Үл хөдлөх хөрөнгийн хүчирхэг өв залгамжлагчдын нэг, загварын ертөнцөд өөрийн гэсэн байр суурьтай энэ бүсгүйн хамгийн чухал ажил бол хоёр хүүхдийн ээж байх юм. Тиймдээ ч ямагт гэр бүлээ тэргүүнд тавьж хөдөлмөрлөсөөр иржээ. Карьер, гэр бүл, гоо сайхныг бүгдийг нь хослуулсан Иванкагийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол?
Хийж бүтээснээрээ дэлхийд гайхагддаг хүмүүсийн амжилтын жор нь юу гэдгийг мэдэх үү? Бурхнаас заяасан онцгой өгөгдөлтэйдөө ч биш, цаг үе нь “тэгээд” таарчихсандаа ч биш. Өөрт байгаа нөөц бололцоог хамгийн зөвөөр ашиглаж чадсанд л байгаа юм. Харин түүнийг нь илүү амжилттай болгодог нууц түлхүүр нь ердөө өдөр тутмын ажлаа төлөвлөж, зөв цагуудад хувааж, үр дүнтэй ажиллаж, дуртай зүйлсдээ цаг гаргаж чаддаг байсных.
Хуримын товоо гаргаж, урилгаа тараачихсан чамд одоо нэг л ажил дутуу байгаа тийм үү? Гоёмсог даашинз, ганган туфль, гоёлоо хэрхэн зөв сонгохоо мэдэхгүй байгаа бол үзэсгэлэнт бүсгүй чамд энэ нийтлэл яг тохиржээ. Алив ээ, алмаз шиг гялалзаад өг, хонгор минь! Амьдралд чинь гэрэл гэгээ, баяр жаргал нэмсэн цоо шинэ нэгэн хуудас нээгдэх нь ээ.
Аз жаргалаа хуваалцдаг “ Амралтын өдрийн шуудан” группт маань ямар, ямар гоё яриа өрнөдөг гээч?
7 хоног бүр хэт их ачаалалтай ажиллан, хариуцаж авсан ажил болгоноо эцсийн хугацаанд нь амжуулж өгөхийн төлөө эрүүл мэнд, гэр бүлийн харилцаагаа золиосолж, шөнө дөл болтол ажиллах энэ дүр төрх чамд танил сонсогдож байвал чи гарцаагүй цагийн менежментээ эргэн нэг харахаас өөр аргагүй нөхцөл байдалд оржээ.
Танилц. Энэ бол Солонгосын арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн хамгийн чухал хэсгийн нэг салфеткан маскны дараагийн үе болох “modelling mask” юм. Олон жилийн өмнө энэ төрлийн маскыг зөвхөн дээд зэрэглэлийн спа болон гоо сайхны салонуудад л өндөр үнэ төлөн хэрэглэх боломжтой байсан бол Солонгосчууд үүнийг өдөр тутамдаа хэрэглэх технологийг сүүлийн хэдэн жил тасралтгүй хөгжүүлснээр одоо үед хүссэн хэн бүхэн боломжийн үнээр энэ маскыг худалдан авч, гэртээ хэрэглэх боломжтой болжээ.
“Хагас сайн бүтэн сайн хоёрын дунд ахин нэг өдөр байсан ч болоосой” “За маргааш Даваа гараг, ахиад нэг амралтын өдөр байдаг бол сайхнаа” “Даваа гараг эхлэхээр л заримдаа яс хавталзах юм”, “Ажлын өдрүүд хурдхан шиг дуусаасай” гэх үгсийг яг үнэндээ наснаасаа олон сонсож байсан. Гэхдээ ажлын өдрийг бушуухан дуусгаж, амралтын өдрийг амарсан ч биш, үгүй ч биш хоёрын дунд өнгөрөөхөд бидний залуу нас, оноогдсон амьдрал 2 маань дэндүү хайран биш гэж үү? Ингэж л бодсоноос үүдээд өдөр хоногууд үр бүтээлгүй өнгөрч, ажлын өдрүүд уур бухимдлаар дүүрэн байж, хийж гүйцэтгээгүй ажлууддаа уягдаж, амьдралын буруу хэмнэл,зохисгүй хооллолт гээд болохгүй зүйлсээр амьдрал чинь дүүрээд нэг л болж өгөхгүй байна уу?
Зун цаг бидэн дээр айлчлан ирээд хэдийнээ 1 сар өнгөрөх нь ээ. Амралт зугаалгын үеэр чамд хамгийн ихээр хань болох, бас нэмээд чиний амьдралыг харах өнцгийг багахан ч атугай илүү өргөн болгож, чамайг хувь хүний чинь хувьд өсөн дэвшихэд чинь туслаж чадах энэ жил хэвлэгдэн гарсан 5 гайхалтай номыг Гоолингоо нь чамдаа зөвлөж байна. Өдөр тутмын завгүй амьдралын хэмнэлээсээ түр ч болов завсарлага авч өөрийнхөө өнгөрсөн-одоо-ирээдүйг тунгаан бодож, амьдралдаа хийх дараагийн чухал алхамаа төлөвлөхдөө “ашиглаарай”.