Анх найзуудтай нь танилцах үед л түүний харц чамаас салахгүй байсан. Эхэндээ чи түүнийг нэг их анзаарч тоогоогүй. Харин зарим үед хайртаас чинь ч илүү анхаарал тавьж, дотно хандахад л чи нэг л биш болоод байгааг гадарласан. Хайрттайгаа бага зэрэг маргаж муудахаар л тэр хаанаас ч юм олоод мэдчихсэн чамд хань болж зогсоно.
Зочин: babo
Баярлалаа Гоолингоо. Зурхайгаа уншаад эрч хүчээр бүхий л эд эрхтэн минь сэлбэгдэх шиг боллоо. 8-р сарыг үр бүтээлтэй, амжилттайгаар өнгөрүүлэх болно. Өдөр бүхэн бидэнд бурхан тэнгэрээс эсвэл ирээдүйгээс өгч буй бэлэг бас боломж юм. Түүнийг ашигтайгаар бас зөв зохистойгоор ашиглаж чадсан хүн л амжилтыг олно.
Бид эмэгтэй хүмүүс. Тийм биз? Тэгвэл бидэнд хэний бодол хамгийн чухал санагдах вэ, бод доо? Эмэгтэйчүүдийн эмчийнх үү? Гоо сайхны шинжээч үү? эсвэл Мэргэжлийн стилист үү? Эдгээр хэдий чухал ч тэднийг хаанаас олохоо бид мэднэ шүү дээ. Харин эрчүүд гэдэг бидэнд ойр юм шиг мөртлөө баргийн асуултад өөрийнхөө юу бодож байгааг шуудхан хэлчихдэггүй тэр л бүрэг, ичимхий хүмүүсээс бодлыг нь асуувал хамгийн сонин биш гэж үү?
Найз залуутайгаа болзож эхэлсэн эхний хэдэн сард ч энэ асуудал болдоггүй байж дээ. Гэтэл одоо хамт очоод найзуудтайгаа уулзъя гэхэд татгалзаж, бүр сүүлдээ намайг ч тэдэнтэй байлгахаас дургүйцэх болж. Шалтгаан нь миний найзууд найз байхад хангалтгүй хүмүүс юм гэнэ! Ажил хийдэггүй, өөрийн гэсэн орлогогүй, хүсэл мөрөөдлөө олоогүй яваа ч гэлээ тэд чинь миний л хар багаасаа хамт өссөн, хэчнээн жил нөхөрлөсөн найзууд минь шүү дээ!
Танихгүй хүмүүстэй дөнгөж танилцаад Гоолингоод ажилладаг гэж хэлэх бүрт манайхыг сэтгүүл гэж андуурах тохиолдол маш их байдаг. Нээрэн шүү. Өнөөдөр л гэхэд саяхан нээгдсэн шинэхэн кофе шоп - д ороод менежертэй нь уулзахаар Гоолингоогоос ирсэн гэдгээ эрэгтэй баристад нь хэлтэл “Юу билээ? Манайх танайхаас сэтгүүл захиалсан билүү?” гэж асуух жишээтэй.
“Би яг одоо … хүсч байна” гэсэн ярилцах сэдвийн дор уншигч Shuree Shur: “Би сайхан иллэг массаж хийлгэчихмээр л байна гээд энд 2 хоногийн өмнө бичсэн чинь өчигдөр миний хайрт дагуулаад спа массажинд орууллаа хэхэхэ. Манайхан бичээд байхгүй юу дөө. Хэн нэгэн бирд чиний хүслийг уншиж байгаа даа” гэсэн байсныг би одоо ч мартдаггүй юм.
2011.03.08. Би “бүсгүйчүүдийн онлайн найз”-ыг үүсгэн байгуулагчтай цуг өдрийн хоол идэж байлаа. Тэмдэглэлийн дэвтрийн хуудас дээрээ “Goolingoo.mn-ийг тогтсон нийтлэлийн бодлоготой болгох төлөвлөгөө” гэдэг гарчиг тавиад л түүнтэй ярилцсан болгоноо би ёстой л бичиж гарч байв. Тэр өдөр би анх ерөнхий эрхлэгчээр ажилд ороод цаашид тогтмол гаргах үндсэн булангуудаа, юуг нийтлэх, юуг эс нийтлэхтэйгээ хамт нэг дор тодорхойлсон билээ. Тэгэхэд л бид “энэ тухай” анх ярилцсан юм: