Гэр бүлийнхнээсээ хол амьдраад нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Хүн аз жаргалаа дэргэд нь байхад анзаардаггүй гэж үнэхээр үнэн бололтой. Дотны хүмүүстээ “хайртай шүү” гэж хэлдгээс биш үйлдлээрээ харуулж чадсан нь хэд билээ гэж өөрөөсөө олон удаа асуув. Яг үнэндээ тэд минь миний амьдралд хичнээн үнэ цэнтэй, эрхэм гэдгийг би хэзээ ч бүрэн ойлгуулж байгаагүй юм билээ. Гэтэл хайраа илэрхийлэх нь бидний боддогоос “арай хялбар” зүйл байж шүү дээ.
Гэр бүлээрээ ширээ тойрон сууж аавынхаа чанга чанга инээхийг, ээжийнхээ хоол нэмүүлэх үү гэж халамжлахыг, ахынхаа хоолондоо бүх анхаарлаа төвлөрүүлж амтархан идэхийг, дүүгийнхээ хоолоо асгачихаад харамсан харахыг хамгийн сүүлд хэзээ харсан бэ? Магадгүй “аз жаргал” гэдэг үг хэтэрхий олон хэлэгдээд үнэ цэнээ алдсан байж болох. Гэхдээ гэр бүлийнхээ аз жаргалыг юунд оршидгийг эргэцүүлээд үзээрэй. Ээж чинь өглөө дуудахдаа “миний охион босоорой”, “цаг аль хэдийн 7:30 болчихлооүнэндээ цаг 7:00” хэмээн дуудуулах үед нойроо харамлан уурладаг ч чихэн дээр чихрах сэрүүлэгний оронд ээж чинь хөнжил зөөлөн угзчин дуудангаа, цаг худлаа хэлчихээд гэмшингүй инээж зогсох л хамгийн том жаргал байдаг шүү дээ.
Намайг 6-р ангийн сурагч байхад эцэг эх хоёр маань салж, би ээжтэйгээ амьдрах болсон юм. Үнэндээ тухайн үед тэр асуудал надад ерөөсөө ч хүнд тусаагүй. “Хүссэн үедээ аавтайгаа уулзаж болно шүү дээ” гэдэг үг намайг хангалттай тайвшруулж байсан юм. Гэвч 13-хан настай охин гэр бүл салалт гэж юу болохыг огт ойлгоогүй байж.
Өнөөгийн нийгэм, хүмүүсийн хандлага, үзэл бодол гээд бүх зүйл аажмаар юм шиг хэрнээ маш эрчимтэй өөрчлөгдөж байгааг чи анзаарч байна уу? Хэдхэн жилийн өмнө улаан дипломтой төгссөн оюутан шууд л ажилд ордог, аав ээжийнхээ үгнээс гардаггүй бол хамгийн сайн хүүхэд, урт хугацааны ажлын туршлагыг л ажил олгогочид чухалчилдаг байсан бол одоо дипломноос илүү чадвар, харилцаа, туршлагаас илүү санаачлага, хандлага чухалд тооцогдож байна. Үгнээс гардаггүй, даруу төлөв гэхээсээ илүү зоригтой, өөртөө итгэлтэй байхыг бид хүүхдүүддээ сургахыг хүсдэг болж шүү дээ.
“Гэрээсээ хаалгаа саваад гарсан ч буруугаа хүлээн буцаж орсон тохиолдол хэд вэ?”
Ээжийн чинь үг заримдаа чихний хажуугаар өнгөрч, зарим үед зүрх рүү чинь шивнэ. Гэхдээ зүгээрээ, энэ бол дараагийн асуудал. Хамгийн гол нь чи гэр бүлийнхээ гишүүдийн ааш занг хүлээн зөвшөөрөхгүй, ойлголцож чадахгүй байна. Мэдээж чи тэдэнд хайртай, бусад шиг сайхан харилцаатай байхыг ч хүсэж байгаа. Гэтэл ерөөсөө болж өгөхгүй л байна. Яах вэ?Саяхан манай 1-р курсын оюутан дүү их сургуулиасаа гарна гэснээс гэрт маань бараг л дайн дэгдэв. Хэдэн сар нойргүй сууж бэлдээд шалгалтаа өгч амжилттай тэнцсэн сургуулиасаа гарна гэдэг үгийг нь сонссон ээж аав хоёр маань ч гайхаж, загнахдаа загнаж байв. Ялангуяа дүүгийн маань орсон сургуулиар бахархаж, баярлаж байсан ээж маань ийм мэргэжлээр сур гэж шууд ятгаагүй ч үг үйлдлээрээ дүүг маань шахсан нь үнэн юм.
Эдгээр асуултуудыг эцэг эхчүүд өөрөөсөө маш олон удаа асуудаг. Хариулт нь хүн бүр дээр адилгүй байдаг ба бүхнийг шийдэх нэг хариултыг олдохгүй нь мэдээж. Гэхдээ эдгээр асуултад байнга хариулт хайж байгаа нь өөрөө сайн ээж, аавын шинж гэдгийг л баттай хэлэх байна. Эдгээр асуултыг өөрөөсөө асуухад хэдэн дүрэм хэрэгтэй.
Нөхөрт гараад хэдэн жилийг ардаа үдсэн ч саяхныг хүртэл би дэлгүүрийн лангуун дээрх бүтээгдэхүүний үнийг огт анзааралгүй авдаг, 7 хоногтоо 3-4 удаа нөхөртэйгөө романтик болзоонд явдаг, орлого зарлагын дансны талаарх ойлголт нойл, олсон болгоноо гарынхаа салаагаар урсгачихдаг бүсгүй байлаа. Гэтэл амьдралын жам юм хойно үр хүүхэдтэй болж шинэ байранд нүүж орон бусад залуу хосын л адил орон сууцны зээл, машины зээл, хэрэглээний зээлүүд толгой дээр маань буух үед л жинхэнэ утгаар нь бүсээ чангалах гэдэг үгний утгыг ойлгож эхэлсэн юм.