Энэ цуглуулгад хар өнгө бараг л байхгүй. Ихэнх гоёлын даашинзны цуглуулгад хар өнгө томоохон байр суурийг эзэлдэг бол энэ тавь гаруй даашинзны гурав нь л хар байгаа. Энэ нь биднийг илүү гэгээлэг, романтик, хөвсөлзсөн, гялтаганасан, тод өнгүүд рүү тэмүүлээсэй гэсэн дохио биз ээ. Ай сайхан даашинзнууд минь ээ...
Нигер гаралтай Нью Йорк хотод амьдарч ажилладаг дизайнер Amaka Osakwe энэхүү маркийг үүсгэн байгуулсан бөгөөд загварууд нь орчин үеийн хэв маягт Африк маягийн уур амьсгалыг шингээж өгснөөрөө онцлог байдаг. Нэг их хэрэглэгдээд байдаггүй өнгөний хослол, принт хээнүүд, хамба хилэн, том жижиг хуниас болон дүүжин, трапец загваруудыг энэ цуглуулгаас онцлон харж болно.
Гэрийн болон гэр бүлийн гишүүдийн ая тухтай дулаахан байдал гэрийн эзэгтэй бид нараас л шалтгаалдаг. Тийм болохоор л ээжийн эзгүй гэр гэр биш гэдэг орчин үеийн хэлц гарсан байх даа тэ? Хүүхдийнхээ, нөхрийнхөө, аав ээжийнхээ бас өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьж, гэрээ өвлийн турш дулаан байлгахад туслах аргуудыг Гоолингоо нь зөвлөж байна.
Чамд энэ жил хүн болгон үсэндээ чёлк тавиулаад байгаа юм шиг санагдаж байна уу? Бас хүн болгон чокер зүүж, өндөр суудалтай жийнс өмсөөд л... Энэ бол 90-ээд оны трендийн нөлөө юм. 90- ээд оны эхэнд ганган байсан тэр хувцаслалт одоод ирж, илүү баяжингаа биднийг баярлуулаад байгаа хэрэг. Zuhair Murad – ын цуглуулгад ч гэсэн энэ өнгө аяс байсаар байна. Шагайгаар татсан түрийтэй гутал, дугуй мөрнүүд, лаак, хамбан материалуудыг хар л даа. Мөн тун удахгүй 2000-аад оны эхэн рүү ирж хатгамалтай жийнс, 2 эгнээ товчоор ахин шууруулж мэдэх бололтой.