Мэдлэг, чадвар бүхэн чамд цоо шинэ боломжуудыг нээж өгнө. Тиймээс нэгэн хэвийн амьдралаар амьдарч, өсөж дэвжихгүй байгаа мэт санагдаад байвал яг одоо нэг шинэ зүйл барьж аваад сурч эхлэ. Юу юу байж болохыг доор жагсаасан байгаа. Тэндээс өөрт таалагдсан, сурахыг хүссэн 2 л зүйлээ сонгож аваад сурч эхлэхэд 1 жилийн дараа гэхэд чамд ямар олон боломж бий болно гээч. Амьдрал чинь орвонгоороо ч өөрчлөгдөх боломжтой шүү.
Урин дулаан цаг ирж, гадаа сайхан болохыг дагаад гэр орноо цэвэрлэх, өвлийн зузаан хувцаснуудаа далд хийх гээд олон зүйлийг бүсгүйчүүд маань амжуулж байгаа байх. Харин өөрийнхөө биеийг хэр зэрэг “цэвэрлэж” байна даа? Хүйтэн үед дулаан явахаа л бодож биедээ хуримтлуулсан өөх тос, байнга хэрэглэдэг метал, агаарын бохирдол гээд биед чинь тодорхой хэмжээгээр хортой нөлөө үзүүлсэн зүйл олон бий. Үүнийгээ цэвэрлэх цаг нь яг одоо юм.
Төлөвлөж, цагаа зөв зохион байгуулж сурна гэдэг яг л гадаад хэл сурахтай эсвэл машин барьж сурахтай адил аажим аажмаар сайжирч, удаан хугацаанд суралцдаг, “төгс” гэсэн үнэлгээгүй болохоор тасралтгүй хөгжүүлдэг чадвар юм. Тиймээс ч би 4 жилийн өмнөөс төлөвлөгөөний амтанд орсон ч одоог хүртэл суралцагчийн түвшинд явсаар байна.
Саяхан би гурвалжин хоншоор, шагайгаар татсан оломтой, хар туфли авсан юм. Түүнийгээ ямар хувцсан дээр өмсөх вэ? гэж бодоод эрэл хайгуул хийсний эцэст богино дүүжин өмд хамгийн загварлаг, орчин үеийн сонголт гэдэг дээр тогтлоо. Тэгээд өдөр тутамдаа өмсөх гэж байсан туфлиэ ажил хэрэгт гэсэн хэсэгтээ оруулчих нь тэр.
“Хийх юм маш их байна. Гэхдээ хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байна.” – энэ үгийг сонсох бүртээ би хаанаас нь ч хамаагүй, зүгээр л хийж эхлэ гэж хариулмаар санагддаг. Угаас эхлэж байж л буруу зөв, хэрэгтэй хэрэггүйг нь мэдэхээс биш алдахаас, цагаа үрэхээс эмээсэндээ бодсоор л суух юм бол үнэндээ юу ч өөрчлөгдөхгүй.