Бүсгүйчүүдийн гоо сайхан, эрүүл мэндийн төлөө чин сэтгэлээсээ ажилладаг байгууллага болгонд Гоолингоо “хайртай”. Учир нь тэдний бүтээгдэхүүн байгаагийн ачаар та нар минь өөдрөг итгэлтэй, үзэмж төгс алхаж, өөрсдийнхөө хамгийн сайн хувилбарыг олдог. Харин бид тэр хооронд нь мэдээллийн “бүтээгдэхүүн”-үүдээрээ дотоод гоо сайхныг чинь үргэлж өнгөлөг байлгахад анхаардаг юм.
“Бүх зүйл сайхан байна, бүх зүйл сайхан байна”. Өөртөө ингэж хэлсээр явдаг хирнээ өдөр тутмынхаа асуудлаас яаж ийж байгаад л, ямар нэг шалтаг “олоод” бухимдчихаад байдаг уу? Хөндлөнгийн хүний нүдээр өв тэгш харагддаг чиний амьдралд сэтгэлзүйг чинь бага багаар шимэгчилж, чиний дотор нууцхан амьдарсаар байдаг паразит асуудлууд байдаг юм биш биз?
-Би одоо 30 настай. Нөхөртэйгөө гэрлээд 4 жил болж байна.Одоо болтол дур тавьж сураагүй л байна. Харин сексийн үеэр бол үргэлж дур тавьж байгаа юм шиг дүр эсгэдэг. Тиймээс нөхөр минь өөрийгөө надад таашаал өгдөг л гэж бодоод яваа. Үнэнээ хэлэх гэхээр гомдоочих болов уу гэж айгаад байх юм? Ер нь эмэгтэйчүүд бас над шиг жүжиглэдэг болов уу? /Уншигчийн захидал/