Хүний эрүүл байх хамгийн чухал үндэс нь дархлаа сайн байх шүү дээ. Одоо хүйтний улирал ирж байгааг дагаад агаарын бохирдол, орчин нөхцөл биднийг дархлаагаа урьд өмнөхөөсөө хэд дахин сайн байлгахыг өөрийн эрхгүй шаардаж байна. Өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийн манаач нь бүсгүйчүүд бид учраас хийх ажлынхаа жагсаалтад яалт ч үгүй оруулах хэрэгтэй.
...эсвэл их ачаалалтай үедээ, амьдралаа шийдэх чухал алхамынхаа өмнө, ямар нэг оюун ухаан шаардсан ажил эхлүүлж байхдаа...
Элсэлтийн ерөнхий шалгалтандаа өдөр шөнөгүй бэлдээд завгүй яваа жаахан дүүгээ өнөөдөр хараад бүр өрөвдчихлөө. Уг нь ч өөрийгөө тултал нь дайчилж “шүүсээ шахаж” байгаа залуу хүнийг өрөвдөх шалтгаан байхгүй л дээ. Гэхдээ л номын санд өдөржин сууж ядрахынхаа хажуугаар, байнга шахуу бууз хуушуураар хооллоод байгаа дүүгээ уураг тархиа хэрэгтэй үед нь зөв “тэжээж” чадахгүй байгаад нь санаа зовнисон.
Би тэр үед 6-р ангийн жаахан охин байлаа. Эгч минь их сургуулийн оюутан. Гэхдээ номын сангаас салдаггүй учраас үргэлж л харанхуй болсон хойно “Нэг мэдсэн 10 өнгөрөөд харанхуй болчихсон байна шүү” гэсээр л ирдэгсэн. Би эгчийнхээ хамгийн сайн сонсогч нь байлаа. Нэг удаа эгч маань “Би өчигдөр орой номын сангаас гараад автобусанд суулгүй алхаад ирсэн. Ганцаараа явахаар элдэв юм бодоход сайхан байдаг юм. Тэгсэн харин нэг мэдсэн чинь ганцаараа том том дуугарчихсан яриад явж байдаг байгаа. Гудамжаар явж байсан хүмүүс бүр над руу гайхаж хараад...” гээд өөрийгөө шоолж инээдэг юм байна.Тэрхэн зуур надад яагаад хүн ганцаараа ярьдаг юм бол гэж бодогдов. Харин энэ яриаг сонссон ээж маань “Чи чинь тэгвэл номын цагаан солио тусаж байгаа юм биш үү?” гэхэд, эгч “Яалаа гэж дээ өөртэйгөө л ярьж байхгүй юу” гэв. Түүнээс хойш би “өөртэйгөө ярих” гэх энэ сэдвийн талаар үе үе боддог боллоо.
Аз жаргалыг хүсэж байна уу? Тийм бол нэн түрүүнд өөрийгөө хамгийн шилдэг нь гэж хүлээн зөвшөөр. Өөрөөр хэлбэл энэ бол өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүл гэсэн санаа юм. Ихэнх хүмүүс өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй хэрнээ бусдад хүндлэгдэх гэж хичээдэг. Гэтэл өөрийгөө хүндэлж, хайрладаг хүн л эргэн тойрны хүмүүстэйгээ сайхан харилцаж, тэднээр хүндлүүлж чаддаг. Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, өдөр бүр аз жаргалтай байхыг хүсвэл дараах алхмуудыг хэрэгжүүлээрэй.
Нөхөр маань өглөө цайгаа уулгүй ажил руугаа жирийчих гээд байдаг сул талтай. “Тэгвэл ядаж бүлээн сүү уугаад гар л даа?” гэж хэлэхээр “Яах юм бэ, аягүй бол ажил дээр очоод гэдэс өвдөнө” гэдэг байлаа. Би яагаад сүү уухаар гэдэс нь эвгүйрхдэг тухай нь гайхдаг байсан ч өнөөдрийг хүртэл огт судалсангүй явжээ. Гэтэл саяхан энэ нь “лактозын үл зохицол” хэмээн нэрлэгддэг нэг төрлийн хөнгөн эмгэг болохыг олж мэдсэн юм. Бүр дэлхийн хүн амын 65% нь тодорхой хэмжээний лактозын үл зохицолтой юм гэнэ шүү.