ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гэрлэлтээ аз жаргалтай байлгахын тулд яг одооноос хийж эхлэх 8 алхам

Гэр бүл  | 2016 / 01 / 05

Нэг гэрт орохынхоо өмнө бүх л хосууд аз жаргалаар дүүрэн байдаг гэдэг. Тусдаа байхдаа бие биенийхээ зарим нэг муу зан чанар, дутагдалтай талын талаар бүрэн мэддэггүй болохоор тэр. Хамт амьдраад эхлэтэл тэр хувцсаа тайлаад л нэг тийш нь шидчихдэг, шөнө унтахдаа чанга хурхирдаг, орой унтдаггүй өглөө босдоггүй гэх мэт олон таалагдахгүй зүйлс гарч ирж болно.

Гэрлэлтээ аз жаргалтай байлгахын тулд  яг одооноос хийж эхлэх 8 алхам

Нэгэн ээжийн өсвөр насны охиндоо бичсэн сексийн тухай захиа

Гэр бүл  | 2016 / 01 / 05

Бүх л ээжүүд охиноо түр зуурын сэтгэл хөдлөлөөс болоод тэнэг алхам хийж, өөрийнхөө хайрыг хүртэх эрхгүй залуугийн хүүхдийг тээх эсвэл хамгаалалтгүй сексийн харилцаанаас болоод өвдөж зовох вий дээ хэмээн эмээж суудаг. Гэхдээ энэ талаар охиндоо хэрхэн хэлэх учраа олдоггүй. Харин нэгэн ээж охиндоо өөрийн бодлоо захидлаар бичжээ. Хэрвээ чи ч бас өсвөр насны охинтой бол түүнтэй “энэ яриа”-г эртнээс хийж өөрийгөө үнэлэхэд нь сургаарай.

Нэгэн ээжийн өсвөр насны охиндоо бичсэн сексийн тухай захиа
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

2016 онд эрүүл, үзэсгэлэнтэй, амжилттай, жаргалтай эмэгтэй болохын төлөө!

Гэр бүл  | 2015 / 12 / 29

Ийм болохын тулд 12 сарын турш чиний дагаж мөрдөх нэгдсэн төлөвлөгөө:
Facebook –ээр нэг ийм бичигтэй постер сүрхий тараад байх юм. “Хэрвээ чи өөрийгөө ухаантай, үзэсгэлэнтэй, аз жаргалтай мэт мэдэрч байвал гэртээ харь. Чи согтуу байна. Энэ бүгд нэг дор цогцлох боломжгүй” гэнэ ээ. Энэ үгийг зохиогч нь миний эргэн тойрон дахь бүгдийг нь цогцлоож болдгийн амьд жишээ болсон олон бүсгүйчүүдийг хараад хэрхэн гайхшрах нь надад үнэхээр сонирхолтой байна шүү.

2016 онд эрүүл, үзэсгэлэнтэй, амжилттай, жаргалтай эмэгтэй болохын төлөө!

Жимми Гоолингоод: Хордлогыг хорих 20 арга

Гэр бүл  | 2015 / 12 / 16

Бүх л жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд цаг мөч тутамд толгойд нь бодогдож байдаг ганц асуулт байдаг: “Одоо юу идэх вэ?”. Жирийн жирэмсэн эмэгтэйчүүд ч яахав, бүхнийг идмээр санагдахдаа өөрөөсөө ингэж асуудаг. Харин хордлоготой эмэгтэйчүүдийн хувьд энэ асуулт юу идэж болмоор байгаагаа, хоолойгоор нь юу давахыг чагнах гэж оролдох зовиуртай маягийн асуулт болж хувирдаг. Зөвхөн жирэмсэлж үзсэн эмэгтэйчүүдийн л ойлгож чадах хордлого гээчийг хорих “баталгаатай” биш ч, туршаад үзэхэд илүүдэхгүй 20 аргыг танилцуулъя.

Жимми Гоолингоод: Хордлогыг хорих 20 арга

Гэр бүлийн уур амьсгал өсвөр насны хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг вэ?

Гэр бүл  | 2015 / 12 / 14

Бие даасан хүн болох гэж төлөвшиж байгаа насан дээрээ хүүхдүүдийн ярианы өнгө аяс болон үг хэллэгийн сонголт тэс өөр болдог. Гэхдээ энэ зан байдлын өөрчлөлт болон гаргаж байгаа авир нь дотоод мөн чанараас бус гадаад орчины нөлөөллөөс бий болно. Яг ийм насан дээр тэд өөрсдийн таван мэдрэхүйгээрээ гадаад орчноос суралцаж байдаг юм.

