ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хүүхэд хүмүүжүүлэхдээ юуг анхаарах вэ?

Гэр бүл  | 2007 / 09 / 13

Заримдаа өөрсдөө ч анзааралгүй “хүмүүжүүлчихдэг”. Хүүхдийнхээ дэргэд хэрэлдэж маргана, бие биедээ худал хэлнэ, хэн нэгнийг “тохуурхан” хоорондоо ярилцана. Энэ бүгд хүүхдэдээ “чи ч бас ингэж болно шүү” хэмээн үлгэрлэж байгаа мэт нөлөө үзүүлдэг. Бид энэ удаа хүүхэдтэй харьцахдаа анхаарвал зохих зарим нэг зүйлсийг толилуулж байна.

Зүүдэндээ босож явдаг бол

Гэр бүл  | 2007 / 09 / 07

Шөнө зүүдэндээ босож явдаг хүүхдүүд байдаг. Зуун хүүхдээс дөрөв нь таван наснаас хойш “зүүдэндээ тэнэдэг” гэсэн статистик судалгаа бий. Энэ байдал хэрхэн ажиглагддаг бэ?

• Хүүхэд унтаад хагас цаг орчим болсны дараа орон дээрээ сууж, хувцсаа өмсөөд өрөөн дотуураа явдаг. Хувилбарууд: Цүнхнээсээ харандаа гаргаж зурах, тоглоомоо авах эсвэл урьд орой нь хийж байсан зүйлээ үргэлжлүүлэх. Энэ үед нүд нээлттэй, харц нь төвлөрсөн байдаг.

Ангарагаас ирсэн эрчүүд, Сугараас ирсэн бүсгүйчүүд

Гэр бүл  | 2007 / 09 / 06

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын ихээхэн том ялгааны нэг нь сэтгэлийн дарамттай байх үеийн хандлага өөр өөр байдаг. Эрэгтэй хүн сэтгэл зовоож буй асуудалдаа илүү төвлөрч зожиг, ганцаараа болдог байхад эмэгтэй хүн улам гутранги болж бодолд автаж сэтгэлийн хөдөлгөөн нь илүү давамгайлдаг. Ийм үед эрэгтэй хүн дарамттай болгоод байгаа асуудлаа шийдсэнээр сэтгэлээ засаж чаддаг байхад эмэгтэй хүн сэтгэлээ онгойтол сайхан ярьснаар дарамтнаас ангижирч гардаг. Энэхүү ялгааг ойлгож ухаарахгүйгээс болж огт хэрэггүй зөрөлдөөн маргааныг үүсгэдэг. Доорхи жишээг авч үзье.

Хүүхдийн оюун ухааны хөгжил

Гэр бүл  | 2007 / 09 / 06

Оюун ухааны ерөнхий ойлголт
Сургалтын явцад хүүхдийн сэтгэцийн хөгжлийн онцлогийг харгалзан үзэх боломжийг тодорхойлох эрэл хайгуул эрчимтэй хийгдэх болсон нь оюун ухааны тухай асуудлыг сонирхоход хүргэсэн байна. Ухаантай хүн гэж хэн вэ? Оюун ухаан гэж юу вэ? Оюун ухааны хөгжлийн төвшинг хэрхэн хэмжих вэ? гэсэн олон асуудлууд өнгөрсөн зууны эхэн үеэс эхлэн эрдэмтдийн анхаарлыг ихэд татах болжээ.

Хүүхдэд байнга үлгэр ярьж өгвөл ой санамж нь илүү хөгждөг

Гэр бүл  | 2007 / 09 / 03

Сүүлийн арван жилд сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн ой тогтоомж, анхаарал маш их /хэвийн хэмжээтэй харьцуулахад/ суларч байгаа тухай асуудлаар эцэг эхчүүд хүүхдийн эмч, сэтгэл зүйчид хандах болжээ. Үүнд олон шалтгаан байх боловч нилээд ноцтой нь зурагтын дэлгэц, хөгжим, радио, реклам сурталчилгааны салбараас дэндүү их мэдээлэл цувж байдагтай холбож болно. Эдгээр хүүхдийн ой санамж, анхааралд шууд сөргөөр нөлөөлдөг.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Суулгалт өвчний үед хүүхдийг яаж асрах вэ?

