Жил бүрийн зургаадугаар сарыг хүүхэд бүхэн тэсэн ядан хүлээдэг. Аав ээжийн ажлын газар, ах эгч, эмээ өвөөгөөсөө уут уутаар амттан бэлгэнд авч хүүхдийн парк, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалахыг тэд мөрөөдөж буй. Харамсалтай нь өнөө жил хөл хорио сунгасан тул тэдэнд маань гадуур зугаалах боломж олдохгүй нь. Тиймээс Гоолингоо энэ удаад хүүхдүүдээ гэртээ хэрхэн бүтээлчээр баярлуулж болох талаар бяцхан зөвлөгөө бэлдлээ.
Гоолингоогийн хамтрагч “220к Residence Wellness“ төвд Канадын чөлөөт бөхийн шигшээ багийн сор тамирчин 2018 оны дэлхийн аварга Жастина Ди Стэсио шигшээ багийн тамирчдын хамт бэлтгэл хийж байгаа бөгөөд Дэлхийн аваргын алт, хүрэл медальтай, пан амеркийн аваргын мөнгөн медальтай эмэгтэй тамирчин Монголд ирж бэлтгэл хийж байгааг Гоолингоо онцлож байна.
Хүний амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал дунд өнгөрдөг. Халуун дулаан энэ орчин бол гэрийн эзэгтэйн жинхэнэ хүч, байгуулсан “эзэнт гүрэн” нь юм. Харин гэрийн гоёл чимэглэл бол бидний байгуулсан “эзэнт гүрэн”-ийн сүр хүчийн бэлгэдэл учраас бүсгүйчүүд бид түүнийг маш чухалчлан авч үздэг. Гэрээ тухтай болгож, амьдрахад сайхан орчин бүрдүүлж чадсан эмэгтэй л өөрийн хүчийг гэртээ мэдрүүлж чаддаг гэдэгтэй маргах бүсгүй цөөхөн биз ээ. Тиймээс ч эзэнт гүрнээ цогцлоох тэр л хүчийг агуулсан чимэглэлд бид өөрийн гоёлоос ч дутахааргүй хайртай байдаг шүү дээ.
Хэрхэн ном унших дадал суулгах вэ, яаж номонд дуртай болох вэ, номын тэмдэглэл хэрхэн хөтлөх вэ зэрэг олон асуултууд Гоолингоод ирдэг. Иймээс бид номд унших сонирхолтой охид бүсгүйчүүлдээ зориулан цуврал нийтлэл хүргэхээр бэлдээд байна. Өөртөө ном унших дадлыг бий болгох нь амьдралдаа хийж буй чухал ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ учраас хамтдаа суралцаж, хамтдаа өөрийн гэсэн номын ертөнцийг бүтээе.
Цэцэг навч дэлбээгээ нээж хорвоод өнгө нэмдэг дулааны улирал хэдийнээ айлчлан иржээ. Урин дулаан болохын хэрээр чиний хувцасны шүүгээ улам өнгөлөг, улам жавхаалаг болсоор байгаа гэдэгт итгэлтэй байна. Хайр татам хавар зуны хувцаснуудаа ил гаргадаг энэ цагтай уралдан Choi Hainzan style бүсгүйчүүлдээ нандин цуглуулгаа дэлгэж байна. Загварлаг хувцасны "анд" гарцгаая!
Авдар дүүрэн алт мөнгөгүй байсан ч эмэгтэй хүн болгонд зүүх бүртээ нэг л өөр оршихуйд орчихдог ид шидтэй эрдэнэс бий. Эмээгээс чинь өв уламжилж ирсэн шүрэн ээмгийг ч, хайртын чинь сүй тавьсны бэлгэдэл болгож өгсөн алмазан шигтгээтэй бөгжийг ч арчлах арга зүй нь өөр өөр. Хуучирсан, шинэ ямар ч үнэт эдлэлийг зохистойгоор арчлах тусам улам тод гялалзаж, эзэндээ дээд зэргээр гялбаа нэмсээр байдаг. Эдийн чанарыг эзний хэрэглээ тодорхойлдог юм шүү.