ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өөрийгөө өглөөд эрч хүчээр дүүргэхэд чинь туслах 17 арга

Эрүүл мэнд  | 2016 / 02 / 17

Өглөө бол тэр өдрийн эхлэл гэдэг. Өглөөг хэр үр бүтээлтэй өнгөрөөнө тэр өдөр тэр чигтээ тийм байдаг нь аль хэдийнэ батлагдчихсан шүү дээ. Тэгэхээр өглөөд хэрхэн өөртөө урам зориг өгч, сэргээж байх вэ?

Өөрийгөө өглөөд эрч хүчээр дүүргэхэд чинь туслах 17 арга

Хүүхдээ хэзээ дүүтэй болгох вэ: Насны зөрүү бүрийн давуу ба сул тал

Эрүүл мэнд  | 2016 / 02 / 15

Ганц бие байхдаа хамаатнууд, ээжийн найзуудад “Найз залуутай болсон уу” гэж шалгаалгана. Харин хайраа олсныхоо дараа “Хэзээ гэрлэх гэж байна?”, гэрлэснийхээ дараа “Хэзээ маамуутай болох гэж байна?” гэсэн асуултанд жил бүрийн цагаан сараар булуулна. Тэгээд хүүхэдтэй болсныхоо дараа тэднийг одоо нэг юм “тайвширсан” болов уу гэж бодохоор ахиад л “Дүүг нь хэзээ гаргах гэж байна даа?” гэж шахаж эхэлнэ дээ. Амьдрал гэдэг чинь “шахаан” байхгүй юу, кк.

Хүүхдээ хэзээ дүүтэй болгох вэ: Насны зөрүү бүрийн давуу ба сул тал
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

ЯАЖ: Амархан, хурдан төрөх вэ?

Эрүүл мэнд  | 2016 / 02 / 04

Базлалт эхлэх үеэс авахуулан хэрэгжүүлэх 9 чухал стратеги
Чи жирэмсний сургалтанд суусан, бас төрөхдөө авч явах цүнхээ ч бэлдчихсэн байх. Гэхдээ л чамд өөрөөрөө амархан, хурдан төрөхөд хангалттай мэдээлэл байхгүй юм шиг санагдаж байгаа. Бас чи мэдээ алдуулах болон төрөлт хурдасган өвтгөдөг тариа хоёрын аль алиныг хэрэглэлгүйгээр, жамаараа төрөхийг эрмэлзэж байгаа байх. Тэгвэл төрөлтийн эхний үе шат буюу хол зайтай базалж эхлэх үеэс дараах стратегиудыг ашиглаж нэгэнт ойртсон төрөлтөө хурдасган, давхар өвдөлтийг нь багасгаарай.

ЯАЖ: Амархан, хурдан төрөх вэ?

Өглөөний цайгаа уухгүй өнгөрч болохгүй 5 шалтгаан

Эрүүл мэнд  | 2016 / 01 / 28

Чи өглөөний цайгаа өдөр бүр уудаг уу? Одоо үеийнхэнд ажилдаа яараад хувцсаа өмсөөд л гараад явчих тохиолдол бишгүй байдаг болсон. Ажил дээрээ очоод цайлахаас залхуурч явсаар нэг мөсөн өдөр л гарч ходоодоо баярлуулна. Зарим хүн бүр угаасаа л уудаггүй, хоолойгоор давдаггүй юм гэх нь бий. Аль нь ч бай, өөртөө хайртай бол өглөөний цайнд 5 минутыг заавал зарцуулах 5 шалтгааныг Гоолингоо нь нэрлэж байна.

Өглөөний цайгаа уухгүй өнгөрч болохгүй 5 шалтгаан

Чихэвчтэй хөгжим байнга зүүвэл сонсгол муудах уу?

Эрүүл мэнд  | 2016 / 01 / 22

Beats –ийн чихэвчээ зүүж орчлонгоос тасрахын сайхныг дуу хөгжимд дуртай бүсгүйчүүд сайн мэдэх байх. Гэхдээ сайхан юм болгон золиос шаарддаг гэдгийг бид мартаж болохгүй нь. Хэрвээ чи гэртээ, ажил, хичээл дээрээ, алхахдаа ч, автобусанд ч гээд хаа сайгүй чихэвчтэй хөгжим зүүдэг бол энэ нийтлэлийг заавал анхааралдаа аваарай.

