Ханна даашинзны үнэ ханшны тал дээр Гредигийн ээжийн зөвлөгөөг дагахыг нэг их хүсэхгүй байлаа. Ялангуяа орчин цагийн охидын хувцаслалтын хэв маягийн талаар түүний мэдлэг хомс гэдэг нь тодорхой. Гэхдээ энэ олон дэлгүүрээр тэдэнтэй хамт хэсэж, өөрийнх нь сонирхлоос тэс өөр, алаг эрээн, нүд эрээлжилсэн олон хувцас хунар харж яваа хэрнээ өдий хүртэл гомдоллохгүй хичээл зүтгэл гаргаж байгаад нь талархаж байлаа.
Чамд ийм үе тохиолддог биз дээ? Гансарч шаналсан юмгүй мөртлөө ганц сайхан тэврэлтээр л дутах үе? Хайртынхаа, ээжийнхээ, найзынхаа, хүүгийнхээ тэврэлтийг санаж, бүр заримдаа хэн нэгэн нь, танихгүй хүн ч хамаагүй зүгээр л намайг тэвэрч нуруугаар минь илээсэй хэмээн бодогдох нь бий. Яг одоо чамд ийм үе тохиолдож байвал яах вэ:
Би нэг залуутай 3жил гаран үерхэж байгаа юм аа. Эхэн үедээ бүх зүйл сайхан байсан ч хүүхэдтэй болсноор бүгд эхэлсэн. Ээж нь мэдчихээд хүүхдээ авахуул, эрт байна залуу байна гээд бөөн юм болоод би гэж тэнэг за үнэхээр хүүхдээ авахуулсаны дараа надаас салаад явбал энэ надад хайргүй гэсэн үг хаяад явах хүний хүүхдийг гаргаад яах вэ гэж бодоод авахуулахаар болсон.
“Гар нь хүйтэн хүний сэтгэл нь ч бас хүйтэн байдаг”. Багадаа хэн нэгэнтэй танилцаж, гар барих болгонд иймэрхүү шооч үг сонсдог байж билээ. Эхэндээ нээрээ юм болов уу гэж урвайна. Сүүлдээ ч төмөр дутагдлын цус багадалтын маань шинж гэдгийг мэдээд тайвширсан л даа. Бүхий л булчин султай, гар хөл нь цэв хүйтэн байдаг, сарын тэмдэг нь юүлээд хаячих шиг их ирдэг хонгор бүсгүйчүүдийн анхааралд! Та нарын сэтгэл “паар” шиг л халуун дулаан!
Саяхан Одри Хепбурны бага хүү Лука Дотти Yahoo! Health – ийн уншигчидтай ээжийнхээ эрүүл амьдралын энгийн дүрмүүдийн тухай хуваалцжээ. Тэдгээр дундаас онцлох хэсгүүдийг нь түүн доор нийтэллээ.
Арван наймдугаар бүлэг
Ням гаригийн орой Ханна Жоугийн дуртай ресторанд хооллож суулаа.
Ханна: Тэр хүн хэрхэн илжиг шиг зөрүүд байж, өөрийнхөөрөө зүтгэх урлагийн хичээл заавал таарна. Би энэ амралтын өдрүүдийн төлөвлөгөөг битгий нураагаач гэж түүнээс үнэхээр их гуйсан. Охид мэдээж түүнд уурласан байгаа. Гэхдээ тэд чухам яг юу болсныг нарийн мэдэхгүй байгаа л даа. Аргаа ядаад Люсиг түүний эсрэг турхируулж үзлээ. Нүдээ цавчихын төдий ч өөрчлөгдсөнгүй. Аннагаар эвтэйхэн гуйлгаж үзлээ, бас л нэмэргүй. Тэгэхээр нь бүр бохир тоглохоор шийдээд ээж рүү нь ярьчихсан. Ээж нь түүнтэй ярилцахаар болсон.