ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хүүхдийн чинь нүүр царайнд таагүй өөрчлөлт ажиглагдаад байвал …

Гэр бүл  | 2007 / 03 / 14

Сүүлийн үед шүдэндээ төмөр аппарат зүүгээд явах нь элбэг болсон. Зарим хүмүүс гайхаад л ямар өвчтэй хүмүүс ийм юм зүүдэг юм бол гэж боддог.Намайг эрүү нүүрний гажигтай байна гэнээ, тийм өвчин байдаг юм гэнэ гэж гайхах хүмүүс олон байдаг. Иймээс энэ өвчний талаар мэдээлэл өгье.

Гадаадад байгаа нөхөртэйгээ хамт байгаа мэт сэтгэгдэл төрүүлж бай

Гэр бүл  | 2007 / 03 / 11

Сэтгэл дүүрэн инээмсэглэл, нүүр дүүрэн баясал аз жаргал мэн үү?
Мэдээж ходоод хоосон, мөр цоорхой байхад нүүр дүүрэн инээмсэглэл хүчлээд ч гарахгүй. Сайхан бүхэн өнгө мөнгөөр хэмжигдэх болсон энэ үед мөнгө хэмээх далдын хүчтэй хэвлэмэл цааснаас болж амьдралын үнэ цэнэ улам бүр алдагдсаар. Ахиухан, аль болох ахиухан...

Хүүхдээ бүү сэгсэр

Гэр бүл  | 2004 / 07 / 16

Хүүхэд уйлах үед заримдаа эцэг эх нь тэвчээрээ алдаж сэгсрэх юм уу алгаддаг. Хүүхдээ хүчтэй сэгсэрвэл гэмтэл учруулж болзошгүй.
Хүүхдийг хүчтэй сэгсэрснээс хүүхэд нас барж, эсвэл тархины гэмтэл авч болдгийг хүмүүс тэр бүр ойлгодоггүй байна. Нэг ой хүртэлх насны хүүхэд сэгсрэлтэнд илүү эмзэг байдаг. Мөн түүнээс дээш насанд ч гэмтэл авч болно.

Хүүхэд саатуулах 9 арга

Гэр бүл  | 2004 / 07 / 16

Та гэр орны ажлаа хийж байхдаа хүүхдээ яаж саатуулдаг вэ? Дээр нь өлгөсөн бөмбөг, өгсөн тоглоомыг чинь огт тоохгүй байна уу? Тэгвэл танд хэдэн арга санал болгоё.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Зүүн тийш харж унт

Гэр бүл  | 2004 / 07 / 16

Эмч нар жирэмсэн эмэгтэйчүүдийг яагаад дээшээ харж унтахыг хориглодог юм бэ?
Жирэмсэн эмэгтэйг дээш харж хэвтэхэд савны бүхий л жин нурууны баруун хэсэг дэх доод хөндий вен судсан дээр төвлөрдөг энэ судсаар цус хөл, таваар дамжин зүрхэнд цутгадаг юм. Савны даралтаас вен шахагдаж, улмаар цусыг гүйцэд нэвтрүүлдэггүй тул биеийн доод хэсэгт хямрал үүсгэдэг. Yүнээс болж даралт буурах, шамбаран бүр бөөрний дутагдалд ч оруулж мэднэ.
Эх хүүхэд хоёрт хамгийн тохиромжтой байрлал нь нэг хөлөө нөгөө дээрээ тавиад юм уу, хөлийнхөө хооронд дэр хавчуулаад зүүн тийш хажуулдан хэвтэх юм. Ийм байрлалд цусны эргэлт, бөөрний ажиллагаа сайжирдаг.
Дашрамд: 55-60 кг жинтэй эмэгтэйн цусны ерөнхий эзэлхүүн 3.8-4.2 л байдаг. Жирэмслэлтийн үед энэ нь хоёр дахин нэмэгддэг. Ийм маягаар цус дамжуулах судасны ачаалал мөн хоёр дахин өсдөг гэсэн үг юм.

