ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өөрийгөө хөгжүүлэх 12 зөвлөгөө

Ажил & Мөнгө  | 2007 / 02 / 27

Та ихэнх тохиолдолд байрныхаа хөлсийг хугацаанд нь төлж амждаггүй, бас гэрээс гарахдаа хувийн бүх нууцаа бичиж буулгасан тэмдэглэлийн дэвтрээ мартчихдаг байж болох юм. Хэн нэгэнтэй уулзсаныхаа дараа “Би ямар тэнэг юм бэ? Юунд тэгж хэлэв ээ” гэх зэргээр харамсах тохиолдол бидэнд олонтаа гардаг. Тэгвэл бид энэ бүх алдаагаа өөрийн мэдэлгүй гаргачихаад өөрийгөө зүхдэг биз дээ. Дараагийн удаа яасан ч энэ алдааг гаргахгүй гэж боддог хүн бүхэнд доорх зөвлөгөөг зориулж байна.

Хүнтэй харилцах ур чадвар

Ажил & Мөнгө  | 2004 / 07 / 17

Бид яриандаа бусдад эвгүй, ёозгүй сэдвийг оруулах, хөндөхийн хэрэггүй. Жишээ нь гэхэд эхнэр нь салж буйг мэдсээр байж түүнийх нь эрүүл мэндийг лавлахын хэрэггүй гэсэн үг. Хэрэв тийм эвгүй байдалд орвол санаандгүй ийм эндэгдэл гаргасныхаа шалтгааныг удтал нуршин тайлбарлахын хэрэгцээ байхгүй, ердөө товчхон уучлал гуйгаад, ярианыхаа сэдвийг өөрчилнө.

Өөр хоорондынхоо ярианд байхгүй буй нөхрийнхөө тухай муучилсан үг яриа хэзээ ч бүү ярьж байгтун.
Энэ бол нэгдүгээрт, хүний мөсний тухай асуудал. Хоёрдугаарт, тэнд буй хүмүүсийн дунд муучилсан тэр нөхрийн чинь хамаатан садан, анд нөхөр нь байж болно. Гуравдугаарт, бусад нөхөд чинь өөр бусдын дунд очоод бас биднийг ингэж муучлах хүн юм байна даа гэж бодно. Цаашилбал бусдыг муучилна гэдэг бол тэр хүнд атаархсан, илүү үзсэнийх нь гэрч даруй мөний дээр өөрийнх нь оюун ухааны хүрээ хомс, явцуу учраас өөр ярих сэдэв олдохгүй буй арга ядсан хүний арчаагүй байдал мөн гэдгийг сайн ухаарах учиртай.

Бусадтай харилцах зөв харилцаа гэж юу вэ?

Ажил & Мөнгө  | 2004 / 07 / 17

Хүнтэй юу ч ярьж хөөрлөө гэсэн эелдэг, боловсон харилцах хэрэгтэй. “Та нааш ир ээ”, “Та наашаа ирэхгүй юү” гэж хэлбэл эелдэг боловсон хэрэг. Харин гараараа дохин дуудах буюу ялангуяа ганц хуруугаараа дохиж нааш ир гэж зангах нь огт таарахгүй.
Ингэхлээр хүмүүстэй харилцахдаа сэтгэл бодлоо үгээр илэрхийлэх хэрэгтэй. Харин гар хуруугаар зангаж, дохиж болохгүй. Yгээр харилцаагаа илэрхийлэх нь боловсон, зангах дохих нь бүдүүлэг хэрэг. Yгээр илэрхийлэхдээ:

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Яаж суувал таарах вэ?

Ажил & Мөнгө  | 2004 / 07 / 16

Сууж байгаа хүний байдал их олон янз байдаг. Гэтэл түүний зарим нь гэр орондоо болон амарч байгаа үед, нөгөө зарим нь үдэшлэг, цэцэрлэг талбай зэрэг хүмүүсийн амарч байгаа газар болох атал харин албан ёсны байдалтай үед хэрхэвч үл таарах суудал байдаг.
Гуанз, зоогийн газар, хүлээн авалт, хурал, аливаа албан ёсны байдалтай байгаа үед цэх шулуун сууж сандлынхаа тал, дөрөвний гурав хиртэй зайг эзлэн, ар түшлэгэнд нь налалгүй сууна. Түшлэгтэй сандал дээр гэдэргээ налж суух буюу хэвтэх бол гагцхүү ганцаараа байх үед болно. Олны дунд түшлэгээ налж хэвтэх зохисгүй.

Ямар ч муу зүйлд өөрийн гэсэн сайн тал байдаг

Ажил & Мөнгө  | 2004 / 06 / 21

“Таны талаарх хов живээс илүү муу зүйл гэвэл тийм зүйл огт байхгүй байхыг л хэлэх байх. Оскар Уайлд”
Хов жив гэдэг нь нэлээд олон утга агуулсан бүрхэг зүйл байдаг. Тухайлбал, орчин үед хов жив тараадаг хүн гэж орчуулагддаг английн gossip гэдэг үг нь анхлан найз нартайгаа нийлэн архи уудаг эрэгтэй эсвэл гэрийн эзэгтэйг төрөх үед тус болдог гэр бүлийн найз эмэгтэйг заасан утгатай байжээ. Өөрөөр хэлбэл тухайн гэр бүлтэй тодорхой хэмжээгээр найз нөхдийн харьцаатай, дотор нь болж байгай үйл явдлын талаарх мэдээлэлтэй бөгөөд түүнийгээ согтсох ч гэх юмуу зарим нэг тодорхой нөхцөл байдалд тэр мэдээллээ хөндлөнгийн хүмүүст хэлэх боломжтой хүн байжээ. Харин манай хойд хөршийн тайлбар толиудад “сплетня” буюу хов жив гэсэн үгийг алдаатай эсвэл илэрхий худлаа зүйл үндэслэсэн ямар нэгэн зүйлийн талаарх цуурхал гэж тодорхойлсон байдаг. /энд монгол үгний талаар/ Гэтэл зарим нэг соёлуудад хов жив гэдгийг үгээр олны хүртээл болох ёсгүй хувийн шинж чанартай, баталгаатай мэдээлэл хүргэхийг хэлдэг байна.

Өрх гэр, хувь хүний төсөв

Ажил & Мөнгө  | 2004 / 05 / 28

Хэрэглэгчийн орлогын янз бүрийн төвшин нь мөн зарлагыг ялгаатай байхыг нөхцөлдүүлдэг нь тодорхой. Адил нөхцөл, ижил хэрэгцээтэй үед ч баян хүн ядуу хүнээс хавьгүй их мөнгө зардаг нь ойлгомжтой. Гэтэл орлогоор ч, хэрэгцээгээрээ ч адилхан, зарлагын бүтэц нь ч ижилхэн хоёр хүн санхүүгийн байдлаар эрс ялгаатай байдгийг бас мэднэ. Нэгэнд нь бэлэн мөнгө байж л байх, гэтэл нөгөөх нь байнга мөнгөөр гачигдах, Яагаад тэр вэ? Энд төсөв гэдэг ойлголт чухал үүрэгтэй болохыг та бид ямагт санаж байх ёстой. Төсөв хүний тодорхой хугацааны орлого, зарлагын цогцолборыг илэрхийлдэг.

Эелдэг зан гэдэг

Ажил & Мөнгө  | 2004 / 05 / 26

Эелдэг зан гэдэг бол эвдэрсэн хаалгыг үл анзааран, цаана нь хашаан дотор байгаа цэцгийг олж харахад хүргэдэг сэтгэлийн чадвар юм. Эелдэг харилцаа гэдэг бол моторт тос ямар чухал байдагтай адил тийм чухал байдаг.
Хүн бүр аз жаргалд тэмүүлдэг. Гэвч энэ аз жаргалыг олох найдвартай ганц л арга бий. Энэ нь єєрийнхєє санаа бодлыг хянах явдал юм.

Хүмүүст таалагдах мөрдлөг

Ажил & Мөнгө  | 2004 / 05 / 26

1. Хүмүүсийг үнэн сэтгэлээсээ сонирхогтун.
2. Инээмсэглэгтүн.
3. Аль ч хэлээр хүний нэр гэдэг бол бурам мэт сайхан, хамгийн чухал авиа болохыг санагтун.
4. Сайн сонсогч байж хүмүүсийн єєрийн тухай яриаг дэмжигтүн.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com