Чи хэр их алхалт хийдэг вэ? Дэлгүүр ороод ирэх, хажуугийн цэцэрлгээр зугаалахын хоорондохыг “алхалт”-нд тооцож болно л доо. Гэхдээ үүнээс авах үр дүн нь тийм ч өндөр байхгүй болов уу. Алхахыг дасгалын дайтай хүлээн авч, дасгалын дайтай хийснээр бид үүнийг эрүүл, үзэсгэлэнтэй бие махбодьдоо оруулж буй хөрөнгө оруулалтанд тооцож болно. Өөрөөр хэлбэл үүнд хүч, хөдөлмөр, цаг хугацаа, хичээл зүтгэлийг тодорхой хэмжээгээр шингээх ёстой гэсэн үг юм. Харин яаж, ямар ямар төрлөөр алхаж болох вэ?
Алхана гэдэг бидний бүгдийнх нь хийж чадах хамгийн амархан, авьяас эвсэл хоёрын алийг нь ч шаарддаггүй дасгал мөн. Биеийн тамирт “ясны” дургүй хүн ч үүнээс таашаал авч чадна. Фитнесс, йогийн алинаар нь ч хичээллэдэггүй “модон” биетэй хүн ч алхахыг бол яаж ийгээд чадна. Тэгэхээр хэнийг ч ялгаварлан гадуурхдаггүй энэ “хямд” дасгалын ач тус нь харин хэр “үнэтэй” вэ? Үнэлж баршгүй их гэвэл зохино. Нэг хөлөө нөгөөгийнхөө урд тавиад, марш! Нэгээс эхлээд 10 хүртэлх наад захын ач холбогдлыг нь тайлбарлаад өгье.
Өргөгчтэй хөхний даруулга, өндөр өсгийт, тод будаг зэргээс татгалзаж эмэгтэй хүний байгалийн төрхөө ил гарган, энгийн цэвэрхэн хэрнээ загварлаг харагдах боломжийг минималист хэв маяг бидэнд олгож байгаа. 1 өнгөөр дагнасан эсвэл нарийн судал, зураасан, хээрээсэн хээ нэмэх нь энэ жилийн голлох хоёр өнгөний нэг шохойн цэнхэр. Ингээд Catherine Quin –ий минималист цуглуулгыг өмнө чинь дэлгэж байна.
Чи өдөрт дунджаар хэдэн алхам алхдагаа мэдэх үү? Хэрвээ мэдэхгүй бөгөөд мэдмээр байгаа бол энэ нийтлэл чамд зориулагджээ. Бас чи “Өдөрт 10,000 алхам алхах 30 хоногийн чэллэнжид нэгдсэн байгаа бол чамд ч мөн хэрэгтэй гэж ойлгож болно. Хүн төрөлхтнийг илүү хөдөлгөөнтэй, эрүүл хэв маягтай амьдрахад зориулан бүтээсэн аппликешнуудыг түүвэрлэн хүргэж байна.
Фитнес, йог, балет, усан басейнаас арай өөр зүйл туршиж үзэхийг хүсэж байгаа бүсгүйчүүдэд энэ нийтлэлийг зориуллаа. Энд фитнесээс тусгаарлан үүссэн төрөл болон огт өөр спорт тулааны төрлүүдийг оруулсан байгаа. Нэг зүйлээрээ нийтлэг байгаа нь тэд бүгд бидний биеийг чийрэг, эрүүл, хүчтэй, гуалиг болгоход чиглэсэн.
Саяхан гэр рүүгээ харьж явтал ээж маань утасдаж, бие нь өвдсөн болохоор эмчид үзүүлж эм авч ууж байгаа талаараа надад ярив. Ээж маань миний санааг зовоох гэж хэлээгүй нь ойлгомжтой ч аль хэдийнэ сэтгэл минь зовниод эхэлчихэв. Би юу хэлэхээ мэдэхгүй дэмий л сайн унтаж, хоол ундаа сайн идэж, дархлаагаа сайн байлгаа ээж гэдгээс өөрийг цухуйлгаж чадсангүй. Тэр үед би нэг л зүйлийг ойлгосон:
Тусдаа гарч, айлын эзэгтэй болсноор л би гэдэг хүн анх удаа өөрийн гэсэн шарах шүүгээ, миксертэй болсон юм даа. Анхлан суралцагч юм болохоороо эхэндээ тэднийхээ ид шидийг ашиглан дан кекс, капкейк хоёрыг “гараас гаргав”. Дараа нь бэлэн сүүн кремний бэлдэц (whipping cream) авч байгаад кексээ түүгээрээ чимэглэдэг боллоо. Харин одоо дан крем маань уйтгартай санагдах болсон тул аарц, бяслаг, кофе гээд төрөл бүрийн амт, орц нэмж бялуугаа улам сонирхолтой болгох боллоо. Ямар ч байсан нэг нэг алхам ахиад байгаа биз?
Зөндөө олон зүйл хийж амжуулмаар байгаа ч нэгийг нь ч үр дүнтэй хийж чадахгүй байгаадаа сэтгэл гонсгор байна уу? Хэн нэгэн бидний энэ их ажлыг бирд шиг амжуулаад өгдөг бол тун чиг сайхан байх байлаа. Гэвч тэр бирд шиг хэн нэгэн нь бид өөрсдөө л байхаас өөр аргагүй. Тэгэхээр өөрөө өөрийгөө бирд шиг нэгэн болгохын тулд бэлдэх учиртай. Спортын тамирчин бүр тэмцээнийхээ өмнө хатуу бэлтгэл хангаж, өөрийгөө хамгийн дээд хэмжээнд нь тултал дасгалжуулдаг. Бэлтгэл муутай, өөрийгөө бага шахсан тамирчинаас үр дүн тийм ч өндөр гарахгүй. Яг үүнтэй нэгэн адилаар хэрвээ чи бид хоёр өнөөдрөөс л өөрөө өөрийгөө шахаж оргилын төлөө тэмүүлж амьдрахгүй бол хэзээ ч өөрийнхөө хамгийн супер хувилбарыг бүтээж чадахгүй. Өөрийгөө бүтээхийн төлөөх өөртэйгөө өрсөлдөх их тэмцэлд чинь хэрэг болох дараах 8 зөвлөгөөг Гоолингоо нь хүргэж байна.