ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өөрийгөө хайрлаж сурахад туслах 5 зөвлөмж

Ажил & Мөнгө  | 2018 / 01 / 04

Бид амьдрал дээр маш олон хичээлд суралцдаг. Танхимд сууж шинжлэх ухааны үндэслэлтэй онол, практикийн хичээл үзэхээс эхлээд л амьдралын, хайр дурлалын, нөхөрлөлийн, ажил мэргэжлийн хичээлүүдэд насан туршдаа суралцсаар байдаг. Харин өөрийгөө олж нээх, өөрийгөө таних, өөрийгөө хайрлах хичээлд суралцаж болох тухай өмнө нь бодож байв уу?

Өөрийгөө хайрлаж сурахад туслах 5 зөвлөмж

Амьдралдаа “эзэн болох” үед ямар өөрчлөлтүүд ирдэг вэ?

Ажил & Мөнгө  | 2018 / 01 / 04

Бидний ихэнхи нь амьдралын урсгалыг даган хөвж, хувь заяа биднийг хааш нь дагуулахыг хараад хүлээгээд суудаг. Өөрөөр хэлбэл унаж яваа машиныхаа хүрдийг өөр хүнд өгчихсөн, тэрний очихыг хүссэн газарт л очиж, өөрийн жолоодлогогүй амьдарч байна гэсэн үг. Бидний амьдрал өөрөө бидэнд өдөр бүр сонголт хийх, зорилгынхоо төлөө нэг алхам урагшлах ёстойг сануулсаар л байдаг. Гэтэл бид байсан байрандаа хэвээрээ л байх гэж үү?

Амьдралдаа “эзэн болох” үед ямар өөрчлөлтүүд ирдэг вэ?

Чиний хамгийн ихээр үнэлдэг чанарууд юу вэ?

Ажил & Мөнгө  | 2018 / 01 / 03

Удаан хугацаагаар гэрээсээ хол байж чаддаггүй би саяхан сарын хугацаатай хөдөө ажиллахаар болсон юм. Очсоныхоо дараа эхний 3,4 хоног давгүй байсан ч тэрнээс хойш гэрээ санасан сэтгэл минь зүрхний ганц хайртыгаа орхиод цэрэгт явсан хархүү шиг л хар манангаар бүрхэгдээд, байж сууж чадахгүй байлаа. Сайндаа ч биш өглөө бүр босоход минь халуун цай ундтай угтаж, бүхий л ажилд минь санаа тавьдаг эмээгээ юу юунаас илүү санасан хэрэг л дээ. Тэгээд дараа нь бодохнээ эмээ маань байгаагаараа л гэрийн уур амьсгалыг халуун дулаан байлгадаг, зүрх сэтгэлээс нь хайр халамж ундарсан, сайхан хүн ажээ. Энэ бол миний хамгийн ихээр үнэлдэг чанаруудын нэг юм. Тиймээс би эмээгээсээ суралцаж, энэ чанарыг нь өвлөж авмаар байна.

Чиний хамгийн ихээр үнэлдэг чанарууд юу вэ?

Өөрт тохирохгүй ажил хийж буйн 5 шинж

Ажил & Мөнгө  | 2018 / 01 / 03

Алдарт кино найруулагч Федерико Феллини “Ажил маань яг ч ажил биш уртаас урт амралт байжээ” хэмээн хэлсэн байдаг.

Үнэхээр л өөрт тохирсон дуртай ажлаа хийнэ гэдэг сэтгэлийн жаргал, амралт байдаг. Харин чи одоо хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байна уу? Хэчнээн олон цагаар ажилласан огт ядраагүй мэт байж, өглөө эрт ч хамаагүй ажлаа бодохоор инээмсэглээд орноосоо өндийж чадаж байна уу?

Өөрт тохирохгүй ажил хийж буйн 5 шинж

“Яг одоо”-д очих аялал

Ажил & Мөнгө  | 2018 / 01 / 02

Яг одоо чи юу хийж байна найз минь. Мэдээж “яг одоо” нийтлэлийг л уншиж байгаа байх тийм ээ. Бид өнгөрсөн дурсамжаа бодож гуниглаж эсвэл баярладаг, бас ирээдүйгээ төсөөлж инээмсэглэдэг бас айдаг тэгсэн хэрнээ одоо цагийн тухай боддог билүү? Магадгүй одоогийн талаарх бодол чинь хоол, мөнгө, хувцас гэх мэт ойр зуурын зүйлсдээ санаа зовсноор дуусаж байж магадгүй юм. Гэвч одоо байгаа амьдрал, ажил, гэр бүл, өөртөө сэтгэл хангалуун амьдарч байж л өнгөрсөндөө харамсахгүй ирээдүйдээ аз жаргалтай байна, тийм үү?