Хүүхэд уйлсаар л байвал яах вэ?

Гэр бүл  | 2004 / 06 / 22

Хүүхдүүд өөрсдийнхөө хэрэгцээ, сэтгэл санааг бусдад уйлж илэрхийлдэг. Энэ нь тэдний тантай харьцаж байгаа арга зам юм. Та хүүхдэд юу хэрэгтэй вэ гэдгийг ойлгож тэр хэрэгтэй зүйлийг нь биелүүлбэл хүүхэд уйлахаа болино.

Хүүхэд дараах тохиолдолд уйлдаг.
-өлссөн
-ядарсан
-норсон байх
-бие нь эвгүйцэх
-уурласан буюу айсан
-бие нь муу буюу өвдсөн
-ганцаардаж байгаа буюу анхаарал шаардсан үед
Эрүүл саруул хүүхэд өдөрт 2-3 цаг хүртэл уйлж болно.

Хүүхэдтэй харьцахдаа сайн бодож тунгаа.

Гэр бүл  | 2004 / 05 / 26

Хүүхэд насанд амссан зовлон шаналал, гашуун гомдол насан туршид нь эдгэхгүй шарх болон үлдэнэ. Түүнийг гомдоосон хүн хичнээн ойр дотнын байх тусам улам гүн мєр үлдэж мартахад бүр хэцүү байдаг.

Хэрэв салж чадахгүй бол хайрла!

Гэр бүл  | 2004 / 05 / 26

Хуримын дараа гэр бүлийн жирийн амьдрал эхэлдэг. Зарим гэр бүл яагаад харьцаа нь улам бүр хөндийрөөд байгааг ойлгодоггүй, урсгалаар явсаар нэг л өдөр салдаг.
Гэрлэхийн өмнө хос хоёр бие биенийхээ тухай бүхнийг мэднэ гэж бодож байдаг ч үнэндээ тийм биш.
Хурим хийхийн өмнө бүсгүй нь ч тэр, сүйт хархүү ч мөн адил өөрийгөө сайн талаас, гоёж чимж үзүүлэхийг оролддог, харин гэрлэлтээ батлуулж, тамгатай бичиг авсны дараа одоо л нэг өөрийнхөөрөө байж, үнэн дүр төрхөө үзүүлж болно гэж шийддэг. Иймээс эхнэрийн нь унтлагын хувцастай унтдаг зуршил, өглөө эрт босдоггүй зэрэг нь эр нөхрийн гайхлыг төрүүлдэг бол нөхөр нь орой болтол зурагт үзэж, эсвэл ном уншиж, гэрэл асааж суудаг, тамхи их татаж, үнсээ аяга тавгандаа хийдэг зэрэг нь бүсгүйн уур уцаарыг хөдөлгөдөг.

Хүүхдийг унтах үед үлгэр ярьж өгөх зөв үү?

Гэр бүл  | 2004 / 05 / 25

Yлгэр хүүхдийн бодол санааг үймрүүлж, унтахад саад болох байх. Тэгээд дэмий хоосон мөрөөдөгч болон өсөж, бүхэл амьдралынхаа туршид үүлэн дунд хөвөх вий гэж би боддог.
Хүүхэддээ заавал үлгэр ярьж өгөөрэй. Энэ бол харилцааны маш чухал хүчин зүйл. Хүүхдийн дүрслэн бодох, сэтгэх чадварыг хөгжүүлдэг. Ийм чадваргүй хүүхэд суралцах чадвараар дорой, юмыг холбон бодож чаддаггүй. Yлгэр хүмүүжлийн асар их нөлөөтэй, хүүхдийн сайн талуудыг хөгжүүлэхэд тустай. Гэхдээ та үлгэр ярьж байхдаа дуу хоолойгоо сайн анхаар, тайван үлгэрүүдийг сонго. Нэг үлгэрийг хэдэн өдөр дараалан давтаж ярихад хүүхэд дуртай байдаг.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com