Гэр бүлийн уур амьсгал өсвөр насны хүүхдийн  хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хайр үхдэггүй бас хэзээ ч явдаггүй

Гэр бүл  | 2015 / 12 / 14

Саяхан манайд ирсэн нэгэн захидалд аавыгаа алдсан залуу бүсгүй сэтгэлийн хоосон орон зай, гуниг шаналангаа бусадтай хуваалцан өөрөө өөртөө хүч авахын тулд онлайн найзаасаа тусламж хүссэн байлаа.

Хайр үхдэггүй бас хэзээ ч явдаггүй

Миний Монита

Гэр бүл  | 2015 / 12 / 09

Хүүхнүүдийн гуя нүд гялбуулдаг шинэ жил ирлээ. Тээр жил ажлынхан Монита зарлаж байхад эцгийн бие муу эмнэлэгт сахиж байгаад ажилдаа ирэв. Ажлынхан Монитаадаад л. Би ч дотроо муу хүүрнүүд намайг оруулаагүй юм байх даа гээд л бодож байтал Монитаагаас чинь гээд халуун хоол ирэв. Тэгэхээр нь ЗБ нараас нь миний баярлуулах Монита хэн юм гэтэл хүн сондгойроод чи хүнд бэлэг өгөхгүй зөвхөн авна гэхээр нь аан за гээд л баярлаад байгаа юм аа.

Миний Монита

“Дэлхийн хамгийн жаргалтай хүүхэд”-д юу чухал вэ?

Гэр бүл  | 2015 / 12 / 06

Өнгөрсөн Бямба гаригт харих замдаа хэдхэн минутын дотор бодол дагуулах хоёр үйл явдалтай учирлаа. Эхнийх нь, намайг гэрлэн дохио хүлээн зогсож байтал хажуугийн машин дотор нэгэн залуу хос цонхоо онгорхой гэдгийг ч үл анзааран хэрэлдэж байв. Эхнэр нь “Хүүхдийнхээ өмссөн зүүснийг хараач. Хар өвөл малгай ч байхгүй. Хүний хүүхэд шиг витамин энээ тэрээ ч ууж чадахгүй. Чиний л арчаагүйнх” хэмээн нөхрөө буруутгах нь тодхон сонсогдоно.Төд удалгүй ногоон гэрэл ч асаж би хөдөллөө. Дараагийн гэрлэн дохион дээр мөн адил зогсож байтал харин хоёр жаахан хүүхэд гарцаар гүйхээгээрээ гарч байх нь анхаарал татав. Машины хэм -15-ыг зааж байхад малгай ч өмсөөгүй, бээлий ч үгүй. Өмссөн хүрэм нь ч нэлээн хуучин бөгөөд нимгэн гэдэг нь холын надад ч илхэн харагдана. Тэгсэн атлаа тэрэндээ гутарч байгаа ч юм алга. Хайрагдсан хацартай хоёр хөөрхөн хүү нүцгэн гараараа цас бөөрөнхийлөөд бие бие лүүгээ шидлэн инээлдсээр, ноцолдсоор, би түүнийг нь харж өхөөрдсөөр ногоон гэрэл ч аслаа.

“Дэлхийн хамгийн жаргалтай хүүхэд”-д юу чухал вэ?

Ирээдүйд илгээх захидал: Чи минь ээж болж чадлаа шүү дээ!

Гэр бүл  | 2015 / 12 / 05

Сайн уу, хүүхдийн ээж, хүний хань, 1 жилийн дараах БИ минь?
Нэг жил гэдэг их богинохон мөртлөө урт хугацаа юм. Жилийн өмнө л гэхэд чи түүний хувьд “найз охин” гэсэн тодотголтой, дэврүүхэн бодлууд, дэрвэгэр ягаан даашинзтай нээрээ л бүх талаараа жаахан “охин” хэвээрээ байжээ. Харин одоо чи түүний хувьд “эхнэр” нь болчихсон, бас болоогүй ээ “ээж” гэдэг хоёр дахь тодотголыг нэмэх 2015 оноо угтан авахаар энэхүү захидлыг өөртөө бичин сууна.

Ирээдүйд илгээх захидал: Чи минь ээж болж чадлаа шүү дээ!

Марк Зукерберг: Охиндоо бичсэн захидал

Гэр бүл  | 2015 / 12 / 04

Хорвоод мэндлээд хэдхэн хонож буй бяцхан охиндоо Facebook-ийн CEO Марк Зукерберг ийн захидал бичжээ. Өнгөцхөн уншвал хайраас илүүтэй үүрэг хариуцлага, амлалт бий. Гэхдээ тэдгээр нь л жинхэнэ хайрыг агуулж буйг чи уншаад л ойлгоно. Мөн зөвхөн охиндоо биш дэлхий дахинд хандаж бичсэн бололтой. Эцэг эх бүрийн заавал унших ёстой захидал болжээ.

Марк Зукерберг: Охиндоо бичсэн захидал

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com