ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Youtube: Гайхалтай 7 –р сар

Энтертаймэнт  | 2014 / 07 / 29

Долдугаар сарын адал явдлууд гэдэг гарчигтай бүхэл бүтэн дэвтэр байсан ч хангалтгүй мэт санагддаг. Учир нь хэзээ ч дуусахгүй бас арвин их сантай шүү дээ. Youtube – ийн хувьд долдугаар сард холливүүдийн олон шинэ кинонууд гарч, зарим нь хүлээлт үүсгэж, шинэ дуунууд ч гэсэн шил шилээ даран гарсан байна. Хажуугаар нь хөгжилтэй зүйлс ч бас зайгаа тавьж өгөөгүй шүү. Бидний сонгосон 7 сарын сонин сайхныг хуваалцсан бичлэгүүдийг үзээд та нар сэтгэгдлээсээ бичээрэй.

Youtube: Гайхалтай 7 –р сар

Модернист найрагчтай нэгэн шүхэр дороос үзсэн “Playtime 2014”

Энтертаймэнт  | 2014 / 07 / 24

Бараг л 2 сар гаруйн өмнөөс юмдаа “Playtime” фестивалийн албан ёсны фэйсбүүк хуудсан дээр 2014 оны фестивалын анхны мэдээлэл тавигдсанаас хойш догдлол минь эхэлсэн юмдаг. Өнгөрсөн жил хувийн шалтгаанаар очиж чадаагүйдээ харамсан, харамсан энэ жил 2 өдрийн тасалбараа хэнтэй хамт үзэхээ ч мэдэхгүй, төлөвлөөгүй байж л худалдаад авчихсан юм.

Модернист найрагчтай нэгэн  шүхэр дороос үзсэн “Playtime 2014”

“Зөвшөөрч байна” гэж хэлэхээсээ өмнө үзэх кинонууд

Энтертаймэнт  | 2014 / 07 / 10

Эдгээр кинонуудыг үзсэний дараа чамд итгэлт хархүүдээ итгэх тухайгаа ахин нэг бодоход, маргааш хийх гэж байгаа хуримдаа эргэлзэхэд ХҮРГЭХГҮЙ. Харин зөв хүнтэй хамт байгаагаа ухаарч, эхнэр хэмээх шинэ үүрэг албандаа бүр ч яарахад туслах байх. Тиймээс бүү “ай”.

“Зөвшөөрч байна” гэж  хэлэхээсээ өмнө үзэх кинонууд

Бидний хайртай жүжигчин: Том Круз

Энтертаймэнт  | 2014 / 07 / 10

Чи Том Крузд дуртай юу? Тэгвэл дараах 3 кино чиний “Заавал үзэх” жагсаалтанд гарцаагүй байх ёстой. Эсвэл дахин дахин үзэх!

Бидний хайртай жүжигчин: Том Круз

Youtube: Тэд хөдөлмөрлөсөөр л...

Энтертаймэнт  | 2014 / 07 / 09

Дуучин, уран бүтээлч бүрийн хувьд оргил үе байдаг гэж санагддаг юм. Удаан хугацааны туршид уран бүтээл хийж, урлагт үнэнч байсных нь төлөө бурхан түүнд сайхан боломж олгох ба тэр эрчээрээ нэг хэсэгтээ л хит бүтээлүүдийг ар араас нь үйлдвэрлэдэг. Энэ үед л эр бяд нь амтагдаж, өөртөө бүрэн итгэдэг байх. Харин цаг хугацаа явахын хэрээр хэн илүү хөдөлмөрлөж, үнэнч байгаа нь л шилэгддэг. Доорх уран бүтээлчдийн заримынх нь оргил үе ирчихсэн байгаа бол зарим нь хөдөлмөрлөсөөр л байна.

