийг чинь барж өөрөө өөртөө улам их шигтэгсээр л байх болно. Чамайг хайрлахгүй эр хүн яг л ийм шавартай адилхан.

Чамайг огтхон ч хайрлаж чадахгүй эрийн 10 шинж тэмдэг

Хосоороо фитнес хийх зөвлөгөө

Хайр & секс  | 2015 / 11 / 12

Хэрвээ чи одоо фитнест явж жингээ хасахаар, эсвэл биеэ чангалж чийрэгжүүлэхээр шийдээд байгаа бол багахан зөвлөгөө өгөх гэсэн юм. Юу вэ гэхээр фитнест явахдаа хайрттайгаа хамтдаа явах. Хайрт чинь ч чамтай хамт дасгал хийхдээ дуртай байх болно. Та хоёр хоёулаа турах шаардагагүй байлаа өвлийн улирал болж байхад биеэ чангалж дасгал хөдөлгөөн хийн фитнест явах нь хоёуланд чинь сайн болно шүү. Дээрээс нь хамтдаа дасгал хийх юм бол ганцаараа хийснээс илүү үр дүнтэй, уйдах завгүй байх болно.

Хосоороо фитнес хийх зөвлөгөө

Нөхрүүдийн хайрт эхнэрээсээ дандаа сонсохыг хүсдэг үгс

Хайр & секс  | 2015 / 11 / 11

“Үгээр хүнийг алж ч болно, амьдруулж ч болно” гэдэг үг байдаг даа. Хэдий хатуу сонсогдож байж болох ч үнэхээр үнэн үг шүү. Тэр тусмаа хайрт нөхөртөө үргэлж хэлж занших хэрэгтэй үг гэж байдаг. Яагаад гэхээр тэдэнд чинь үргэлж чамаас сонсохыг хүсч байдаг олон үгнүүд байдаг байна шүү.

Нөхрүүдийн хайрт эхнэрээсээ дандаа сонсохыг хүсдэг үгс

Асуулга: Миний нөхрийн эмэгтэй найзууд

Хайр & секс  | 2015 / 11 / 10

Мөн ч хэцүүхэн асуулга болж өнгөрлөө шүү. Энэ удаа зөвхөн бүсгүйчүүдээс нөхрийнхөө эмэгтэй найзын талаар юу гэж боддог болохыг нь тодрууллаа. Гоолингоо нь хүртэл энэ асуулгад өөрөө хариулах гэж дотор хүнтэйгээ нэлээд зөрчилдлөө. Учир нь миний эрэгтэй найзыг нөхөр маань тун дурамжхан хүлээн зөвшөөрдөг. Яагаад дургүй байдаг шалтгааныг нь асуухаар “Би ч гэсэн анх яг тэр шиг л чиний найз байсан!” гэж хариулсан юм. Нэг бодлын үнэн үг ч гэлээ яагаад ч нэг нэгнээ эр эмийн нүдээр харахааргүй харилцаатай найзууд гэж бас байдаг шүү дээ. Миний хувьд нөхрийнхөө эмэгтэй найзуудыг хүлээн зөвшөөрдөг ч гэлээ хааяа тэдний харилцаа дэндүү дотно байгаа нь өөрийн эрхгүй хар төрүүлдэг. Гэхдээ л бид нэг нэгнээ ойлгож ийм бяцхан асуудал дээр итгэл алдрахгүй байхаа нэг нэгэндээ тангарагласаар л байгаа.

Асуулга: Миний нөхрийн эмэгтэй найзууд

Сексээ сайжруулах цорын ганц зөвлөгөө: Өөрийгөө секси эмэгтэй гэж бод

Хайр & секс  | 2015 / 11 / 10

Ганцхан өөртөө л ийм зүйл тохиолджээ гэж бодтол үгүй байж. Юу гэвэл, нэг хэсэг би өөрийнхөө сексийн амьдралыг “үнэн явцгүй” байна гэж боддог болчихсон байлаа. Яг энэ нь гэж оношлох, оноож хэлэх хэсэг байхгүй! Тэгсэн атлаа нэг л онцгүй, халуун биш хэвийн, гайхалтай биш боломжийн.

