Томоохон загварын сэтгүүлүүд түүнийг жинхэнэ фэйшниста гэж нэрлэн, хувцаслах хэв маягийнх нь тухай бүтэн нүүр нийтлэл бичиж, загварын долоо хоногуудад өдөр алгасалгүй уригдаж, нүүрний эгнээнд суух бүсгүйчүүдийг хараад “Яг юу нь тийм гоё байгаа юм бол? Энэ эмэгтэй үнэхээр тийм загварлаг хувцаслаад байна гэж үү?” гэж гайхаж байсан уу? За тэгвэл тэр онцгой зүйлийн тухай л энд ярих гэж байна шүү.
20, 30 жилийн өмнөөс ирсэн загварын шуурга энэ жил хүчтэй салхилж байгаа билээ. Хаа сайгүй өндөр суудалтай жийнс, том хүрэм, чокер зүүлт, зурагтай футболк, дөрвөлжин хоншоортой гутал, лаакан материал, хатгамал чимэглэл гээд л. Гадаа сэрүүсэж байгаатай холбоотой энэ салхины эрч улам л чангарах төлөвтэй байна. Мотоциклчин залуугийн найз бүсгүй болж, хуучны шоон хээг шүүрч, аавынхаа шинелийг гуйхдаа одооноос бэлдэж эхлээрэй.
Миний нэг ордог зоогийн газрын нэрийн шөл нь их гоё. Цагаандуу өнгөтэйгөөс гадна амт нь зөөлөн, ахин дахин амталмаар сэтгэгдэл төрүүлдэг. Тэр шөлийг идмээр санагдах бүрдээ яаж хийдэг юм бол, жор нь юу юм бол гэж их боддог болохоор интернэтээс хайсан юм. Хайж олсон доорх жоруудаа туршиж үзэхэд ерөнхийдөө төстэй болж байна лээ. Орц нь өөр болохоор арай өөр амттай . Гэхдээ л намрын сэрүүнд хааяа нэг зөөлөн амттай халуун шөл идмээр санагдвал сайхан сонголт болно.
Нөүтбүүкээ шинэчлэх яг тохиромжтой цаг нь одоо
Учир нь жилийн 8 –хан хувийн хүүтэй болчихсон байна. Урьд нь дунджаар 18-24 хувийн хүүтэй байдаг байсан шүү дээ. Тэгэхээр жишээ нь чи 1,500,000₮ -ний үнэтэй нөүтбүүк авбал сард 125,000₮ + сарын хүү 9000₮ -ийг л төлнө гэсэн үг. Бараг хүүгүй, зүгээр л найзаасаа нөүтбүүк аваад 12 сард мөнгийг нь хуваагаад төлж байгаагаас өөрцгүй байгаа биз дээ?
“Don’t Wake Me Up”
Утсан мөртэй, торгомсог даашинз, сонирхолтой принттэй футболк, гэрийн халааднаас санаа авсан цув, унтлагын хувцаснаас санаа авсан хослол гэх мэт сонирхолтой хувцсуудаар “NANDIN” маань эгнээгээ өргөжүүлжээ. Мөрөөдөлтэй Монгол бүсгүйчүүд юуг дотроо бодож энэ цуглуулгаа гаргасныг эндээс дэлгэрэнгүй уншаарай: