ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ээжүүдэд: Өсч яваа охиныхоо хувийн гоо сайханч болохын тулд...

Гэр бүл  | 2015 / 09 / 11

Охид нүд ирмэхийн зуур л өсөх юм... Саяхан л айл гэртэж тоглодог жаахан амьтан байсан чинь одоо нүүрний будаг сонирхдог, нууцаар бас түрхчихдэг, хааяа утас нь дуугармагц ичингүйрээд өрөөндөө орчихдог болжээ. Энэ юу гэсэн үг гээч? Ээж хүний хувьд охиноо өрөвдөж бас өхөөрдөж хайрламаар, үүнээс ч чухал нь өндөр хариуцлага үүрэх үе ирж байна гэсэн үг.

Ээжүүдэд: Өсч яваа охиныхоо хувийн гоо сайханч болохын тулд...

Тусдаа гарч амьдарсанаас хойшхи ухаарлын 9 сар

Гэр бүл  | 2015 / 09 / 10

Би дээрээ ганц ахтай айлын бага охин. Бага байх үеэс маань л дуртай юмаа хийхэд саад тотгор их байдаг байлаа. Хүссэн хувцасаа биш ээжийн сонгосныг өмсч, хүссэн хүүхдүүдтэйгээ биш ээжийн тоглохыг зөвшөөрсөнтэй нь найзалж, хүссэн хоолоо биш ээжийн өгснийг л иддэг байсан. Энэнд тухайн үеийн гэр бүлийн маань санхүү гол нөлөө үзүүлдэг байсан ба туслах нөлөөг ээж маань хариуцна. Би өөрийнхөөрөө байя гэж хэчнээн хичээвч төрүүлж өсгөсөн ачийг нь хариулах ёстой ээжийнхээ өмнөөс үг сөрөх, зөрүүдэлж зүтгэх зориг надад байсангүй.

Тусдаа гарч амьдарсанаас хойшхи ухаарлын 9 сар

Гэрлэсний дараа ч жаргалтай хосууд хэвээр байхад чинь туслах 7 тип

Гэр бүл  | 2015 / 09 / 09

Ганц бие амьдрал ч бай, гэр бүлийн амьдрал ч бай өөр өөрийн гэсэн давуу тал, аз жаргалыг агуулж байгаа. Хамгийн гол нь тэр сайхан зүйлсийг нь өдөр бүр мэдэрч чадаж л байвал амьдралдаа харамсах зүйлгүй байх болно. Харин гэр бүлийн амьдралд доорх 7 зүйлийг санаж явбал “хайрт хосын халуухан зүрх” чинь та хоёрыг төөнөсөөр байна гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Гэрлэсний дараа ч жаргалтай хосууд  хэвээр байхад чинь туслах 7 тип

Хүүхэддээ заавал ойлгуулах мөнгөний талаарх 4 зүйл

Гэр бүл  | 2015 / 09 / 04

Сайн хүн болох хэрэгтэй гэхээс илүү мөнгөтэй хүн болох хэрэгтэй гэж шууд ба шууд бусаар заадаг болсон өнөөгийн нийгэмд хүүхдэд мөнгөний талаар зөв ухааныг суулгаж чадах цор ганц хүмүүс нь ээж аавууд юм. Тиймээс бид ч мөн эдгээр дөрвөн зүйлийг сайтар тунгаан бодох хэрэгтэй. Ирээдүйд доорх дөрвөн зүйлийг ойлгож мэдэхийн төлөө асар их цаг хугацаа бас мөнгө зарж мэдэх юм.

Хүүхэддээ заавал ойлгуулах мөнгөний талаарх 4 зүйл

Асуулга: Хүүхэд насанд минь өгч байсан хамгийн үр дүнтэй шийтгэл

Гэр бүл  | 2015 / 09 / 02

Хүүхэд насандаа буруу зүйл хийх үед аав ээжийн хатуу шийтгэл хамгийн хэцүү даваа байдаг байж. Оройтож гэртээ орохдоо “За одоо яадаг бол доо” гэж сүнсээ зайлтал айна. Бага байхдаа шийтгэлээс айж зугтаах нь л их байж билээ. Гэхдээ том болсон хойно маань ч нэхэн санагдсаар байгаа , сургамж нь одоо ч дуусаагүй үргэлжилж буй шийтгэлүүд гэж бий. Ахиж чамайг хэзээ ч худлаа хэлүүлээгүй тэр нэг “алганы амт”, нэг алдаагаа арав дахин давтахаас чинь аварсан тэр л арван минутын алтан сургааль - Бүгд үр дүнтэй шийтгэлүүд байсан.