Чихэвчтэй хөгжим байнга зүүвэл сонсгол муудах уу?

Ярилцах сэдэв: Ахиад хүүхэдтэй болох уу, ажилдаа эргээд орох уу?

Эрүүл мэнд  | 2016 / 01 / 21

Бяцхан маамуугаа төрүүлээд 1 жил орчим болох гэж байгаа олон ээжүүдийн өмнө энэ асуулт тулгардаг байх. Ялангуяа карьераа өсгөхөөр төлөвлөсөн, өмнөх замдаа алсыг харсан ээжүүдэд энэ нэлээд бодууштай зүйл мөн.

Ярилцах сэдэв: Ахиад хүүхэдтэй болох уу, ажилдаа эргээд орох уу?

Миний жирэмсэн болоод л ойлгосон жирэмслэлтийн тухай биш 8 зүйл

Эрүүл мэнд  | 2016 / 01 / 20

Мэдээж би эр бэлгийн эс эм бэлгийн эстэй яаж учирдаг, хэдэн долоо хоногтойдоо ургийн хөгжлөө тодорхойлуулах ёстойг гээд ээж хүний мэдэх ёстой шинжлэх ухаанч бүхэнд суралцсаар яваа. Гэхдээ энэ нэг жаахан амьтан надтай 24 цагийн турш байх болсноос хойш би амьдралын арга ухааны талаар ч бас олон зүйлийг ухаарсан юм. Ээж болчихсон байгаа бүх бүсгүйчүүд үүнийг уншаад надтай санал нийлэх байх.

Миний жирэмсэн болоод л ойлгосон жирэмслэлтийн тухай биш 8 зүйл

Өдөрт уух усныхаа хэмжээг нэмэх 10 зальтай арга

Эрүүл мэнд  | 2016 / 01 / 15

Чи хүн залуу, эрүүл, гоолиг байхын тулд өдөрт 2 литр ус зайлшгүй уух ёстой гэдгийг хэдэн зуун удаа сонсож байсан. Тэгэх нь зөв гэдгийг ч мэднэ. Гэхдээ л орой унтахаасаа өмнө бодоод үзэхээр сайндаа л 5 аяга шингэн юм ууснаас хэтрээгүй санагдаад байдаг бол энэ тоогоо амжилттайгаар 8 болгож ахиулах хялбархан аргуудыг зөвлөж байна. Эдгээр аргууд чамд тээр дарамт болохгүйгээр, амьдралын хэв маяг дунд чинь гулгаад л орчихно.

Өдөрт уух усныхаа хэмжээг нэмэх 10 зальтай арга

Мөөгөнцөр биш ч юм билүү? Үтрээний бактержилийн талаар 5 баримт

Эрүүл мэнд  | 2016 / 01 / 07

Чиний үтрээнээс өмнө нь эвгүй үнэртэй, цагаан юм гарч, загатнаж байсан тохиолдол бий юу? Хэрвээ байгаа бол үтрээний бактержилийн талаар мэдэж авах цаг чинь болжээ.

Мөөгөнцөр биш ч юм билүү?  Үтрээний бактержилийн талаар 5 баримт

2016 онд эрүүл, үзэсгэлэнтэй, амжилттай, жаргалтай эмэгтэй болохын төлөө!

Эрүүл мэнд  | 2015 / 12 / 29

Ийм болохын тулд 12 сарын турш чиний дагаж мөрдөх нэгдсэн төлөвлөгөө:
Facebook –ээр нэг ийм бичигтэй постер сүрхий тараад байх юм. “Хэрвээ чи өөрийгөө ухаантай, үзэсгэлэнтэй, аз жаргалтай мэт мэдэрч байвал гэртээ харь. Чи согтуу байна. Энэ бүгд нэг дор цогцлох боломжгүй” гэнэ ээ. Энэ үгийг зохиогч нь миний эргэн тойрон дахь бүгдийг нь цогцлоож болдгийн амьд жишээ болсон олон бүсгүйчүүдийг хараад хэрхэн гайхшрах нь надад үнэхээр сонирхолтой байна шүү.

2016 онд эрүүл, үзэсгэлэнтэй, амжилттай, жаргалтай эмэгтэй болохын төлөө!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com