ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өдөр тутамдаа өмсөх энэ намрын трендүүд

Загвар  | 2015 / 09 / 09

Хавар намар бол хамгийн загварлаг хувцаслаж болох, “моод”-ноос хоцордоггүй бүсгүйчүүдийн хувьд алтан үе гэж хэлж болохоор улирал билээ. Тийм болохоор энэ талаар нийтлэл бэлдэхэд ч урамтай байдаг. Шүүгээндээ намрын уур амьсгал оруулахаар шийдээд удахгүй дэлгүүр хэсэх гэж байгаа бол эдгээр дээр нүдээ унагаарай. Хослуулаад өмсчихсөн байхад чи санаа зоволтгүй сайхан харагдана.

Өдөр тутамдаа өмсөх энэ намрын трендүүд

Номноос бүтэж, номоор хүрээлэгдсэн “Номон” кафе

Чөлөөт цаг  | 2015 / 09 / 08

Заримдаа өдөржин оффистоо суугаад ч ажлын үр бүтээмж багатай байх үе байдаг. Ийм үедээ би хийж байгаа ажлаа түр хойш тавиад агаар амьсгалахаар гардаг билээ. Тэр л янзаараа албан тасалгаанаасаа гарч алхах зуураа "Барилгачдын талбай"-н зүүн хойно байрлах “Номон” кафегаар үйлчлүүллээ.

Номноос бүтэж, номоор хүрээлэгдсэн “Номон” кафе

Ханнад юу тохиолдсон бэ? - 45

Чөлөөт цаг  | 2015 / 09 / 07

Греди Ханнагаас харц салгалгүй ширтлээ. Гаднаас нь харахад залуухан, улаа бутарсан эрүүл чийрэг, ухаалаг, зөөлөн сэтгэлтэй, хөгжилтэй, гайхалтай эмэгтэй. Гэвч өнгөрсөнд тэр жинхэнэ там шиг амьдралаас зугтаж, амь гарсан гэдгийг хэн ч таамаглахгүй.

Ханна Гредигийн албан тасалгааны цонхоор удаан ширтээд хэсэг чимээгүй зогсов.

Ханнад юу тохиолдсон бэ? - 45

Давхраагүй болон жижигхэн давхраатай нүдийг будах 15 арга

Гоо сайхан  | 2015 / 09 / 04

Нүдний будалтын хичээлүүд дээр үргэлж хүнхэр, давхраатай нүд харагдсаар байгаад давхраагүй эсвэл бараг л мэдэгдэхгүй жижигхэн давхраатай нүдтэй бид олон янзаар будаж турших талаар бодохоо ч больчихсон явдаг. Гэхдээ бидний нимгэн зовхитой, хаанаас нь ч харсан ази нүдэнд ч бас олон төрлийн сонирхолтой будалт хийж болно. Би өнөөдөр бяцхан хайгуул хийж давхраагүй болон жижигхэн давхраатай нүдийг будсан 13 төрлийн жишээг алхам алхамтай нь хамт цуглууллаа. Хадгалж аваад нэг нэгээр нь туршин өөрийнхөө цорын ганц нүдэнд тохирсон будалтыг олоорой.

Давхраагүй болон жижигхэн давхраатай нүдийг будах 15 арга

Halston Heritage – 2015 оны намрын RW загварууд

Загвар  | 2015 / 09 / 04

Нэг загварт 2-оос илүү өнгө оруулалгүй, бүсээр холбож өгсөн чамин цуглуулгыг дэлгэе.

Halston Heritage – 2015 оны намрын RW загварууд
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сармис, зөгийн балны соустай шаржигнуур гахайн мах

Хоол хүнс  | 2015 / 09 / 04

Шаржигнуур тахиа гэж сонсч байснаас шаржигнуур гахай гэж дуулж байв уу? Тахианаас ялгаатай нь гаднаасаа шажигнасан хатуу харагдах хэрнээ дотор талдаа шүүслэг зөөлөн байх болно. Хийхэд ч хялбар бөгөөд амттай болдог шүү.

Сармис, зөгийн балны соустай шаржигнуур гахайн мах

Ханнад юу тохиолдсон бэ? - 44

Чөлөөт цаг  | 2015 / 08 / 31

Греди: Хэн нэгэн таныг сүрдүүлсэн үү?
Ханна Греди рүү нухацтай харан, уруулаа нэг хазлаад: Үгүй ээ.
Греди: “Тийм бол ярих гэсэн зүйлээ эхэл дээ, Ханна.” гэж хэлээд ширээн дээр давхарлаж тавьсан байсан гурван хавтсыг тэгшлэн, бичгийн хавчаар барьж авч оролдонгоо их л тайван, албаны, тэвчээртэй харагдах гэж хичээв. Гэвч Ханнагийн ярьсан зүйл түүнийг цочролд орууллаа.

Ханнад юу тохиолдсон бэ? - 44

“Амьдралын ургамал”-аас бүтсэн хөгшрөлттэй тэмцэх жор

Гоо сайхан  | 2015 / 08 / 28

Өчигдөр Наран Их дэлгүүр дээр аялал хийнгээ шинэ бүтээгдэхүүний нээлтийг зорин хүлээсэн юм. Зорьж үзэх болсон нь нэг шалтгаантай. Өмссөн даашинз, өндөр өсгийт хоёртоо нүүр бардам алхдаг байсан ээжийн минь сайхан инээмсэглэл намайг ухаан суух тутам хүчээ алдаж, арьсных нь гэрэл гэгээ бүдгэрч, зовхиных нь арьс унжиж, хөх зураас хай сайгүй. Өөрөө ч ээж минь хөгширч байна даа гээд л санаа алдан толь ширтдэг болоод байгаа. Ингэж хэлэх бүрт нь дотор урагдах шиг л болж, яаж туслах вэ л гэж бодогдоно.

“Амьдралын ургамал”-аас бүтсэн хөгшрөлттэй тэмцэх жор

Шар манжингийн амтат салат

Хоол хүнс  | 2015 / 08 / 28

Өмнө нь манжингаар салат хийх тухай бодож байв уу? Кальци ихээр агуулдаг, А витаминаар баялаг манжинг хүнсэндээ тогтмол хэрэглэвэл ясны сийрэгжилт болон яс муруйх, шүдний буйл үрэвсэх, ходоодны хүчил ихсэх, ханиад, хатгаа авах, цаашлаад чихрийн шижин өвчинөөс сэргийлэх ашиг тустай. Махыг дангаар нь чанах болон мах оролцсон хоол хийхдээ манжинг оролцуулж байвал амттай бөгөөд биед хэрэгтэй.

Шар манжингийн амтат салат

Хөөрхөн болоход чинь халбага ингэж тусална

Гоо сайхан  | 2015 / 08 / 28

Халбаганы ид шид дуусаагүй л байж шүү. Хоол хутгаж идэхийн төдийд л халбагыг чи ашиглаж байгаа бол өөрт байгаа нөөц бололцоогоо хэрэглэхгүй хаяж байгаагаас өөрцгүй ажээ.

Хөөрхөн болоход чинь халбага ингэж тусална

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com