Сексээ сайжруулах цорын ганц зөвлөгөө: Өөрийгөө секси эмэгтэй гэж бод
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Эр хүн ч бас гомддог юм...

Хайр & секс  | 2015 / 11 / 09

Энэ талаар чи бодож үзсэн үү? Эмэгтэйчүүд бид хэчнээн их гомдож байгаа тухайгаа зогсолтгүй ярьж, аливаа бүхнийг өөрийнхөө талд эргүүлэхдээ гарамгай улс. Гэр бүл дотроо зовж байгаа хүн нь ганцхан өөрөө юм шиг, маргааны үед давуу тал гаргахдаа ч чадамгай. Үнэхээр бид гомддог нь, шаналдаг нь үнэн боловч тэр ч бас чиний хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрийн тоогоор шархалж байгаа гэж чи мэдэх үү?

Эр хүн ч бас гомддог юм...

Унтлагын өрөөгөө яаж илүү “секс хиймээр” орчинтой болгох вэ?

Хайр & секс  | 2015 / 11 / 03

Хамтдаа амьдарч эхлээд удаагүй байхад хайрттайгаа өдөрт хэд л бол хэдэн удаа секс хийдэг байж. Тэр үед унтлагын өрөө маань бидний “сексийн диваажин” байлаа. Харин одоо унтлагын өрөөгөө харахаар хамаг илүүдэл, хэрэггүй юмаа овоолж тавьдаг “харанхуй өрөө” юм уу угаасан хувцас хатааж индүүддэг газар шиг болчихжээ. Дээрээс нь бид хоёр ч бас ажилдаа ядарч ор хараад бушуухан унтахаа л боддог болсноос биш секс хийх тухай бодох нь цөөрөөд байх шиг.

Унтлагын өрөөгөө яаж илүү “секс хиймээр” орчинтой болгох вэ?

Хонгор минь, гадаа хүйтэн байна: Гэрээсээ гаралгүй болзох 9 санаа

Хайр & секс  | 2015 / 11 / 02

...Тийм учраас хоёулаа эндээсээ гаралгүй эрхлэлдье.
“Baby it’s cold outside” дууг даган дуулж байгаад энэ нийтлэлийг бичих санаа төрлөө. Гадуур ханатлаа зугаалах боломж хумигдаж байгаа ийм үед хайртыгаа хааяа энэ дуугаар зальдаж байгаад л үлдээчихмээр санагддаг шүү. Заавал гэрээсээ гарч, өөрсөддөө зардал чирэгдэл учруулалгүйгээр ч “болзоонд явах” олон арга бий.

Хонгор минь, гадаа хүйтэн байна: Гэрээсээ гаралгүй болзох 9 санаа

Анхны болзоон дээрээ түүнээс заавал асуух ёстой 5 асуулт

Хайр & секс  | 2015 / 10 / 30

Хайр дурлал бол утга учиртай амьдралын хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг гэж би боддог. Гэтэл тэр том хэсэг анх яаж эхэлдэг билээ? Нэгхэн энгийн асуултаар. “Хоёулаа болзоонд явах уу?”

Анхны болзоон дээрээ түүнээс заавал асуух ёстой 5 асуулт

Асуулга: Бие холдсон ч сэтгэл холдоогүй миний түүх

Хайр & секс  | 2015 / 10 / 27

Хүмүүсийн дунд “үнэн” юм шиг яригддаг, үнэндээ “худал” ч байж болох үгс цөөнгүй. Түүний тодоос тод жишээ бол “Бие холдвол сэтгэл холдоно”. Үргэлжлүүлэн түүхээ хамтдаа бичилцэх байсан ямар олон сайхан хос эргэн тойрныхныхоо цэцэрхлээс болоод үерхлээ зогсоож байсан бол? “Бүтдэггүй гэсэн үнэн юм байна лээ, алсын зайны харьцаа” гэж хэлсэн Rokit Bay-ийн дууны үгийг “бут цохиж” дараах 5 хүн өөрийнхөө холоос ч хайраа хадгалсан түүхүүдээ хуваалцсан юм:

Асуулга: Бие холдсон ч сэтгэл холдоогүй миний  түүх

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com