Дэргэдэх хүнд маань хэцүү асуудал тохиолдож, сэтгэл санаагаар унасан байх үед бид ихэнхдээ яаж туслах учраа мэдэхээ больчихдог. Ялангуяа эсрэг хүйстнээ хэрхэн тайвшруулахаа олдоггүй шүү дээ. Яг үнэндээ эрчүүд биднээс илүү тунимхай, тэгсэн хирнээ дотроо бүхнийг хадгалж хэнд ч ярихгүй байхыг илүүд үздэг хүмүүс. Чамаас хамааралгүй ямар нэг зүйл санааг нв зовоож, сэтгэлээр унахад хүргэсэн үед яах вэ?
Хүн бүрт “өнгөрсөн” гэж бий. Харин одоогийн амьдралдаа хэрхэн тусгаж байгаагаас жинхэнэ өнгөрсөн үү эсвэл одоо ч үргэлжилсээр байгаа өнгөрсөн үү гэдэг нь тодорхойлогдоно. Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээх хэрэгтэй гэдэг ч амьдралд чинь томоохон мөр үлдээсэн цаг хугацааны эзнийг мартахад хэцүү. Яг л тийм өнгөрсөн дэх “том” эрэгтэйтэй одооны хайрттайгаа хамт явж байгаад тааралдвал яах вэ? Танихгүй мэт өнгөрье гэж бодсон ч тэр хүрч ирээд эелдгээр дотночилон мэндлэх нь тэр...
“Хардаж ч болохгүй, хардахгүй ч байж болохгүй” санагдах нэгэн тохиолдлын тухай өнөөдөр ярилцъя. Чамд хайртай гэдгээ үргэлж илэрхийлдэг, халамжит сайн хань чинь сэтгэлийн гүн дэх эмзэг нандин бүхнээ чамтай биш, өөр нэг бүсгүйтэй хуваалцдаг болж. Юу ч тохиолдсон чи ойлгож, урам зориг өгөхийг хичээдэг. Гэтэл чиний дэмжлэгийг хангалтгүй, эсвэл хэрэггүйд тооцож байгаа юм шиг, тэр яагаад өөр эмэгтэйгээс тайтгарал хайна вэ?
Чи саяхан танилцсан дажгүй залуутайгаа болзож эхлээд, ид сэтгэл хөдлөлтэй үе дээрээ яваа. Үг яриа, зан ааш, сонирхол гээд ихэнх зүйл нь таалагдаж цаашдаа ч хамт байхыг хүсч эхлээд удаагүй байгаа гэж бодъё л доо. Гэтэл тэр түрийвчээ гэртээ орхисон, найздаа туслаад бүх мөнгөө өгчихсөн ч юм уу, ямар нэг шалтаг, шалтгаан хэлээд чамаар хэд хэдэн удаа даалгаад авбал яах вэ?
Чи хүссэн хүсээгүй ч бүх зүйл болоод өнгөрчихжээ. Өглөө нүдээ нээхдээ гэртээ биш өөр сайн танихгүй эсвэл сайн таньдаг ч нэг оронд сэрнэ гэж төсөөлж ч байгаагүй нэгнийхээ дэргэд сэрлээ. Найз залуу/ нөхөр чинь үүнийг мэдчихвэл яана аа? Мэдээгүй ч гэсэн чи түүнийг хуурчихлаа, цаашдаа ч гэсэн бүхнийг нууж амьдрах уу? Юу хийчих нь энэ вэ?
Арван хэдхэн настай охин дүүгийнхээ гар утаснаас +21, зохисгүй зурагнуудыг, бас хичээлийн формноос нь тамхи, архины эхүүн үнэрийг олсны дараах өөрийгөө буруутгах мэдрэмжийг үгээр хэлэмгүй. Үргэлж жигшиж ирсэн таагүй зүйлсийг чинь амьдралыг дөнгөж таньж эхэлж байгаа дүү чинь хийгээд явааг мэдчихээд харилцаандаа сэв суулгалгүйгээр энэ бүхнийг тайлбарлахын тулд яах вэ?
Саяхан найз залуу маань ажлын газрынхаа нэг бүсгүйг сүрхий магтаж байна аа. Надад ч хамгийн түрүүнд “Тэгээд энүүгээрээ яг юу хэлэх гээд байгаа юм бэ?” гэх мэт тийм ч сайнгүй бодлууд орж ирсэн. Гэхдээ Гоолингоо бүсгүйн тайван хүлээцтэй зангаа гаргаад яриаг нь таслалгүй харин ч дэмжээд яриулсан юм. Тэр санаатай, санаандгүй аль нь ч байсан хүсч байгаа зүйлээ надад хэлээд байна уу даа гэж бодсоных л доо.
Саяхан “Нөхөртөө найддаг эмэгтэйн 10 давуу тал” нийтлэлийн дор бичсэн сэтгэгдлүүдийг уншихад бидний дунд эмэгтэй хүн гэрийн ажил хийж, гэртээ суухыг эсэргүүцэж, буруушаадаг бүсгүйчүүд нилээд байдаг нь ажиглагдсан. Дээрээс нь, ерөнхий нийгмийн хүрээнд ч үүнийг үнэ цэнэгүй мэтээр хүлээж авдаг нь сайхан бүсгүйчүүдэд маань өөрсдийгөө доогуур үнэлэх шалтгаан болж байгаа гэж үзсэн учраас энэ сэдвийг чухалчлан ярилцсан юм.