 “Яг одоо”-д очих аялал
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Шинэ жилийн “шинэчлэл”-ийг хэрхэн амжилтад хүргэх вэ?

Ажил & Мөнгө  | 2018 / 01 / 01

Шинэ он гарах бүрд бид ирэх жилийн зорилгоо тодорхойлдог. Зарим нь өмнөхөө үргэлжлүүлнэ зарим нь өөрийгөө цоо шинээр бий болгохоор зорино. Жилийн төгсгөлд дунджаар бидний төлөвлөгөөний 8% нь л биелсэн байдаг аж. Үлдсэн 92%-ийг бид замын дунд гээдэг. Тэгвэл яаж энэ 8% -ийг 100 биш гэхэд ядаж 60-д хүргэх вэ?

Шинэ жилийн “шинэчлэл”-ийг хэрхэн амжилтад хүргэх вэ?

Амьдралын тойрог зурцгаая

Ажил & Мөнгө  | 2018 / 01 / 01

Амьдралыг машинтай адилтгая л даа. Бидний эрүүл мэнд бол машиныг хөдөлгөгч мотор, хүсэл мөрөөдөл бол машины хүрд, хайр дурлал, нөхөрлөл, мөнгө санхүү хобби бол дугуй нь гэж үзье. Мэдээж бүгд бүрэн бүтэн 100% байх ёстой. Ингэж байж машин чинь холын аянд саадгүй зорчих болно. Харин чиний машин амьдралын их аялал, их замд гарахад бэлэн болов уу? Бүрэн бүтэн эсэхийг хамтдаа шалгая.

Амьдралын тойрог зурцгаая

Бусдыг шүүмжлэхээсээ өмнө үүнийг өөрөөсөө асуу

Ажил & Мөнгө  | 2017 / 12 / 25

Амьдралын утга учраа олоход, өөрийгөө, найзуудаа, хайртыгаа таньж мэдэхэд, хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байна уу үгүй юу гэдгээ ойлгохын тулд бид маш олон асуулттай нүүр тулгардаг. Магадгүй эдгээр асуултуудыг өмнө нь сонсож ч байсан байх, асууж ч байсан байх. Харин бусдыг шүүмжлэхээсээ өмнө өөрөөсөө асуух асуултуудын тухай сонсож байсан уу?

Бусдыг шүүмжлэхээсээ өмнө үүнийг өөрөөсөө асуу

Амьдралын зорилгоо олоход чинь туслах “аминчхан” зөвлөгөө бас асуултууд

Ажил & Мөнгө  | 2017 / 12 / 22

Зорилго, зорилго, зорилго. Энэ үгийг залхтлаа сонссон гэдэгт эргэлзэхгүй байна. Харин чи зорилгыг “залхтал” нь хөдөлмөрлөж, тууштай зүтгэж, санасандаа хүрч чадсан уу, чадаж байгаа юу? Хэрэв өмнөө тавьсан зорилго чинь “яг хүсэж байгаа” чинь мөн эсэхт эргэлзэж байвал доорх 15 асуултыг өөрөөсөө асуугаарай.

Амьдралын зорилгоо олоход чинь туслах  “аминчхан” зөвлөгөө бас асуултууд

Тэмдэглэл хөтөлж хэвшснээр амьдралд чинь гарах эерэг өөрчлөлтүүд

Ажил & Мөнгө  | 2017 / 12 / 21

Зөв дадал хэвшил бүр эерэг өөрчлөлт, амжилт, аз жаргалыг авчирдаг. Жишээ нь манай найз бүсгүй хумсаа олон төрлөөр будсаар байгаад одоо оддын хумсыг засдаг шилдэг маникюрист болчихсон байна. Оросын агуу зохиолч Лев Толстой өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан нь түүнийг хожмоо зохиолч болоход ихээхэн нөлөөлсөн гэдэг. Гайхалтай байгаа биз?

Тэмдэглэл хөтөлж хэвшснээр амьдралд  чинь гарах эерэг өөрчлөлтүүд
“ Амралтын өдрийн шуудан” фейсбүүк группт элсээрэй. ">

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com