Маргаанаас “Дөрвөн Морьтон”-г танин анзаарах нь тэдгээрийг арилгаж, илүү эрүүл, үр дүнтэй харилцааны аргыг олох эхний алхам. Сүйрлийн “Дөрвөн Морьтон” нь Библийн ертөнцийн төгсгөлийг зөгнөдөг зүйрлэл бөгөөд тус бүрдээ эзлэн түрэмгийлэл, дайн, өлсгөлөн болоод үхлийг зөгнөсөн байдаг. Харин Ж. Готтманы тухайд, “Дөрвөн Морьтон”-г харилцааг төгсгөгч зүйрлэл болгон ашиглажээ.
Жил бүрийн зургаадугаар сарыг хүүхэд бүхэн тэсэн ядан хүлээдэг. Аав ээжийн ажлын газар, ах эгч, эмээ өвөөгөөсөө уут уутаар амттан бэлгэнд авч хүүхдийн парк, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалахыг тэд мөрөөдөж буй. Харамсалтай нь өнөө жил хөл хорио сунгасан тул тэдэнд маань гадуур зугаалах боломж олдохгүй нь. Тиймээс Гоолингоо энэ удаад хүүхдүүдээ гэртээ хэрхэн бүтээлчээр баярлуулж болох талаар бяцхан зөвлөгөө бэлдлээ.
Хооллох нарийн ширийн соёлын тухайд түр азная. Харин хоолны ширээний ард ааваасаа үлгэрлэсэн амьдралын 3 хичээлийг энд бичлээ. Хооллож сурна гэдэг ажил, амьдралын олон талбарт биеэ зөв авч явах, өөрийгөө болон бусдыг хүндэтгэх соёлд суралцах, амьдралаас энгийн зүйлсийг ч таашааж чаддаг байхад сургадаг юм билээ.
Амралтын өдрийн өглөөний 10 цаг. Зочин маань хэдийнээ товлосон газартаа иржээ. Анх Бодолд хүрсэн үгс хэмээх номоор нь түүнтэй “танилцаж” байсан юм. Өөрөөр бол цахим ертөнцөөс л түүнийг, түүний хийж бүтээж байгааг хэдэнтэй харсан билээ. Илүү ойроос танилцан дотно яриа өрнүүлж, ээж хүний амьдралынх нь талаар болоод мөрөөдлөөрөө хэрхэн амьдарч буйтай ахин танилцсан түүний яриаг уншигч авхай та хүлээн авна уу.
Ээж болсноос хойших нэг жилийн хугацаа минь сэтгэл зүйн хувьд хамгийн их хэлбэлзэлтэй бөгөөд хямралтай цаг үе байсан билээ. Бурханаас бэлэг болгон заяасан бяцхан зулзагадаа хамаг анхаарлаа хандуулан, түүнийхээ хажуугаар сайн гэрийн эзэгтэйн үүргийг биелүүлж, нөхрөө халамжлан суух нь мэдээж тэр чигтээ аз жаргал байлгүй яахав. Гэхдээ үүнтэй зэрэгцэн өөр хоорондоо ялгахын эцэсгүй өнгөрөн одох өдөр хоногууд, нийгмийн харилцаанд огтхон ч орж чадахгүй байгаагаас үүдэн үүсэх ганцаардлаас болж нэг л хоосон, өөртөө гутарсан мэдрэмжүүдийг мэдэрч эхэлсэн юм.
Аз жаргал гэдэг минийхээр хайртай хүмүүстэйгээ хамт байх юм. Өсөж төрсөн гэр бүлийнхээ хайраас өөрийн бүтээсэн гэр бүлийн хайр луу шилжих үеийг эхнэр нөхөр болох гээд тодорхойлчихмоор ч юм шиг. Бид бүгд л шинэхэн бий болгох гэр бүлдээ хайрыг бялхуулж, аз жаргалтай амьдрахыг хүсдэг. “Хамт л байвал болно доо” гэдэг гэгээхэн бодлоор амьдрал руу хөтлөлцөн ордог. Гэхдээ яг энэ үедээ бид гэнэтийн, шантармаар, гунигламаар, цөхөрмөөр зүйлс хамтын амьдралд ямар олон байдгийг тэр бүр мэддэггүй. Мэдэхгүй байх нь ч аргагүй шүү дээ. Анх удаа л амьдрал зохиож үзэж байгаа юм чинь. Энэ бол айл гэрдэж тоглохоос огт өөр зүйл. Тиймээс залуу хосууддаа зориулан үерхлээс гэр бүлийн харилцаа руу шилжихдээ алдаа мадаг багахан гаргаасай гэсэндээ дараах нийтлэлийг бичлээ.
Би бол жирийн нэгэн гэрийн эзэгтэй, бяцхан охины ээж, хүсэл мөрөөдлөө бодит болгохоор хичээж яваа нэгэн. Ажлаасаа оройтоод ирэх үе бүрдээ, амралтын өдрөөр гэртээ биш ажлынхаа ширээний ард суух болгондоо охиндоо хангалттай цаг зарцуулж, түүнийгээ хангалттай их хайрлаж чадахгүй байгаа мэт санагдан битүүхэндээ гэмшдэг учраас ядахнаа орой бүрийн ганцхан цагийг зөвхөн түүндээ зориулахыг хичээдэг юм.