Youtube: Тэд хөдөлмөрлөсөөр л...
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Зургаан гавьяатын золбоотой үдэш

Энтертаймэнт  | 2014 / 07 / 03

“Санаж явбал бүтнэ ээ” гэж үнэхээр үнэн үг шүү. 5- р сард “Нойргүй хоносон зургаан нот...” тоглолт болох гэж байгааг мэдчихээд үзэхийг маш их хүссэн ч хэд хэдэн ажил давхцсанаас яаж ч чадалгүй өнгөрөөсөн юм л даа. Хэдий тийм ч сэтгэл дотор минь “Гоё тоглолт болсон байх даа”, “Хослон дуулъя- г дуулсан байх даа”, “Хүмүүс алга нижигнүүлж өгсөн байх даа” бас “Хөгжмийн зохиолч Б.Долгион зөндөө олон түүх ярьсан байх даа” гээд л бодогдсоор, бодогсоор л байв. “Одоо нэгэнт өнгөрсөн, үзэж чадаагүйгээс цааш...” гээд тайвширчихсан байсан хэдий ч намайг нэг их зовоолгүйгээр сэтгэл дотор минь хургасаар л байлаа. Ингээд л би саяхан үзсэн юм даа.

Зургаан гавьяатын золбоотой үдэш

Миний хайранд “өөрөө санаа тавьсан” нь

Энтертаймэнт  | 2014 / 06 / 18

Хэдхэн хоногийн өмнө болсон “Миний хайр” уран сайхны киноны нээлтэнд очиж, эхний үзэгчдийнх нь нэг болох боломж надад тохиосон юм. Хүмүүс ямар нэг киног үзчихээд сайн бүтээл, муу бүтээл эсвэл үзчихэд гэмгүй болсон байна гэх мэтээр дүгнэж ярьдаг шүү дээ. Түүнийг нь сонсчихоод киногоо үзэхээр яг л тэр хүн шиг хүлээж авах гээд байдаг. Харин энэ киног би түрүүлж хэн нэгний дүгнэлт яриаг сонсолгүйгээр өөрөө үзэх эсэхээ шийдэж, өөрийнхөөрөө хүлээн авч, дүгнэхийг хичээлээ. Тэгээд ямар сэтгэгдэлтэй үлдсэн гээч! Эхлээд үүнийг хурдхан бичиж та нартаа уншуулахаар яарч дараа нь уншсан хүн бүр “нээрээ энэ киног чинь үзье” гэж шийдээсэй гэж хүссэн юм.

Миний хайранд “өөрөө санаа тавьсан” нь

“Гайхамшигт хүн аалз-2” гайхалтай байсан эсэх тухай...

Энтертаймэнт  | 2014 / 05 / 15

Яг хаанаас эхлэхээ мэдэхгүй нь. Тиймээс үйл явдлаас л эхэлье. Би дөрвөн хоногийн өмнө “Гайхамшигт хүн аалз-2” үзсэн юм. Киноны бүх зураг авалтыг Нью-Йоркт хийсэн, дэлхийн хүн ард 551 сая доллараа аль хэдийн “өгчихсөн”, бас бүтэн хоёр цаг хагасаа зарцуулж үзсэн кино тул сэтгэгдлээ хэлэхгүй бол хайран болно биз дээ?

“Гайхамшигт хүн аалз-2”  гайхалтай байсан эсэх тухай...

Өнөөдрөөс эхлэн сонсох 8 уран бүтээлч

Энтертаймэнт  | 2014 / 05 / 01

Зургаа дах уран бүтээлчид залуу насандаа Стив Жобс ухаанаа алдтал татагдаж явсан. Хөгжимд нь татагдсан гэдэг утгаараа л даа. Харин хамгийн эхний ая зохиогч бол миний зүрхэн дотор концертоо тоглож, саваагаараа хүчтэй нь аргагүй дохих эрхтэй цөөхөн уран бүтээлчийн нэг. Чи ч гэсэн чихэндээ бал хүртээнгээ өөрийн л гэсэн хөгжмийн эзнийг дараах 8 уран бүтээлчээс олоод аваарай.

Өнөөдрөөс эхлэн сонсох 8 уран бүтээлч

2014 оны зун хаашаа явж зугаацах вэ?

Энтертаймэнт  | 2014 / 04 / 27

Зун уулзъя өнгөт фестивалиуд минь! Тус тусдаа өөрийн гэсэн соёлтой энэ 8 фестивалийн аль нэгэнд оролцож 2014 оны зуныг амьдралынхаа түүхэнд “неон”-оор тэмдэглэн үлдээгээрэй.

2014 оны зун хаашаа явж зугаацах вэ?

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com