Асуулга: Хүүхэд насанд минь өгч байсан хамгийн үр дүнтэй шийтгэл
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Том болсон гэдгээ эцэг эхдээ хэрхэн ойлгуулах вэ?

Гэр бүл  | 2015 / 08 / 27

Хүүхдүүд нь эцэг эхдээ үргэлж жаахнаараа харагддаг болохоор том болчихоод байхад чинь жаахан охинтой харьцаж байна гэж бодсон хэвээр байдаг. Хэдий аав ээжүүд минь бидэнд сэтгэл зовсондоо, хайртайдаа л ингэж байгааг нь мэддэг ч өмнөөс минь шийдвэр гаргах гээд байдаг нь заримдаа бухимдал төрмөөр шүү.

Том болсон гэдгээ эцэг эхдээ хэрхэн ойлгуулах вэ?

Аав хүнд заавал байх ёстой 15 шинж

Гэр бүл  | 2015 / 08 / 12

Өнгөрсөн долоо хоногийн Бямба гаригийн уулзалтаараа манай багийнхан аав хүнд заавал байх ёстой шинжүүдийн талаар ярилцлаа. Бид бүгд ийм шинжүүдийг өөртөө агуулсан хүн сайн аавын үүргийг биелүүлнэ гэж үзэж байна.

Аав хүнд заавал байх ёстой 15 шинж

Ц.Ганцэцэг эмч: Нярай үеийн арчилгаа хамгийн чухал

Гэр бүл  | 2015 / 08 / 05

Төгс бүхнийг л үр хүүхэддээ зориулж, хамгийн сайн ээж байхыг хүсдэг болохоор шинэхэн төрсөн бүсгүйчүүд бидэнд ардаа асуултын тэмдэгтэй өгүүлбэрүүд өдөр бүр л гарч ирнэ. Ингэвэл яах вэ, ийм үед яадаг юм бол гэсэн бодлууд байнга л хөвөрнө. Бүр унтаад байгаад нь хүртэл санаа зовох нь бий. Энэ удаагийн ярилцлагаар дээрх яах вэ? гэсэн асуултуудад л хариулт авахыг зорилоо.

Ц.Ганцэцэг эмч: Нярай үеийн арчилгаа хамгийн чухал

Хүүхдээрээ тоглуулах хэрэгтэй тоглоомууд

Гэр бүл  | 2015 / 08 / 04

Би дээс тоголж чаддаггүй. Чамд сонин санагдаж байна уу? Гэхдээ л би чаддаггүй юм. Багадаа байрныхаа хүүхдүүдтэй тоглоно гэдэг зүйлийг ч бараг мэддэггүй, гэртээ л байдаг байсан. Юу хийж өдрийг өнгөрөөдөг байснаа яг үнэндээ санахгүй байна.

Хүүхдээрээ тоглуулах хэрэгтэй тоглоомууд

Асуулга: Миний том залуугийн хүүхэд шиг зан нэг иймэрхүү ...

Гэр бүл  | 2015 / 07 / 30

Заримдаа би үнэхээр тэсэлгүй дуу алддаг юм. “Яагаад ийм хүүхэд шиг зөрүүд юм бэ?” гэж. Гэхдээ ажиглаад байхад эрчүүдийн энэ хүүхэд шиг сониуч бас зөрүүд зан л эмэгтэй хүнийг улам илүү ухаан гаргаж хайраа дэлгэн өнөөх “мяндсан ухаан”-аа уудлахад хүргэдэг бололтой. Та нар мэднэ дээ, эрчүүд яг л хүүхэд шиг зөрүүд, сониуч, гэнэн бас өхөөрдөм гэдгийг...

Асуулга: Миний том залуугийн хүүхэд шиг зан нэг иймэрхүү ...

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com