Гэр бүл  | 2007 / 08 / 31

Энэ удаагийн дугаартаа эцэг эхчүүд та бүхэндээ хүүхдийн суулгалт өвчний талаар тодорхой ойлголт өгөхийг хичээж, мөн суулгалт өвчний үед хүүхдээ хэрхэн асарч сувилах, ямар хоол тэжээл өгөх зэрэг гол зүйлүүдийг бэлтгэн нийтэллээ. Хэрвээ таны хүүхэд суулгалт өвчнөөр өвдсөн бол мэргэжлийн эмчид хандахын зэрэгцээ доорх зөвлөгөөг даган биелүүлбэл таны хүүхэд эдгэрэх болно. Энэ өвчнөөр өвчилсөн 200 хүүхэд тутмаас нэг нь анзаараагүй байсны улмаас нас бардаг гэсэн судалгаа байдгийг эцэг эхчүүд анхаарахад илүүдэхгүй биз ээ.

Дөнгөж төрсөн хүүхэд 25 см-ийн зайд байгаа зүйлийг л харж чаддаг.

Гэр бүл  | 2007 / 08 / 29

Эхийн хэвлийд байхдаа хүүхэд харанхуй орчинд байдаг. Тиймээс нярай хүүхдийн нүд аливаа зүйлийг сайн хардаггүйд гайхах зүйлгүй. Энэ нь хараа хариуцдаг тархины хальсны хэсгийг сонсгол хариуцсан хэсэгтэй харьцуулахад муу хөгжилтэй байдагтай холбоотой. Дөнгөж төрсөн хүүхдийг харж буй зүйлийнхээ тодрох цэгийг тааруулах, хурц гэрэлд дасах, өнгө ялгах зэрэг хүнд үүрэг хүлээж байдаг.

Эхчүүд хүүхдээ яагаад хөхүүлж байх шаардлагатай вэ?

Гэр бүл  | 2007 / 08 / 27

Хүүхэд төрсөнийхөө эхний дөрвөөс зургаан сард хоол тэжээлийн болон сэтгэл санааны хэрэгцээг гагцхүү эхийн сүүгээр болон ээжийнхээ хөхийг хөхөж байхдаа хангадаг төдийгүй эрүүл энх өсч торнидог. Хөхүүл хүүхэд илүү эрүүл чийрэг байж өвчинд бага өртдөг. Гэдэсний болон амьсгалын замын өвчнөөр жил бүр нас бардаг сая гаруй хүүхдийг хөхөөр хооллосноор аварч чадна гэж судалгаагаар нотолжээ.

Төрсөн өдрийн баяр хүүхдэд онцгой сэтгэгдэл төрүүлдэг

Гэр бүл  | 2007 / 08 / 26

Чихэр амттан дүүрэн, бэлэг авах, тоглож хөгжих боломж, гэнэтийн тааламжтай сюрприз бүхий төрсөн өдрийн баярыг хүсэн хүлээдэггүй хүүхэд ховор. Баярыг амжилттай зохион байгуулах нь эцэг эхийн үүрэг.

Төрсөн өдрийн баяр хүүхдэд онцгой сэтгэгдэл төрүүлдэг

Хайртай залуугаа яаж муу зуршилаас нь салгахаа мэдэхгүй байна уу?

Гэр бүл  | 2007 / 08 / 24

Түүний тамхи татах нь таалагдахгүй бол …
Тэр бас л өнөөх тамхиа баагиулж хатгаа авсан юм шиг бөгшүүлж сууна. Харин чи түүнд нэг дусал никотин морь үхүүлэх чадалтай гэж хэлбэл бүх ажлыг нураана гэсэн үг. “Хайрт минь би чинь морь биш шүү дээ гэсэн үгээр амаа таглуулна. “Английн эмч нарын тогтоосноор тамхи татсанаар хүн сохор болох магадлал гурав дахин ихэсдэг” гэж хэлсэн ч үр дүнд хүрэхгүй.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com